Чингэлтэй дүүргийн МАХН-ын даргаар Цэндийн Содхүүг сонгожээ

11-р сарын 20, 2015 9:58 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 134
11-20-4

Чингэлтэй дүүргийн МАХНын хурал амжилтай болж өнгөрлөө. Бүх гишүүдийн хурлаар МАХНын дэд дарга Цэндийн Содхүү 99.3 хувиар сонгогдож, Чингэлтэй дүүргийн МАХНын хорооны дарга болж, хуучин Чингэлтэй дүүргийн МАХНын дарга Н.Даваасүрэн албан ёсоор алд цэнхэр хадагтай тамга, намын тамга гардуулан өгч ажлын амжилт хүслээ.

Мөн Чингэлтэй дүүргийн дэд даргаар С.Сэргэлэн сонгогдож, мөн удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон шинэ бүрэлдэхүүнтэй амжилттай хурал боллоо.

Цэндийн Содхүү гэж хэн бэ?

Боловсрол

Дээд, эдийн засагчменежер, удирдахуйн ухааны магистр, эрх зүйч

1995-2000 онд МУИСийн Эдийн засгийн дээд сургууль 2005-2007 онд Шинэ Зеланд улсын Англи хэлний коллеж 2006-2007 онд АНУын Виржиниягийн Олон улсын сургууль 2008-2010 онд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургууль 2010 онд МУИСийн Хууль зүйн сургууль

 Ажлын туршлага

Чингэлтэй иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, тус дүүргийн Засаг даргын орлогч дарга

2002-2004 онд Мобиком ХХКд менежер

2008-2009 онд Зууны гарц ХХКд захирал

2007 оноос Ийст Ийгл ХХКд захирал, ТУЗийн дарга 2011 оноос Зууны гарц секьюритиз брокер дилерийн компанид ерөнхий захирал

2013 оноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч  Чингэлтэй дүүргийн МАХНын хорооны дарга, МАХНын бага хурлын гишүүн

2012 онд МАХН-аас нэр дэвшиж, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *