Ч.Улаан: Монгол улсад Баялгийн сангийн тогтолцоог бүрдүүлнэ

3-р сарын 20, 2013 7:58 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 457
УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Д.БАЯР

УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Сүүлийн үед Сангийн яамнаас Монгол Улсад Баялгийн сан бай­гуулах талаар ихээхэн ярьж, бичих боллоо. Та ун­шигч­дад Баялгийн сан гэж юу болох талаар товч­хон танилцуулахгүй юу?

-Монгол Улсад сүү­лийн жилүүдэд уул, уур­хайн салбар эрчимтэй өсч байна.

Энэ салбарын бодит өсөлт 2010 онд 3.6 хувь байсан бол 2012 онд 8.9 хувь болж нэмэгдсэн бай­на. Цаашлаад Оюутол­гойн үйлдвэрлэл эхэлж байгаа­тай хол­боотой энэ сал­барын үйлд­вэрлэл огцом нэмэгдэнэ.

Уул, уурхайн салбар ДНБ-ий 18.6 хувь, нийт экспортын 90 гаруй ху­вийг бүрдүүлж байна. Эдийн засаг, экспортод эзлэх байр суурь ингэж нэмэгдэж байгаатай хол­боотойгоор энэ салбараас орж ирэх орлогыг Монгол Улсын нийт эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар, өнөө болон ирээдүй үед хүртээмжтэй, зүй зо­хис­той харьцааг нь хэрхэн хангаж удирдах вэ гэдэг асуудал гарч байгаа юм.

Бидний өвөг дээдсээс хөндөлгүй хадгалж ирсэн байгалийн баялагийг ол­борлосны үр ашгийг зөв­хөн бидний үе хэрэглээд, зараад дуусах нь шударга бус юм. Маш хялбархнаар тооцоолж үзвэл өнөө­дөр бид уул, уурхайгаас олсон 100 төгрөг тутмын 30 төг­рөгийг 4 орчим хувийн бодит өгөөжийн төвшин­тэйгээр ирээдүй үедээ зо­риулан хадгалахад 30 жи­лийн дараа 100 төг­рөг болохоор байна. Өөрөөр хэлбэл, нөхөн сэр­гээг­дэх­гүй, хязгаар­лагд­мал бай­галийн баялгийн зарим хэсгийг нөхөн сэр­гээгдэх буюу жил тутам тодорхой хувийн үр өгөөж өгөх хад­галамж буюу сан­хүүгийн нөөц хэлбэрээр ирээдүй үедээ өвлүүлж болж байна. 

Өнөөдөр баялаг бүхий  олон улсад “Баялагийн сан” олноор байгуу­лагд­жээ. Эдгээр сан дэл­хийн санхүүгийн зах зээ­лийн томоохон тоглогч бол­сон байна. Баялгийн сан нь ихэвчлэн төрийн өмчит хуулийн этгээд хэл­бэрээр буюу  Олон улсын зах зээл дээр санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, тухайлбал хувьцаа, бонд, үнэт металл болон бусад төрлийн санхүүгийн хэ­рэгслүүдэд хөрөнгө байр­шуулж, өөрийн хөрөнгийн үнэ цэнийг алдаг­дуу­лах­гүй, урт хугацаанд хам­гийн үр ашигтай ажил­лах зорилт­той ажилладаг. Улс орнууд баялгийн сандаа түүхий эдийн экспортын орлого, төл­бөрийн тэн­цэлийн илүү­дэл, төсвийн ашиг, валют арилжаанаас олсон ашиг болон хувьч­лалын орлогоо хийх за­маар сан­гаа бүрдүүлдэг. Нийт сан­гуу­дын гуравны хоёр нь буюу 70 орчим хувь нь байгалийн баялгийн ор­логоос Баял­гийн сангаа бай­гуулсан байгаа юм.

-Засгийн газрын олон сан байдаг. Эд­гээр дээр нэмж, Баялгийн санг бай­гуулах шаардлага, бу­сад сан­гуудаас ялгарах онц­лог, ач холбогдол юу вэ?

-Засгийн газрын олон тооны тусгай сан бий. Сангийн яамнаас Зас­гийн газрын тусгай сангуудыг хэрхэн анги­лах, үйл ажил­лагааны зарчмуудыг хэр­хэн тодор­хойлох талаар тодорхой судалгаа хийж байна. Одоо байгаа Зас­гийн газрын тусгай сан­гуу­дыг Баялгийн сан, Эр­гэл­тийн сан, Үүргийн сан, Нөөцийн сан гэж ангилан авч үзэж болохоор хараг­даж байгаа. Эргэлтийн сан гэдэгт үйл ажиллагаа нь жил дамнан байнга хэрэгжих өөрт ол­госон эх үүсвэрийг хуульд заасан үйл ажиллагаанд зарцуу­лах буюу тухайлбал үйлд­вэрлэл, ажлын байр бий болгох зээл өгөх замаар тодорхой орлого олж, зээ­лээ эргэн төлүүлж тухайн үйл ажиллагаагаа дахин санхүүжүүлээд явах санг ойлгож болно. Нөөцийн сангийн хувьд гамшгийн нөөцийн сан, стратегийн нөөцийн сан гэх мэт сан­гууд орох бол үүргийн санд та бидний сайн мэдэх Эрүүл мэндийн даатгалын сан, Тэт­гэврийн даат­галын гэх мэт сангууд орж болж байгаа юм.

Харин Баялгийн сан байгуулах үндсэн үзэл баримтлал нь уул, уурхайн салбарын орлогын өсөл­төөс хамаарсан эдийн зас­гийн хэт халалт, Голланд өвчин буюу уул, уурхайн сал­барын ор­логын өсөл­төөс хамааран бусад сал­барын өрсөлдөх чадвар алдагдах, хөгжил нь саа­ра­хаас сэргийлэх юм. Энэ утгаараа Баялгийн сан­гийн бүх хөрөнгийг гадаад зах зээлд байршуулах буюу дотоодод мөнгөний ний­лүүлэлт, валютын ний­­лүү­­лэлтийг нэмэг­дүү­лэх­гүй байх замаар үр, өгөөж олох ёстой. 

Баялгийн сан нь бай­гуулагдсан зорилгоороо Тогтворжуулалтын сан, Хуримтлалын сан, Бол­зошгүй нөөцийн сан гэсэн ерөнхий гурван төрөлд хувааг­даж байна гэж үздэг.

Тогтворжуулалтын сан­гууд нь Засгийн газрын төсвийн орлогын хэл­бэлз­лийг багасгах, үн­дэсний эдийн засаг болон төсвийн зарлагыг циклээс хамаар­сан сөрөг нө­лөөл­лийг буу­руу­лах, тэнц­вэржүүлэх зо­рилготой, хуримтлалын сан нь өнөөгийн нөхөн сэр­гээг­дэхгүй байгалийн баялаг болон эдийн засаг дахь нөөц, бололцоог ирээ­дүй үеийнхэнд хуваарилах зо­рилгод  зориулсан хадга­ламжийг бий болгох, энэ­хүү хуримтлагдсан хөрөн­гийг байнга өсөн нэмэгдэх санхүүгийн нөөц болгон удирдах зорил­готой, бол­зош­гүй нөөцийн сан ху­римтлалын сангаас гадна зарим улс орнууд ирээ­дүйд тухайн улс орны ний­гэм, эдийн засагт бодитой учрах томоохон хүндрэл, бэрхшээлийг даван туу­лах, шийдвэрлэх страте­гийн нөөц бүрдүүлэх зорил­гоор хуримтлал үүс­гэдэг байна.

Манай улсад одоо байгаа сангуудаас Төсвийн тогтвор­жуу­лалтын сан, Хүний хөгжил сан нь Баялгийн сангийн зарим шинж чанарыг агуулж байгаа юм. Тухайл­бал, бид уул, уурхайн гол нэр төрлийн бүтээг­дэ­хүүний үнийг олон жилийн дун­даж үнэд үн­дэс­лэн боди­тойгоор тоо­цож хэрэв бү­тээгдэхүүний үнэ өндөр байвал энэ хэсэгт ног­дохыг хадгалах, улмаар бүтээгдэхүүний үнэ бидний тооцож тусгаснаар бага гарч төсвийн орлого тасалдвал авч зарцуулж байх Төсвийн Тогтвор­жуу­лалтын санг байгуулсан.

Харин Хүний хөгжил сангийн тухай хуулийн зорилго нь уул, уурхайн салбарын орлогоос тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх юм. Өөрөөр хэлбэл, энэ санг байгуулсан зорилго нь хуримтлалын сан бий бол­гох байсан боловч зар­цуу­лалтыг нь хязгаар­лаа­гүйгээс бүх мөнгөө хишиг, хувь болгон тараачихсан. Цаашид бид энэ хоёр сан­гийнхаа удирдлага, зохион байгуулалт, хууль, эрх зүйн орчныг сайжруулах,  магадгүй өөрчлөн зохион байгуулах замаар Баялгийн сангийнхаа тог­толцоог бүрдүүлнэ.

-Тэгэхээр одоо байгаа Төсвийн тогтвор­жуу­лалтын сан, Хүний хөгжил санг ямар нэг хэмжээгээр өөрчлөн зохион байгуулах асуудал яригдаж байна гэж ойлгож байна. Эдгээр сангуудыг өөрчлөх шаардлага яг юу байна вэ?

-Эдгээр сангууд байгуулагдаад 2-3 жил болж байна. Хүний хөгжил сангийн хувьд асуудал маш тодорхой байгаа. Тус сангийн хуулийн зорилго нь уул, уурхайн салбарын орлогоос тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэх.  Гэвч энэ санд байнгын нөөц бүрдээгүй харин урьдчилгаа төлбөр зэрэг өр, зээлийг энэ сангаас төлөх шаард­лагатай болчихсон байна.  Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт стратегийн орд газарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийг төвлөрүүлж байгаа энэ санг хуримт­лалын санд шилжүүлэх шаардлагатай байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зах зээлийн үнэ тэнцвэр­жүүл­сэн үнээс өндөр байгаа нөхцөлд  Төсвийн тогт­вор­жуулалтын санд хөрөнгө төвлөрүүлэхээр заасан. Мөн энэ хуулиар тэнц­вэржүүлсэн төсвийг ДНБ-ий хоёр хүртэлх хувийн алдаг­далтай баталж боло­хоор заасан. Өнгөрсөн хоёр жилийн хувьд энэ санд 330.0 гаруй тэрбум төгрөг хуримтлагдсан. Харин бид 1.9 их наяд төгрөгийн нэгдсэн төсвийн тэнц­вэржүүлсэн тэнцэлийн алдагдалтай ажиллаж Засгийн газрын бонд, зээ­лээр санхүүжүүлсэн бай­даг.  Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Төсвийн тогт­вор­жуул­сан санд хуримт­лагд­сан хөрөнгийг хэн, хэрхэн удирдах талаар тусгасан зохицуулалт тодорхой биш байгаагаас сангийн хө­рөнгө Монголбанк дахь тусгай дансанд хүүгүй байршиж байна.  

Дүгнэж хэлэхэд Хүний хөгжил сан болон Төсвийн тогтворжуулалтын сан хэр­хэн хөрөнгө хуримт­луулах, нэгэнт хуримт­лагд­сан хөрөнгийн удирд­лагыг ямар бүтцээр хийх, институцийн зохион бай­гуулалт, үйл ажиллагааны зарчим ямар байх талаар ойлгомжтой, нарийн, то­дорхой, цогц хуулийн зохи­цуулалт дутагдаж байгаа юм.

-Жил бүр уул, уурхайн орлогын багагүй хэсгийг Баялгийн санд төв­лө­рүүлээд түүнийг хэрхэн удирдаж, зарцуулах вэ. Энэ талаарх тодорхой бодлого, чиглэлийг хэн, хэрхэн гаргах вэ?

-Би түрүүнд Баялгийн сан гэж юу болох манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар хэлсэн. Баялгийн сан нь эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хадгалах бод­логын нэг арга хэрэгсэл юм. Олон улсын жишгээр баялгийн сангийн ерөнхий удирд­лагыг Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн яамд нь хэ­рэг­жүүлдэг. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, уул, уурхайн сал­барын ор­логын удирд­лагын асуудлыг нэн даруй то­дорхой болгох хэрэгцээ, шаардлага, олон улсын жишгийг харгалзан Сангийн яамны Сан­хүүгийн бодлого, өрийн удирдлагын газар нь       Баял­гийн сангийн хэл­тэстэй байх зохион бай­гуулалтыг хийж, Засгийн газраас энэ бүтцийг ба­тал­сан. Тэгэхээр цаашид Сангийн яам Монгол Улсын Баялгийн сангийн талаар баримтлах бодлого, чиглэлийг нэгтгэн зан­ги­даж, удирдлага зохицуу­лалтыг хийнэ.

Одоо бидний нэн тэр­гүүнд хийх асуудал нь өөрийн орны нөхцөл байдал, гадаад улсуудын туршлагыг үндэслэн хууль, эрхзүйн маш нарийн зохицуулалтыг нэн даруй бүрдүүлэх асуудал болоод байна.

Дараагийн асуудал нь Баялгийн санд хуримт­лагд­сан хөрөнгийг хэрхэн үр дүнтэй удирдах вэ гэдэг асуултад хариулт өгөх хэрэгтэй. Норвеги, Чили гэх мэт ихэнх орнуудад Сангийн яамнаасаа Баялгийн сангийн хө­рөнгийг санхүүгийн хэ­рэгс­лүүдэд хэрхэн байр­шуулах талаарх заавар­чилгааг боловсруулж, бат­луулан хөрөнгийг сан­хүүгийн хэрэгслүүдэд байр­шуулах үйл ажил­лагааг хэрэгжүүлэх хуулийн этгээдэд өгч, түү­нийгээ хангуулж ажил­ладаг.

Монгол Улсын хувьд мөн энэ зарчмаар ажил­лана гэж төлөвлөж байна. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд Монгол Улсын хувьд Баялгийн сангийн удирдлагын асуудал цоо шинэ юм. Бид өмнө нь гадаадын зээл, тусламж авч байсан бол одоо өөрсдөө хуримтлал үүсгэж, түүнийгээ гадаад ор­нуудын Засгийн газрын бонд худалдан авах эсвэл олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувь­цаанд байршуулах замаар хөрөнгийнхөө урт хугацааны үр ашгийг хамгийн өндөр байлгахаар ажиллах болж байгаа юм.

-Баялгийн сан гэж багагүй хөрөнгөтэй сан байгуулагдах нь байна. Энэ сангийн хөрөнгийн удирдлагын асуудал олон нийтэд ил тод, улс төрөөс хараат бус байдлаар шийдэгдэх нь зүйтэй гэж үзэж байгаа болов уу?

-Олон улсад Сангийн яам нь Баялгийн сангийн хөрөнгөө нэг бол өөрийн Төвбанкиндаа өгч удирдуулах эсвэл тусгай санхүүгийн корпораци байгуулж удирдуулдаг үнд­сэн хоёр арга зам байдаг. Мөн олон улсад нэр хүндтэй санхүүгийн байгууллагыг хөлсөлж авч өөрийн хөрөнгөө удир­дуулах боломж ч бас нээлттэй байгаа. Сангийн яамнаас Баялгийн сангийн институцийн зо­хион байгуулалтыг яаж хийхийг нэлээд нухацтай судлан шийдвэрлэх чиглэл барьж байна.

Олон улсад Баялгийн сангаас санхүүгийн хөрөнгө оруулалт хэрхэн хийх талаарх санхүүгийн хөрөнгө оруулалтын зааварчилгааг гаргахдаа мэргэшсэн санхүүгийн зөвлөлийн зөвлөмжийг авдаг туршлага бас бий.

Засгийн газраас Баялгийн санд хуримт­луулсан хөрөнгө улс төрийн зорилгоор ашиг­лаг­дах, аль нэг нам, хүчний улс төрийн ам­лалтыг санхүүжүүлэх эх үүсвэр болохгүй байх бүх хамгаалалт, зохи­цуу­лалтыг хуульд нарийн тус­гах бодлого барьж байна.

Сангийн яамны хувьд Баялгийн сангийн хө­рөнгийг удирдах сан­хүүгийн корпораци бай­гуулах нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улсын хувьд олон улсын сан­хүүгийн зах зээлд ажиллах  үндэсний чадавхи бүр­дүүлэх замаар хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Дэлхий дээр анх баялгийн сан бай­гуулсан Кувейт улс болон АНУ, Канад, Солонгос, Хятад гэх мэт улсууд өөрсдийн хөрөнгө оруу­лалтын корпорацитай бай­даг жишгийг баримт­лахаар төлөвлөж байна.

-Баялгийн сангийн асууд­лаар Сангийн яамнаас ойрын хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөө юу байна вэ. Хууль, эрх зүйн орчныг шинэчилэн өөрчлөх гэх мэт  асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ?

-Эхний ээлжинд Сангийн яам, Дэлхийн банк хамтран “Үр ашигтай баялгийн сангийн удирдлага” сэдэвт олон улсын хурлыг Улаан­баатар хотод өнөөдрөөс эхлээд 21-ийг хүртэл зохион байгуулна. Хурлын зорилго нь Монгол Улсад Баялгийн сангийн иж бү­рэн тогтолцоог бий болгох үүднээс олон улсын экспер­түүдийг орол­цуул­сан бодлогын өргөн хэ­лэл­цүүлэг зохион байгуулна.

Үүний дараа Монгол Улсад Баялгийн сангийн тогтолцоог бүрдүүлэх хуулийн үзэл баримтлалыг дахин нарийвчлан бо­ловсруулж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Сангийн яам, Дэлхийн банк хамтран “Үр ашигтай баялгийн сангийн удирд­лага” олон улсын хурал зохион байгуулахаар тө­лөвлөж байгаа юм байна. Хурлаар ямар асуудал хэлэлцэж, түүнийгээ хэрхэн үр дүнд хүргэхээр тооцоолж байна вэ?

Хуралд Баялгийн сан байгуулж удирдаж байгаа Норвеги, Чили зэрэг найман орны төлөөлөгч оролцож өөрсдийн орны туршлагыг танилцуулна.

Олон улсын хурлын үр дүнд Монгол Улсын хувьд Баялгийн сангаар дам­жуулан хэрэгжүүлэх үнд­сэн зорилтууд юу байх, жил бүр хэдий хэмжээний хөрөнгө хадгалах, хуримт­лагдах хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхдээ ямар хэмжээний эрсдэл хү­лээж, хэрхэн шийдвэрлэх, баялгийн сангийн хөрөнгө оруулалтын үйл ажил­лагааны удирдлагыг ямар байгууллага хэрэгжүүлэх,  хэрхэн ил тод, хариуц­лагатай байдлыг хангах зэрэг асуудлуудыг шийд­вэр­лэхэд тодорхой үр дүнтэй хурал болно гэж найдаж байна. 

-Эцэст нь Монгол Улсад бий болгох Баялгийн сангийн тогтолцооны талаар таны төсөөллийг сонирхож болох уу?

-Сангийн яамнаас урьдчилсан байдлаар хоёр Баялгийн сантай байх нь зүйтэй гэж үзэж байна.  Уул, уурхайн салбараас орох орлогоос төсвийн тогтвортой байдлыг хангах зорилготой Төсвийн тогтворжуулалтын сан, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хан­гах, уул, уурхайн орлогын үе хоорондын хуваа­ри­лалтыг тэгш болгох зорилготой ирээдүй үеийн сан гэсэн хоёр сантай байна.

Эдгээр сангуудын хө­рөнгийн ерөнхий удирд­лагыг Сангийн яам хэрэг­жүүлэх юм. Мөн хө­рөнгийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх бие даасан хөрөнгө оруу­лалтын корпораци бай­гуулах нь Засгийн газрын хө­рөнгийн удирдлагын үндэсний чадавхийг бүр­дүү­лэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна. 

Баялгийн сангийн хө­рөнгийг ард түмний хяналтад, хараат бус бие даан, ил тод хариуц­лагатай удирдах бүх нөх­цөл, боломжийг хуулиар бүрдүүлнэ.

Сангийн яамнаас уул, уурхайн салбараас төсөвт орох орлогоос хэдий хэмжээтэйг хадгалах нь зохистой талаар өөрийн эдийн засгийн шингээх чадвар, төсөв, санхүүгийн байдалтай холбоотой судалж тогтооно.  Бид Баялгийн санг бай­гуулснаар төсвийн тогт­вортой байдлыг хадгалж, ирээдүй үедээ багагүй хэмжээний санхүүгийн хөрөнгө өвлүүлэн үлдээж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

Нийт: 23 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Zithromax Tiredness Generic Levitra Propecia Era Bueno

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Zithromax Rapid Heart Rate cialis Cialis Pour Femme

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Propecia Liver Enzymes Hair Loss online pharmacy Viagra Udito

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

How Is Keflex Related To Amoxicillin cialis Super Silagra

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Weight Dosage For Amoxicillin viagra Discount Cialis 48430

Rontriets
2017 оны 9-р сарын 29

Propecia Testicles Impotence Comprar Clozapine cialis Achat De Pilule Cialis

Rontriets
2017 оны 10-р сарын 2

Where To Buy Kamagra Oral Jelly viagra Propecia Consecuencias

Rontriets
2017 оны 10-р сарын 4

Online Medication For Gonorrhea Levitra 20 Mg Vardenafil viagra Potenzmittel Kamagra Sildenafil Vente Viagra Online Propecia To Buy Propecia

Rontriets
2017 оны 10-р сарын 6

Cialis Soft Generique viagra Cialis Crea Dependencia Cialis Generic On Line

Rontriets
2017 оны 10-р сарын 8

Viagra Non Agisce viagra Fast Delivery Generic Viagra Amoxicillin Suspension Kids Taste

Rontriets
2017 оны 10-р сарын 12

Cialis Precio 5 Mg levitra cheap Buy Nexium Uk20 Mg Nolvadex Pct

Rontriets
2017 оны 10-р сарын 13

Sildenafil Gріс˜nstig Online Kaufen Buy Female Viagra Online Uk viagra Clomid Date Ovulation Kamagra Billig Ohne Rezept

Rontriets
2017 оны 10-р сарын 15

Zithromax Iv Pediatric Dosing Levitra Rezeptfrei Kaufen levitra 40 mg sale Viagra Samples From The Us Cialis Effetti Collaterali

Rontriets
2017 оны 10-р сарын 22

Cialis Turkei Kaufen Cialis Oder Levitra Propecia Riesgos cheap levitra for sale Lowest Price Viagra 100 Mg

Rontriets
2017 оны 10-р сарын 25

Cheap Drugs From India Commander Clomid legally isotretinoin amex accepted buy cialis Levaquin Ups Internet Next Day Online Chemist

Rontriets
2017 оны 10-р сарын 29

Viagra Pfizer Acheter France Ed Triangle 50 Pill Tadalis Sx Vente 10 Mg viagra Isotretinoin Skin Health On Line

Rontriets
2017 оны 10-р сарын 31

Propecia Efectos Colaterales Deseo Cephalexin Review viagra Antibiotics Cipro Side Effects Cataflam Zithromax

Rontriets
2017 оны 11-р сарын 3

Buy Cipro Online Uk Holistic Propecia Should I Take 1mg Or 5mg Of Propecia levitra with dapoxetine reviews Universal Drug Services Ltd. Keflex And Clotrimazole

Rontriets
2017 оны 11-р сарын 17

Newzealand Pharmacy Domperidone Cialis Nota 75 buy viagra online Purchase isotretinoin pills next day pharmacy amex

Rontriets
2017 оны 11-р сарын 17

Acheter Priligy Pilules Keflex 500 Mg For Sinus Infection Potenzmittel Viagra Zink cialis Cialis Aiuta L’Eiaculazione Precoce Viagra Sildenafil Mujeres Kamagra Now

Rontriets
2017 оны 11-р сарын 28

Cialis 5mg Tarif viagra Tab generic isotretinoin website cod accepted

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Kamagra Generique Canada viagra cialis Acheter Du Clomid En Ligne Grossesses Multiples Usage Of Cephalexin Cephalexin For Dental Infections

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Generique Du Cytotec cialis 5 mg best price usa Viagra 100 Vidal Cheap Kamagra Uk Buy Baclofene Andorre

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *