Ч.Жачин: Нацагдорж судлалыг Шведэд  үргэлжлүүлмээр байна

11-р сарын 6, 2015 11:50 am Нийтлэгч: Ангилал Соён гэгээрэл , Ярилцах цаг Уншсан: 370
dd

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 109 жилийн ой энэ сарын 17-нд тохионо. Түүний төрсөн өдрийг угтаж, Д.Нацагдорж судлаач, доктор,профессор Ч.Жачинтай ярилцлаа.

11-6-9a1

“Гурван Эрдэнэ” багшийн дээд сургуулийнхан Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бааст гуайн 95 насны ойг тэмдэглэх үеэр. Баруун гар талаас Ч.Жачин, Б.Бааст, Х.Зандраабайдий нар.

Д.Нацагдорж судлал манайд хэзээнээс өрнөв. Өнөөдрийг хүртэл бид тэр хүнийг  хэр  бодитой судалж, үнэлж дүгнэж ирсэн юм бэ?

Д.Нацагдоржийн судалгаа түүнийг амьд байх үеэс эхэлж, 1937 оны долдугаар сарын 13-нд нас барснаас нь хойш тодорхой хэмжээнд өргөжин үргэлжиж ирсэн. Ер нь түүнийг амьд ахуй цагт нь сайн зохиол бүтээл туурвилаа гэж үнэлсэн зүйлүүд байдаг. Жишээлбэл, МАХНын IX их хурлын илтгэлд Д.НацагдоржийнМиний нутаг”, “Үзэгдээгүй юмзохиолыг шинэ цагийн сайн зохиолууд гэж үнэлж тэмдэглэсэн байдаг. Тэр нь ч аргагүй. Яагаад гэвэл, Д.Нацагдорж 1934 ондУчиртай гурван толгойдуулалт жүжгийн зохиол бичиж, түүнийг нь Д.Намдаг гуай найруулж, “Бөмбөгөр ногоонгэж нэрлэгдэж байсан театрт анх тавьсан. Тэр үедээ  Монголын урлаг соёлын амьдралд маш том эргэлт болсон.

Яагаад гэвэл, түүнийг хүртэл тийм сонирхолтой бүтээл театрын тайзнаа тавигдаагүй. Д.Нацагдоржийг үнэлсэн анхны шийдвэр 1934 онд өөрийг нь   амьд ахуйд  ингэж гарсан. Түүнээс хойш түүний бүтээлийг үнэлж цэгнэх явдал өргөжсөн. Бас дайрч, доромжлох явдал ч их байсан.

11-6-9a4

Зүүн гар талд Монголд ажиллаж байсан Швед инженер Вальтер Крейсти (Walther Chreisti), Д.Нацагдорж. (1930)

Түүнийг дайрах, доромжлох явдлын гол нь юу байсан юм бол?

Тэр үед зохиол бүтээл нь алдаршихын хажуугаар түүнд атаархаж хорссон, нөгөө талаар ойлгохгүй хүмүүс байсан шиг байгаа юм. Яагаад ойлгохгүй байв гэвэл, тухайн үед ард гаралтай хүмүүс үнэ цэнэтэй юм шиг ойлгогддог байж. Тиймээс намтар, хувийн мэдээллээ бичихдээ яс үндэс гэдэгт халх юм уу дөрвөд, язгуур угсаа гэхээр ард гэж бичихээр жигтэйхэн их үнэ цэнэтэй хүн болдог байж. Гэтэл Д.Нацагдорж өөрийн намтарт үеийн үед бичихдээ язгуур угсаа гэхээр тайж, овог гэхээр боржигон Нацагдорж гэж бичдэг. Ямагт түүнээсээ ухраагүйБоржигон гэдгийн цаана Чингис хаан гэсэн юм явж байгаа, тайж гэдгийн цаана язгууртан гэдэг зүйл яваа. Тиймээс 1930-аад оны үед нийгмийн дунд хамгийн муу хэлэгдэх, муугаар үзэгдэх хүмүүсийн тоонд Д.Нацагдорж орж байсан. Тиймээс шүүмжлэгч Дашням гэдэг хүнХаваршүлгийг нь  “Энэ бол феодлуудын гунихарсан сэтгэлийн илэрхийлэл. Шинэ цагийн залууст буруу сурталгэх мэтээр дайрч доромжилж байсан. 1937 онд түүнийг нас барахад төр,засгийн зүгээс анхаарал тавиагүй. Олон хүн гавьяат, тэргүүний гэхчлэн цол, зэрэг авчихсан байсан боловч Д.Нацагдоржид тийм шагнал, урамшуулал өгөөгүй. Учир нь тайж хүнд өгч болохгүй байж. Харин Хөхдэй гэдэг хүн нас барсаны нь дараа  сайн зохиолч нас барлаа гэсэн утгатай эмгэнэлийн бичиг гаргасан байдаг. Тэр хүн Эвлэлийн  төв хороонд ажиллаж байсан бичгийнх нь  хэв гоё хэлбэртэй нэгэн байсан гэдэг. Д.Нацагдоржийг нас барснаас хойш 7-8 жил чимээгүй, бараг түүнийг мартах маягтай  явсан байдаг.  1945 онд МЗЭээс 14 бүтээлийг нь багтаасан, бие даасан түүврийг гаргасан. Түүнд ихэнхдээ сонин, сэтгүүлд нийтлэгдсэн зохиолыг нь багтаасан. Өмнө нь академич Ц.Дамдинсүрэн гуай үг бичихдээШинэ цагийн ууган зохиолчгэж нэрлэгдсэн нь маш олон чухал санааг илэрхийлсэн байдаг.

11-6-9a3

Зүүн гар талаас Сандаг, Д.Нацагдорж, Егүзийн Дулам (1922)

Тухайлбал?

Нэгдүгээрт, Дашдоржийн Нацагдорж бол Монголын сонгодог зохиолч мөн гэсэн санааг гаргаж тавьсан. Хоёрдугаарт, түүнээс үлдсэн бүх өвийг цуглуулж, судалж үзэх ёстой гэсэн санааг хэлсэн. Гуравдугаарт, зарим зохиолын ур чадвар, уран сайхны онцлогийг тайлбарласан. Жишээлбэл, “Миний нутагшүлгийн тухай “…энэ зохиолыг уншихад Монгол орноор эгшин зуур аялаад ирсэн мэт сэтгэгдэл төрнө”  гэсэн байх жишээтэй. Магадгүй тэр үг цаашид Д.Нацагдоржийг судлах, сонирхох үүд хаалгыг нээсэн чухал алхам болсон гэж би боддог. Түүнээс хойш 1955 онд Д.Нацагдоржийн дараагийн түүврийг гаргахдаа үзэл суртал орж зохиолуудыг нь засч, хасч хэвлэсэн. Түүний анхны түүвэр гарсан цагаас эхлэн Балдангийн Содном гэж хүн гар бичмэл, өв санг нь цуглуулж, сонирхож судлах ажлыг хийсэн байдаг. Гар бичмэлүүдийн өвийг Д.Нацагдоржийн шавь, түүхийн тасагт хамт ажиллаж байсан  Ш.Нацагдорж гэдэг хүн хадгалж байгаад Хэл зохиолын хүрээлэнд өгсөн. Судлах материал нь ингэж бий болсон. Нөгөө талаас, судлаач бий болсон. Тиймээс 1955 онд түүнийг судлах суурь маш сайн тавигдаж, үр дүнд нь 1961 онд 100 гаруй бүтээл бүхий Д.Нацагдоржийн зохиолын гурав дахь түүвэр гарсан. Тэр түүврээр нь шинэ цагийн уншигчид хүлээж авч, мэддэг болсон. Судалгааны хүрээнд ч гэсэн 1961 оны түүврээр орж ирсэн.

Энэ судалгааг  ямар хүмүүс хийж ирэв?

Монголд Б.Содном, Л.Балдан, С.Лочин нарын эрдэмтэн, судлаачиддээр нь Европ дахин, тэр байтугай Вьетнамд судалжОрост түүнийг дагнан судалдаг эрдэмтэд гарсан. Ийм байдлаар 1990-ээд онтой золгосон. 1990-ээд оноос хойш Д.Нацагдоржийг янз бүрээр хэлэх явдал бас гарсан. Тухайлбал, түүнийг орчин үеийн шаардлагыг хангахааргүй зүйл туурвиж байж гэж үзэхээр зүйл ч ярьж байв. Гэсэн ч өнгөрсөн 20 гаруй жилд  түүнийг хэн дуртай нэгэн үнэлээд байхаар биш гэдгийг орчин цагийн судлаач, зохиолчид ойлгодог болжээ. ТиймээсМиний нутагшүлгийг нь ХХ зууны манлай яруу найргаар тодрууллаа. “Учиртай гурван толгойдуулалт жүжиг өнөөдрийг хүртэл театрын тайзнаа амьдарч байна.

11-6-9a2

30-аад оны зохиолчид Өвөр эгнээ, зүүн гараас: Л.Тойв, Д.Дорж, Ши.Аюуш, Ц.Өлзий-Очир, С.Буяннэмэх, Ж.Гэлэгсэнгэ, Д.Нацагдорж, Д.Сэнгээ. Дунд эгнээ, зүүн гараас: Л.Цэнд-Очир, Х.Пэрэнлэй, Л.Намсрай, Лэгжмаа (багш), Р.Пүрэв (улаан), Ч.Самдан (бага), М.Чимид, Очир (буржгар), Ч.Раднаабазар. Ар эгнээ, зүүн гараас: Доожоо, Шагдар, Самдан (их), Сэржготов.

Д.Нацагдорж яагаад ийм мундаг, тодруулбал сонгодог зохиолч, монголчуудын хувьд оюун санааны эрхэм тэнгэр нь юм бэ?

Түүний зохиол бүтээлийг сайн үзэж судлах юм бол хүний амьдрал, эрүүл мэнд, үзэл бодол, эх оронч үзэл санаа, ухамсар гэх мэт хүнтэй холбоотой бүх зүйлийг тусгасан. Ингэхдээ  маш өндөр ур чадвартайгаар тусгасан байдаг.

Түүний бүтээлд сүүлийн үеийн шинэ соргог  үнэлгээг хэн өгсөн бэ?

Судлаач Я.Ганбаатар Д.Нацагдоржийн өгүүллэгүүдийгЯруу өгүүлэгбуюу өрнө дахин болоод дорно дахинд байдаг нэг талаас харвал өгүүллэг, нөгөө талаас харвал яруу найраг шиг тийм бүтэц байгууламжтай, ур чадвартай зохиолууд юм байна гэж тодорхойлсон  байдаг. Жишээлбэл, “…Хөдөөгийн байдал шалдар булдар. Цагийн аяс ороо, бусгаа…” гэхээр өөрийн гэсэн хөг, хэмнэл, хайрцагласан байдал анзаарагдана. Бүх өгүүллэг нь үйл явдалдүр дүрслэл, санаагаараа өгүүллэгийн хэмжээнд хүрсэн, хэлбэрийн хувьд яруу сайхан, хөгжимлөг. Тиймээс үе үеийн уншигчид зохиол бүтээлийг нь цээжээр мэддэг. Сайн зохиолчийн бүтээлийг цээжээр мэдэх хоёр талтай л даа.

Тэр нь сайн уу, муу юу?

Цээжээр мэдэх нь бахархалтай. Тухайлбал, “Өтгөс өвгөд эрүүл бол нас бартал амар. Амар байж нөхчвөл орчлонд төрсний гавьяагэх мэтээр хүний амьдралыг хэлсэн байдаг. Хүн орчлонд амьдрахдаа эрүүл байвал төрснийх нь утга учир тэнд байна гэсэн утгатай. Нөгөө талаас, Д.Нацагдоржийн тухай ярьж, бичихдээ цээжинд байгаагаараа биччихдэг. Тэгэхээр утга санааг нь гуйвуулах, өөр болгох зүйлүүд их гардаг.

Та жишээ хэлээч?

Хүмүүс их иш татах дуртайӨсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл. Үхтэл орших төрөлх нутаг, салж болшгүй оронгэсэн мөрүүдТүүхийн товчзохиолынх нь төгсгөлд бий.  “Өсөхөөс сурсан үндэсний  хэл, орхиж болшгүй соёлгэдгийг хүмүүсмартаж болшүй соёлгээд тогтоочихсон байдаг. Бичихээрээ мөн тэгж бичдэг. Д.Нацагдорж гуайнхаар, миний ойлгосноор  бол хэлээ хүн мартана гэж байдаггүй. Ж.Лхагваагийн нэг зохиолд бөмбөгөнд цохиулж хэлээ мартсан хүний тухай гардаг. Түүнээс өөрөөр хүн болж төрөөд өсөхдөө сурсан хэлээ мартдаг хүн гэж огт байхгүй. Харин хэлээ мэдэж байгаа боловч орхиж хойш тавиад өөр хэлээр ярих явдал байдаг. Монгол хэлээ халтар хултар болгоод хаячихсан байх нь ч бий. Тийм учраасӨсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёлгээд явж байх жишээтэй. Бас нэг гайхамшигтай мөрүүд болАлтан нарны туяанд энхжин тогтносон орон.Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газаргэж бий. Энхжих, мөнхжих гэдэг хоёр үг манайТөрийн дуулал”-д хүртэл ороод ирсэн байгаа юм. ТэгэхээрАлтан нарны туяанд энхжин тогтносон орон.Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар”  гэдэг магадгүйТөрийн дуулал”-д байхаар хэмжээний шахуу  үг байх нь байна шүү дээ.Энхжин тогтносон гэдэг нь түүхийн урт хугацааг нь, тусгаар тогтносныг хэлж байгаа юм. Мөнхжин гялалзсан газар гэдэг нь үеийн үед байж байх ёстой гэсэн санаа юм. Гэтэл үүнийг хүн халтар хултар тогтоохдооАлтан нарны туяанд энхжин тогтсон орон. Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газаргээд цээжилчихдэг. Тогтносон орон, тогтсон орон гэдэг утгын хувьд өдөр, шөнө шиг ялгаатай. “Алтан нарны туяанд энхжин тогтсон оронгэхээр хөгжим нь хүртэл байхгүй. Дээр нь тусгаар тогтносон гэсэн утга нь алдагдаж, нэг юман дээр хэзээ мөдгүй дэнжигнэж байгаа утгыг илэрхийлж байгаа. Хүмүүсийг буруушаах аргагүй. Зохиолч нь ур чадвартай, бүтээл  нь хүний сэтгэлд орчихдог, тэгэхдээ санамсаргүй буруу тогтоочихоор алддаг. Иймд би  Д.Нацагдоржийн зохиол бүтээлийг тогтоохдоо нарийн нягт хандаж байгаасай гэж хүсч мөрөөдөж, хэлж ярьж, бичиж явдаг даа.

Та өөрийнхөө судалгаанаас сонирхуулахгүй юу?

Би 1976 оноос хойш Д.Нацагдоржийн гар бичмэлүүдийг судалсан. Өдгөө 46 жил болох гэж байна. Энэ хугацаанд зөвхөн гар бичмэл төдийгүй, хамт амьдарч байсан, үерхэж нөхөрлөж явсан  хүмүүстэй уулзаж, нутаг орноор нь явж, тэр хүн зохиолоо яаж бичиж байв гэдэг талаас судалсан. Жишээлбэл, “Дөрвөн цагмөчлөг шүлгийг үе үеийн бүх хүүхэд  “Мөнх тэнгэрийн дор мянга мянган хаваргээд тогтоож ирсэн. Энэ шүлэг их  гүнзгий утга агуулгатай, зохиолч тухайн үед нийтэд ил хэлж болохооргүй зүйлийг хэлсэн гэж боддог. “Мөнх тэнгэргэдэг Чингис хааны шүтлэг. Тэр нь монгол хүн бүрийн шүтлэг байж. ТэгэхээрМөнх тэнгэрийн дор Монголын орон”  гэдэг санааг авчирч тавьсан. “Мөнх тэнгэргэдгийг Манжийн үеэс монголчууд ярьж, бичихээ байгаад хоригдсон байсныг 1935 онд Д.Нацагдорж зоригтойгоор гаргаж тавьсан байгаа юм.

Д.Нацагдорж судлал сүүлийн үед нэг л тасалдаад байх шиг. Цаашдын чиг хандлагын тухайд та юу хэлэх вэ?

– Ганц Д.Нацагдорж гэх юмгүй уран зохиолын амьдрал, ялангуяа судалгаа, шинжилгээний ажил ажин түжин маягтай байх болсон. Тэр нь санамсаргүй зүйл бас биш байх. Сайн бичиж, задалж нягталж байгаа залуус бий. Дээр нь бас хэд хэдэн асуудал байгаад байдаг. Социализмын үеийн судалгаа, шинжилгээний ажил тогтсон хэв маягтай. Нам, засгийн бодлоготойгоо уялдуулах, социалист үзэл санаатайгаа харьцуулдаг, түүний зэрэгцээ зохиолчийн ур чадварыг харах зүйлүүд хийгдэж байж. Одоо тэр маягаар явах боломжгүй. Тиймээс мухардалд  орж байна гэж болохоор. Нөгөө талаас, орчин цагийн зохиолыг хийхэд зохиолоосоо олон зохиолчтой болжээ. Тэр бас сайн хэрэг. Түүний хажуугаар зохиол нийтийн хүртээл болохоос өмнө шүүгдэх тунгаагдах зүйлгүй болсон. Гэхдээ сайн зохиолууд бас гарч байна. Миний хувьд сайн зохиол унших гээд үзэхээр найруулга нь болж өгөхгүй, үг үсгийн түмэн алдаатай байх юм.  Тэр нь сэтгэл хөдөлж  тухайн зохиол руу  орох гэж явсан зүйлийг саармагжуулчих юм. Дээр нь нэмж хэлэхэд, сонирхолтой зохиол бичсэн хүн түүнийгээ үнэлүүлж хэдэн төгрөг олоод авдаг байх. Судлаач, шүүмжлэгч ном бичихээр хэн авах вэ. Тэр нь судалгаа, шинжилгээ урагшаа явахад саад болоод байгаа тал бий. Тэр дундаа Д.Нацагдорж судлал тасалдах аюул байна. Энэ харамсалтай явдлын бурууг өмнөх үеийн судлаачид хүлээнэ. Тухайлбал, би байна, бас Л.Балдан гуай, магадгүй С.Лочин гуайтай ч холбоотой байж магадгүй. Гарын шавь, судлаач бэлдсэнгүй. Цаашид Д.Нацагдорж судлаач миний дараа үеийн, шинэ  хүн гарч ирээсэй. Шведээс гэхэд л Д.Нацагдоржийн тэмдэглэлийн дэвтэр, зураг зэрэг шинэ баримтууд гарч ирж байна. Цаашид Шведэд гарч түүнийг судлах, магадгүй Германд лавшруулан судлах, Хятадад судлах шаардлага бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 49 Сэтгэгдэл

Fanny
2016 оны 12-р сарын 1

That addessres several of my concerns actually.

2017 оны 5-р сарын 31

… [Trackback]

[…] There you will find 30319 more Infos: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

Kelgrorge
2017 оны 6-р сарын 27

Clomid 100 Mg Tablets To Buy Viagra Samples Viagra Online Empfehlung

Kelgrorge
2017 оны 7-р сарын 1

379 Cailis cialis Cialis E Levitra Effetti Collaterali

2017 оны 7-р сарын 3

… [Trackback]

[…] Find More Informations here: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

Chasadvito
2017 оны 8-р сарын 25

Levitra Informacion En Espanol cialis Amoxicillin And Leprosy

Kelgrorge
2017 оны 8-р сарын 29

Viagra Rezeptfrei Packstation online pharmacy Amoxicillin Side Effect Baby Hyper

2017 оны 9-р сарын 19

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you can find 15777 additional Informations|Informations to that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

2017 оны 9-р сарын 25

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|Here you can find 83628 more Informations|Infos on that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

LarCisk
2017 оны 9-р сарын 29

Cialis Sans Ordonnance Pharmacie Cytotec Et Ivg Aidez Moi Comprar Cialis Oferta cialis Cialis Tabletas 10 Mg

LarCisk
2017 оны 10-р сарын 5

Cialis Funciona Siempre viagra Levitra Wann Wirkt Cialis 2 Mesi Free Shipping Pyridium Get Worldwide Florida

LarCisk
2017 оны 10-р сарын 8

Cialis Asia Cialis Generika Preis Levitra 20mg 8 Stuck Preisvergleich buy viagra online El Cialis Para Que Sirve

LarCisk
2017 оны 10-р сарын 9

Viagra Original 100mg generic levitra online Amoxicillin In Pets Cialis Mg Strength Buy Ammoxicill Online

LarCisk
2017 оны 10-р сарын 11

Cheapeast Zentel Store Free Consultation levitra why so exspensive Amoxicillin Tr K Uses For Amoxicillin

LarCisk
2017 оны 10-р сарын 15

Cialis Cura Prostata Buy Doxycycline Online Cheap Cialis Ventajas Desventajas online pharmacy Uses For Cephalexin

LarCisk
2017 оны 10-р сарын 21

How Does Amoxicillin Effect The Body Buy Levitra 20mg Usa generic viagra Clomid Usa Shippments Online Le Cialis Generique Est Il Efficace Viagra Del Canada

2017 оны 10-р сарын 24

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you will find 42129 additional Infos|Informations to that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

LarCisk
2017 оны 10-р сарын 25

Zithromax Penicillin Allergy viagra Viagra En Comprime

LarCisk
2017 оны 10-р сарын 26

Elidel Qi A Pris Du Cytotec viagra Compra De Viagra En Madrid Viagra Bestellen Ideal Cialis Rosa

2017 оны 10-р сарын 28

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|There you will find 82273 additional Infos|Infos on that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

LarCisk
2017 оны 10-р сарын 30

Prix Cialis Pharmacie Suisse Priligy Generico En Espana levitra cheap Rx Cheap Propecia Buy Cialis 40mg Amoxicillin Child

LarCisk
2017 оны 11-р сарын 5

Cialis Dangereux Risques Propecia Svizzera Vendita cialis online Cialis Y Eyaculacion Precoz Amoxicillin And Tylenol

LarCisk
2017 оны 11-р сарын 5

Amoxicillin Ibuprofen Price Generic Viagra buy accutane from canada online pharmacy Il Cialis Funziona Sempre

LarCisk
2017 оны 11-р сарын 19

Cialis 5 Mg Effetto Cailis Achat Baclofene cialis Levitra Informacion En Espanol Celebrex Mail Order Secure Ordering Doxycycline

2017 оны 11-р сарын 30

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|There you will find 27986 more Informations|Infos to that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

LarCisk
2017 оны 11-р сарын 30

Purchase Synthroid No Prescription Methylprednisolone Viagra Patent Abgelaufen viagra Kamagra 100mg Di Gel Cheapest Viagra Prices Licensed Pharmaciesmail Order Doryx Saturday Delivery Chelmsford Cephalexin Chlamydia

2017 оны 12-р сарын 12

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you can find 52565 additional Infos|Infos on that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

2017 оны 12-р сарын 16

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|There you will find 28792 additional Infos|Informations to that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

2017 оны 12-р сарын 18

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|Here you will find 39697 additional Infos|Informations to that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

2017 оны 12-р сарын 29

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you can find 18727 more Informations|Informations to that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

2018 оны 1-р сарын 9

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|Here you will find 72358 additional Informations|Informations on that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

2018 оны 1-р сарын 15

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Infos here|There you will find 36866 additional Infos|Infos to that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

2018 оны 2-р сарын 1

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|There you can find 68031 additional Informations|Infos on that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

2018 оны 2-р сарын 12

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Infos here|There you can find 25560 additional Infos|Informations to that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

EveDalo
2018 оны 2-р сарын 23

Buy Accutane Online In Canada Prix Kamagra En Algerie cialis online Lasix Shop Comprar Levitra

2018 оны 2-р сарын 27

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|Here you can find 71290 additional Informations|Infos on that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

2018 оны 3-р сарын 1

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|There you will find 95195 additional Infos|Informations on that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

2018 оны 3-р сарын 26

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|There you can find 20942 more Informations|Infos to that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

2018 оны 3-р сарын 31

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|There you can find 74934 additional Informations|Infos on that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

2018 оны 5-р сарын 15

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you will find 76860 additional Informations|Informations on that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

2018 оны 5-р сарын 15

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|There you can find 51090 more Infos|Informations on that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

2018 оны 5-р сарын 18

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|There you can find 60580 additional Informations|Infos on that Topic: zms.mn/ch-zhachin-natsagdorzh-sudlalyg-shveded-urgelzhluulmeer-baina/ […]

Katherina
2018 оны 9-р сарын 6

Howdy! I know this is somewhat off topic but I was wondering if
you knew where I could find a captcha plugin for my comment
form? I’m using the same blog platform as yours and
I’m having problems finding one? Thanks a lot!

Chelsea tröja

maglia Liverpool
2018 оны 9-р сарын 10

I enjoy this website – its so usefull and helpfull.
maglia Liverpool http://www.haeroo.com/Liverpool-bambini-30/

Billige juventus fodboldtrøjer
2018 оны 9-р сарын 12

Keep up the great work and delivering in the crowd!
Billige juventus fodboldtrøjer http://www.crimsontee.com/juventus/caceres-troeje-2016-37584/

Barcelona tröja
2018 оны 9-р сарын 12

Appreciate it for sharing your awesome web page.
Barcelona tröja http://www.afterglowvp.com/Barcelona-m%C3%A5lvaktstroja-p-622173.cfm

maglie calcio
2018 оны 9-р сарын 24

Amazing website you have got there.
maglie calcio http://www.jerseycityvegan.com/tottenham-alli-pid-145208

Magliette Bayer Leverkusen Bambino
2018 оны 9-р сарын 27

I treasure the details on your web site. Cheers!
Magliette Bayer Leverkusen Bambino http://www.glivytech.com/category/shopping/weddings/

Manchester City tröja 2018
2018 оны 9-р сарын 28

Many thanks! It is an astounding webpage.
Manchester City tröja 2018 http://www.fashionradicalsnews.com/Fabian-Delph-p-95763

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *