“Ч.Улаан гишүүн намынхантайгаа л уулзаад явдаг, сонгогчдоо тоодоггүй” 

5-р сарын 30, 2018 9:05 am Нийтлэгч: Ангилал Иргэний индэр , Сонгогчийн үг Уншсан: 53
2-3

Ч.ЗОТОЛ

 Сүхбаатар аймгаас УИХд дөрвөн удаа сонгогдсон эрхэм гишүүн Ч.Улааны талаар сонгогчид нь ингэж дүгнэж  байна.

 А.Доржсүрэн /БаруунУрт сумын иргэн/:  МАНАЙ НУТГААС ГАРАЛТАЙ ГЭЖ ТҮҮХ ЗОХИОЛГОСОН ХҮН

2-10

Төрсөн нутгаа устгая гэдэг хүн байдаг юм уу. Өнөөдөр Сүхбаатар аймгийн хэмжээнд уул уурхай утгаа алдаж, зөвхөн нэг суманд л гэхэд 33 зөвшөөрөл олгосон байна шүү дээ. Иргэд, малчид амьдрах аргагүй болчихоод байхад төрд төлөөлж байгаа хүн нь  яагаад энэ талаар дуугарахгүй байгаа юм. Ч.Улаан бол манай нутгаас гаралтай хүн биш шүү дээ. 1996 оны үеэс УИХд нэр дэвших гэж тав,зургаан хүнд захиалж  Сүхбаатар аймагт төрсөн гэдэг зохиол бичүүлж, түүх зохиолгосон хүн.

Эрдэнэцагаан сумын I багийн иргэн Б.Батхолбоо: ТООСЖИЛТЫН НӨЛӨӨГӨӨР НООЛУУР  МУУ ГАРЧ  ЧЕНЖҮҮД ҮНИЙГ НЬ БУУЛГАЖ БАЙНА

2-3

  –Манай өвөлжөөнөөс 500 м хүрэхгүй газар  нэг өдөрт 120 гаруй газрын тосны машин явж өнгөрдөг. Тоосжилтын нөлөөгөөр ноолуур  муу гарч  ченжүүд үнийг нь буулгадагЧ.Улаан гишүүн анх бараг л машин явсны дараа ус шүршээд байх юм шиг  сайхан юм хэлж том амлаад явсан. Эрхэм гишүүн ирэхээрээ намынхантайгаа уулзчихаад явчихдаг, малчид иргэдийг тоодоггүй. Бэлхийн овоо, БилгэхЯргайтын айраг гээд тэр орчмын газар   халиун буга, зээр, бор гөрөөсний идээшсэн нутаг сүйдлээ. Тоосжилтод малан амьтад уушгигүй болж  үхэж байхад малчин бидний эрүүл мэнд ямар  болсон  нь ойлгомжтой.

Н.Мөнхөө /малчин/: ХУУЛЬ НЬ ЯДМАГ, ХАРИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН БАЙДАЛТАЙ БАЙНА

2-1

 –Олон уул уурхайн компани ажиллажгазрын тос,нүүрс, баяжмал ачсан том машинууд дамжин өнгөрдөг  ч сум түүнээс олсон ашиг байхгүй, замын торгууль төлбөр  төсөвт ордог, эсэх нь бүрхэгТусгай зөвөөшрөөл авсан толгой компаниуд нь  тоодоггүй.Орон нутагт эрх мэдэл хязаарлагдмал шүү дээ. Иймд нутгийнхан  “Тамсагийн тал там болохыг үзлээ. Цагаан зээр хонь болохыг үзлээ”  гэж ярьж суунаГантай жил зээр замын хашлагад бөөгнөрөн хатаж үхдэг. Хууль нь ядмаг, харийн эрх ашгийг хамгаалсан байдалтай байх юм.  “Макс Ойлкомпани газрын тосны үйлдвэрээ хилд тулгуу, хориотой зурваст барьж эхэлсэнЦаана нь Хятадын компаниуд газрын  тос боловсруулах  үйлдвэрүүдээ барьчихсан юм билээ. Иймд Ч.Улаан гишүүнийг Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдад энэ байдлыг уламжлаасай гэж хүсч байна.

Ч.Адъяасүрэн /ИТХын төлөөлөгч/: ГИШҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛЫГ ТАВИНА

2-9

 –Би VII багийн иргэдийг төлөөлж сумын  ИТХд сонгогдсон. Иргэд, малчидтайгаа хамтран  байгаль орчны асуудлаар  аймаг, сумын удирдалга, холбогдох байгууллагууд, цаашлаад АТГ гэхчлэн олон газарт хандаж бичиг цаас илгээгээд асуудлыг нааштай шийдсэн  зүйл  алга. Их хуралд сонгосон гишүүн маань ч бидний төлөө анхаарал тавьж, цааш цааш нь асуудал тавихгүй байна. Ийм гишүүнтэй байснаас эргүүлэн татсан нь дээр. Иймд энэ  асуудлыг тавина.

Ж.Болдсүрэн: АДУУГ ХАМГААЛСАН ШИГЭЭ   НУТГИЙГ МИНЬ  ХАМГААЛЖ ӨГӨӨЧ

2-7

 – Хурдан хүлгийн тоос боссон сайхан нутаг минь  хүнд даацын машины тоосонд дарагдаж өглөө босоод харахад уул уурхайнханд ухуулсан нутгийн хар, бор толгод минь өрлүүлсэн мал шиг харагдах боллоо. Тоосонд дарагдсан тал минь эцэг эхээ алдсан өнчин хүүхдийн царай шиг өрөвдмөөр байх боллоо. Адууны эх орон болсон энэ сайхан нутгийнхан  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн адууг хилээр гаргахгүй гэсэн шийдвэрийг алгаа ташиж хүлээж авч байлаа. Одоо нутгийг минь хамгаалж өгөөч гэж гуйя даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *