Ч.Зоригтбаатар: Спортын амжилт, хөгжил хоёрыг ялгаж ойлгох нь чухал

8-р сарын 28, 2017 9:06 am Нийтлэгч: Ангилал Зочин , Спорт , Урлаг, спорт , Ярилцах цаг Уншсан: 20
8-28-2й1

Т.БАТСАЙХАН

Зууны мэдээсонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор mөрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн захирал, доктор, профессор  Ч.Зоригтбаатарыг урьж, ярилцлаа.

ИРГЭН ЭРҮҮЛ БОЛ ЭХ ОРОН ХӨГЖИНӨ

Би долдугаар ангиасаа хөнгөн атлетикийн төрлөөр хичээллэсэн. 1979 онд УБДСийн биеийн тамирын ангид элсэн ороод дэвшин суралцаж ЗХУын Москва хотын Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн.

1995 онд мөн Москва хотод өөрийн суралцаж байсан сургуульдаа өсвөр үеийн спортын асуудлаар докторын зэрэг хамгаалсан. Монголын спортын салбарт 30 гаруй жил ажиллаж байнаБагш дасгалжуулагчаас эхлээд удирдах албан тушаалд хүртэл томилогдон ажиллалаа. Спорт хүн төрөлхтний соёлын үнэт өв байсаар ирсэн, асар үнэ цэнэтэй салбарХүй нэгдэл, Дундад зууны үед үнэ цэнээ алдалгүй хөгжиж ирсээр өнөөгийн үетэй золгож байна. Дэлхийн нийтээр олимпийн наадмаа зохион байгуулж, хүн төрөлхтөн баярлан цэнгэдэг болсоор удлааОлимпийн хамгийн чухал зүйл нь дэлхийн улс орнуудад эв найрамдал бий болгодогт байгаа юм. Мөн хүнээс ямар хүч чадал гарч болох вэ, энэ бодгаль юуг аль хүртэл тэсвэрлэж болох вэ гэдгийг спортоос харж болно. Манай улсад 1921 оноос эхлэн шинэ үеийн спорт хөгжиж эхэлсэн. 100 гаруй жил бид эх орондоо орчин үеийн биеийн тамир, спортын хөдөлгөөнийг өрнүүлж хөгжүүлж байна. Энэ салбарын хөгжлийг гүнзгий, өргөн хүрээнд харах ёстой. Зөвхөн уралдаан, тэмцээн, найр наадам, олимп биш. Бид эх орныхоо нэрийг гаргах шилдэг тамирчид бэлтгэх нь зүйн хэрэг. Түүний хажуугаар бүх нийтийн биеийн тамир спортын хөгжлийг зэрэг авч явмаар байна. Хүнд хөдөлгөөн биеийн тамир байснаар биеийн эрүүл мэнд цаашлаад сэтгэлгээний асар их эерэг өөрчлөлтийг авчирдаг. Эрүүл, зөв дадал зуршилтай иргэнтэй бол эх орон  хөгжинө.

8-28-2СПОРТЫН САЛБАРТ БОЛОВСОН ХҮЧНИЙ ЧАНАРЫН АСУУДАЛ ДУТМАГ БАЙНА

Спортын салбарыг хөгжүүлэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлнөЮуны өмнө эрхзүйн орчныг боловсронгуй болгох нь чухалӨнөөдөр  спортын салбарт Төрөөс баримтлах баримт бичиг бий. Мөн УИХаас Биеийн тамир спортын тухай хуулийг шинэчлэн баталсан. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Мөн Үндэсний баяр наадмын тухай хууль байна. Эрхзүйн орчны хувьд манай салбар  хангалттай хамгаалагдсан. Үүний дараа материаллаг бааз гэж бий. Бэлтгэл сургуулилтаа хийх орчин, техник тоног төхөөрөмжийн асуудал. Энэ тал дээр үнэхээр хоцрогдож яваа. Үүнийг хэн ч хэлнэ. Төр, засгаас энэ тал дээр анхаарал хандуулахгүй байна. Улаанбаатар гэхэд хоёрхон спортын ордонтой. Гадаадын зарим төлөөлөл ирээд гайхдаг. Манай спортын ордонд ороодЭнд хичээллээд олимпийн аварга болчихож байгаа юм уугэж хүртэл хэлж байлаа. Тэгэхээр тамирчдын бэлтгэл хийх заал, техник технологи дээр анхаармаар байгаа юм. Гуравдугаарт, боловсон хүчин дутмаг байна. Өнөөдөр Монголд дөрвөн сургууль спортын салбарт мэргэжилтэн бэлтгэдэг. Олон жил бэлтгэж, тооны хувьд нэлээд олон хүн төгсөн гарсан. Гэвч чанарын асуудал өнөөдөр яригдах нь зүйтэй юм. Тамирчин, багш, дасгалжуулагч болж гараад хэд нь энэ салбартаа гологдохгүйгээр үлдэж чадсан бэ гэдэг нь гол үзүүлэлт байдаг. Энэ үзүүлэлт тийм ч эерэг гарч чаддаггүй. Тэгэхээр боловсон хүчний чанар, сурах арга барил, хичээлийн хөтөлбөрт анхаарах нь зүйтэй юм. Би ЗХУд энэ мэргэжлийг эзэмшсэн. Нэг хэсэг манай улсын бүхий л салбарт хойд хөршийнөнгө үнэрбайдаг байлаа. Харин одоо миний үеэр энэ зүйл  дуусч байх шиг байнаОХУ бол бүх салбарт дэлхийд тэргүүлэгчийн эгнээнд байсаар ирсэн. Ялангуяа спортын салбарын хөгжил нь дээгүүрт явна. Тэгэхээр тэдний сурч, суралцах арга барилаас үлгэр жишээ авч, авахыг авч, хаяхыг нь хаяж явах нь зүйтэй гэж боддогГэтэл бид сургалтын олон төрлийг туршиж, юм юм рүү үсчих нь энэ салбарын чанарт нөлөөлж байгаа болов уу. Олон улсаас сургалтын арга барил туршлага хуваалцах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ нь Монголын нөхцөлд хэр оновчтой, монгол хүний бие бялдар, сэтгэлзүй яаж хүлээж авах вэ гэдгийг судалж байж, сургалтын хөтөлбөрөө чанаржуулмаар байнаЭнэ болохгүй, энэ болно гэж нэгийг хаяж нөгөөг гэж явсаар нэлээд хугацаа өнгөрлөө. Үүний дүнд боловсон хүчний чанар муудаж байна

СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ НЬ БАЯР БАЯСГАЛАН ГЭДГИЙГ ОЙЛГОДОГ ҮЕ ИРЖЭЭ

Түүний дараа нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх нь чухал юм. Энэ бол 500 хүүхэд нэг зэрэг гимнастик хийнэ гэсэн ойлголт биш л дээ. Зах зээлийн харилцаа үүсч, техник технологи хөгжсөн энэ эрин үед хүнд эрүүл мэнд чухал байна. Эрүүл байснаар санхүүгийн хувьд эрх чөлөөтэй байж чаддаг. Үүнийг нэг үеэ бодоход хүмүүс мэдэж, мэдэрдэг болсон байна. Спортоор хичээллэж биеэ чийрэгжүүлэх нь амьдралын баяр баясгалан гэдгийг ойлгодог үе ирсэнд баярлаж сууна. Одоо энэ тал дээр Төрөөс баримтлах бодлого чухал. Иргэдийнхээ эрүүл байя гэсэн хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэж, тэр орчинг нь бэлтгэж өгөх хэрэгтэй. Заал, зам талбай, унадаг дугуйн зам гээд спорт хийх гэж байгаа иргэдэд хүссэнийг нь өг гэж хэлмээр байдаг. Гэтэл харамсалтай нь бидэнд хичээллэх орчин хомс. Дунд сургуульд гэхэд шууд ороод тоглох заалны асуудал хүнд. Захирлууд нь бүгд албан байгууллагуудад түрээслээд чөлөөт цаг гаргаж өгдөггүй. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцлийг нь бэлдэж өгөөгүй байжчи баар цэнгээний газар хэслээ, гэмт хэрэгт холбогдлоогээд дарамтлаад байх үндэсгүй юм. Тэгэхээр иргэдэд орчин нөхцөл чухал байна гэдгийг хэлмээр байна. Мөн спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх хэрэгтэй. Одоогоор хамгийн их хаягдаад байгаа хүчин зүйл нь энэ салбар. Уг нь шинжлэх ухааны салбар хамгийн нэгдүгээрт, чухлаар тавигдах шаардлага юм шүү. Гэтэл хаячихсан. Энэ бүх хүчин зүйлийг сэргээж уялдуулж чадсан цагт спорт хөгжинөГанц  хоёр зүйлд нь асар их анхаараад, заримыг нь огт тоохгүй яваад байж болохгүй. Спортын хөгжил зөвхөн тэмцээн уралдаан дээр харагддаг юм биш шүү. Олимп, дэлхийн аваргатай болж эх орныхоо нэрийг олон улсад гаргах нь мэдээж чухал асуудал. Гэхдээ энэ нь бидний амжилт болохоос, спортын хөгжил биш. Монголд 80 гаруй спортын холбоод үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс 4-5 нь мандаад нөгөө хэд нь нэр, хэлбэр төдий байвал энэ нь их спортын хөгжил биш юм. Эрхзүйн орчин, материаллаг бааз, боловсон хүчин гээд бүхий л зүйлийг анхаарч спортын төрөл, нийтийн биеийн тамирыг нэгэн зэрэг авч явах нь улс орны хөгжилд хэрэгтэй байна. Монгол Улсын спортын хөгжлийн хоёр багана бол спортын холбоод, орон нутгийн биеийн тамирын байгууллагууд юм. Энэ хоёр дээр бүгд суурилж байна. Тэгэхээр дээрх хүчин зүйлсийг энэ байгууллагууд дээр нэгэн зэрэг хэрэгжүүлэх нь чухал юм даа.

ИХ СПОРТОД ЗАЛГАМЖ ХАЛАА ЧУХАЛ

-Уул уурхай нэг юм, бусад нь хоёрдугаарт гээд байж болохгүй. Ард түмэн эрүүл байж улс орон баян болно. Биеийн тамир спортод анхаарахгүй байх нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аюултай хүчин зүйл юм. Эрүүл хүн эрүүл сэтгэнэ, эрүүл хүн Монголын баялаг юм гэдгийг л шат шатандаа ойлгох нь чухал байна. Мөн их спортод залгамж халаа хамгийн чухал. Спорт өндөр хөгжсөн улсуудад дэлхийн том тамирчдын залгамж халаа хэдэн зуугаараа бэлтгэсэн байдаг. Харин манайд З.Ойдов гуай шиг тамирчин хэзээ гарч ирэх вэ гээд хүлээх гээд байдаг. Спорт хөгжсөн улс спортын авьяастныг хэзээ гарч ирэх бол гэж хүлээх биш, бэлтгэдэг.  Тийм ч учраас залгамж халаа болон дараагийн дэлхийг шуугиулах тамирчид ард нь бэлэн байдаг юм. Манайд спортын төрөлд өөрийн хүчээр гарч ирсэн том тамирчнаа урдаа барьдаг, залгамж халаа нь баталгаатай биш хэвээр л байгаа. Ерөнхий боловсролын сургуульд гуравхан хичээл 1-12 дугаар ангид орж байна.  Үүнийхээ чанарыг сайжруулмаар байна.  Төрөлжсөн сургалттай Биеийн тамир спортын дунд сургууль олноор байгуулмаар байна. Одоогоор манай улсад найман тусгай сургууль үйл ажиллагаа явуулдаг. Энд спортын залгамж халааг бэлтгэж байна. Түүнийг бэлтгэхгүйгээр байгалийн онцгой авьяастан хэзээ төрөх вэ гэдгийг зөвхөн хараад сууна гэдэг хэцүү л дээ.  Энэ сургуулиуд спортын тодорхой төрлүүдэд онцгой гоц авьяастай хүүхдүүдийг тодорхой тест, нормативын дагуу шалгаруулж авч байна. ЕБС-ийн 6, 7, 8, 9 дүгээр ангийн хүүхдүүд элсүүлнэ. 12 жилийн боловсрол эзэмшээд дээрээс нь спортын мэргэжлийн төрлөөр дагнан хичээллэх юм. Бид хүүхдүүдээ шинжлэх ухааны үндэслэлтэй спортын дагнасан төрлөөр дасгалжуулж байгаа. Ирээдүйн олимпийн аваргуудыг системтэйгээр бэлдэх тогтолцоонд орсон гэсэн үг юм.  Тэгэхээр цаашид энэ төрлийн сургалттай сургуулийн тоог нэмэх нь зөв гэж хардаг.  Биеийн тамирын нийгэм дэх ач холбогдол улс орны хөгжилд оруулах хувь нэмэр их юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 11 Сэтгэгдэл

Rontriets
2017 оны 9-р сарын 23

Doxycycline Venta Online Viagrano Prescription Tamiflu Interaction With Amoxicillin online pharmacy Synthroid Without Prescription In Pa Zithromax Ecuador

Jefftreaps
2017 оны 9-р сарын 28

Canadian Pharmacy 24h Basket generic cialis Viagra Gratis A Los Parados Crestor Online Pharmacy Australia Free Delivery

Rontriets
2017 оны 9-р сарын 30

Cialis 20 Mg Internet cialis Clomid Bouffees Chaleur Cialis En Andorra Viagra Non Prescription Safe Sites

Rontriets
2017 оны 10-р сарын 4

Propecia Hacer Orlistat Generique Xenical generic cialis Acheter Propecia Sans Ordonnance Clomid By Mail Ridaq 25mg Online

Rontriets
2017 оны 10-р сарын 6

Amoxicillin For Dogs Colds Viagra Per Rechnung Bestellen Bentyl Mastercard Canada generic viagra Levitra Filmtabletten 20mg Amoxicillin Use For Canine Ibd Priligy Espana Comprar

Rontriets
2017 оны 10-р сарын 8

Cialis Funcionamiento Aleve india 4 pharmacy levitra cheap Acquisto Viagra On Line Generico Priligy (Dapoxetine) Cialis En Zaragoza

Rontriets
2017 оны 10-р сарын 9

Zithromax Inhaler Levitra Online Sicuro brandlevitra on line Kamagra Vendita Camerun

Rontriets
2017 оны 10-р сарын 13

Cialis E Altri Acheter Misoprostol Sur Internet viagra Cialis Cheapest Lowest Price Cialis Vendita Sicura

Rontriets
2017 оны 10-р сарын 16

Burpropionxl Vs Vyvance viagra prescription Acheter Cialis Original

Rontriets
2017 оны 10-р сарын 22

Zithromax Long Qt viagra Prix Levitra Rabat Zithromax Medication Cialis Quando Si Prende

Rontriets
2017 оны 10-р сарын 22

Viagra Cialis Effetti Collaterali Amoxicillin Cat No Rx viagra Clomid Caracteristiques Amoxil 500mg With Food

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *