Ч.Улаан, Ш.Түвдэндорж нарыг дэмжлээ

10-р сарын 7, 2015 9:43 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 51
10-7-2

М.ГАН

Зарим байнгын хороо хуралдаж даргаа томиллоо. Хууль зүйн байнгын хорооны даргад Ардчилсан намын бүлэг Д.Ганбат гишүүнийг улираан томилохоор санал нэгдсэн байв. Гэвч өчигдөр болсон байнгын хорооны хуралдааны үеэр Ш.Түвдэндорж өөрийн­хөө нэрийг, МАНын бүлгээс Д.Лүндээжанцан гишүүн Ц.Нямдорж гишүүний нэрийг дэвшүүллээ. Зарим гишүүн санал хэлэхдээ Д.Ганбат гишүүн өн­гөрсөн хугацаанд байнгын хороо болон, УИХ, цаашлаад төрийн нэр хүндийг унагасан, даргын ажлаа олигтой хийж чадаагүй  тул дэмжих боломжгүйгээ хэлж байлаа. Ингээд санал хураах үед Ц.Нямдорж гишүүн нэрээ татав. Харин Д.Ганбат гишүүн өнгөрсөн хугацаанд сайн ажилласан, цаашид ч хичээж ажиллах болно хэмээсэн ч түүнийг байнгын хорооны даргаар  улираан томилохоор санал хураахад хуралд оролцсон 17 гишүүнээс найм нь дэмжиж, ес нь эсрэг санал өгсө­нөөр олонхийн дэмж­лэг авсангүй. Ингээд Ш.Түвдэндорж гишүүнийг ес нь дэмжиж, найм нь эсрэг кноп дарснаар тэрээр байнгын хорооны даргад нэр дэвшлээ. Энэ томилгоог чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх юм.

Үдээс өмнө МАХНМҮАНынШударга ёсэвслийн бүлэг хурал­даж Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай хэлэлцсэн байна. Нэр дэвшигчийн талаар нэлээд нууцалж байсан ч үдээс хойш хуралдсан байнгын хорооны хурлын үеэр бүлгийн дарга Н.Батцэрэг санал хэлэв. Эдийн засаг, төсөв хүндэрсэн ийм үед мэргэжлийн, туршлагатай, сайд байсан хүнийг Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлснээ зарлав. Энэ албанд тус бүлгийн гишүүн Ч.Улааныг дэвшүүлжээ. Нэр дэвшигчээс асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Улааныг томилох са­налыг 100 хувиар дэмж­лээ. Мөн энэ тухай чуул­­­ганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *