Ч.Пүрэвсүрэн: Гадаад бодлогыг цэгцлэхийн тулд нэг цонхны бодлого барина

9-р сарын 23, 2015 10:58 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 106
9-23-8

Х.МОНГОЛХАТАН

Гадаад хэргийн сайд Ч.Пүрэвсүрэн сар бүрийн гурав дахь долоо хоногийн мягмар гаригийн 14.00 цагийг “Мэдээллийн цаг” болгохоор зарлажээ. Сэтгүүлчидтэй уулзсан эхний уулзалтаар энэ онд хийсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар ярьсан юм.

Та саяхан ОХУд айлчлаад ирсэн. Айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?

Гадаад бодлогыг нэг цонхны бодлогоор, зохицуулалттай явуулья гэсэн зорилтыг би сайдын ажил авсан өдрөөсөө эхлэн тавьсан. Энэ дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас гаргасан тогтоол, зөвлөмжүүдийг мөрдөж ажиллахыг сайд нар, агентлагууд, орон нутгаас шаардан ажиллаж байна. Нэг цонхны бодлого ОХУ, БНХАУын талаарх бодлого дээр хамгийн их алдагддаг. Манай хоёр хөрш өргөн дэлгэр харилцаатай учир нэг цонхны бодлогоор явуулахын тулд Гадаад хэргийн сайдыг МонголОросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар, мөн МонголХятадын Засгийн газрын хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар томилсон. Энэ хүрээнд сая хийсэн айлчлалын хүрээнд ОХУын талтай ярих асуудал олон байлаа. Улс төрийн асуудлаас эхлээд Засгийн газар хоорондын дунд хугацааны хөтөлбөр батлахаар ажиллаж байна. Олон улсын одоогийн нөхцөл байдал, бүс нутаг, Зүүн Хойд Ази НҮБын 70 жилийн ойтой холбоотой асуудлаар байр сууриа солилцлоо.

Норвеги улсад анх удаа албан ёсны айлчлал хийсэн. Тэндээс манайд авах, суралцах зүйл олон байсан уу?

Норвеги улсад албан ёсны айлчлал хийлээ. Норвеги бол байгалийн баялгаас олсон орлогоо зөв ашиглах тал дээр дэлхийн жишээ болж байгаа улс. 1969 онд Норвегид нефть, газ олдсон байдаг. 1972 онд хоёрхон заалттай хууль гаргасан байдаг. Нэгдүгээрт, Норвеги улсын нутаг дэвсгэрээс олдож буй бүх баялаг ард түмний өмч учир бүх лиценз нь төрийн мэдэлд байдаг. Хоёрдугаарт, байгалийн баялгаас орж буй орлогыг өнөөгийн норвегичууд бус ирээдүйн иргэддээ зориулан тусгай баялгийн сан байгуулж олон улсын хөрөнгийн зах зээлд байрлуулан шууд эдийн засаг руу орох арга замыг хязгаарласан байдаг. Ингэснээр бүх салбар тэгш хөгжих боломж бүрдсэн байна. Гадаадад гаргасан тусгай баялгийн сангаасаа 60 хувийг нь дэлхий даяар ашигтай төсөлд хөрөнгө оруулна, 35 хүртэлх хувийг Засгийн газрын бондод оруулна, тав хүртэлх хувийг нь ашигтай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч зарцуулахаар хуульдаа заасан байдаг. Мөн гадаадад байгаа 60 хувийн хөрөнгөнөөс нэг компанийн нэг хувийг л авдаг байна. Хэрэв нэгээс илүү хувь авах бол парламентаараа хэлэлцэж тусгайлан зөвшөөрөл авдаг ил тод ажиллагаатай юм билээ. Гадны зах зээл дээр эргэлдэж байгаа хөрөнгөнөөсөө Норвегийн Засгийн газар дөрөв хүртэлх хувийг нь авч тухайн жилийн төсөвтөө хэрэглэх эрхтэй байдаг. Энэ бол манайд санаа авч хэрэгжүүлэхэд маш чухал хууль юм гэж харж байлаа.    

Олон улсын ардчилал, сонгуулийн туслалцаан байгууллагыг ирэх жил манай улс ахална. Бэлтгэл эхэлсэн үү?

Шведэд олон улсын ардчилал, сонгуулийн туслалцааны байгууллагын 20 жилийн ойн арга хэмжээ болсон. Энэ жил Швейцарь улс энэ байгууллагыг даргалж байгаа. Харин ирэх жил манай улс ахлах учраас арваннэгдүгээр сараас ажлаа эхлэх юм. Энэ утгаараа өндөр ач холбогдол өгч байгаа. Манай улс энэ байгууллагад 2011 онд элссэн. Бид Улаанбаатар хотод сонгуулийн ажиглагчдыг бэлтгэдэг сургалтын олон улсын төвийг байгуулахаар ярьж байгаа. Энэ үеэр Шведийн гадаад хэргийн сайдтай уулзаж соёл, боловсрол, эдийн засгийн талаар хамтран ажиллахаар ярилцсан.

НҮБын хүний эрхийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн байгаа. Ялах боломж байгаа юу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш/өнөөдөр/ НҮБын 70 жилийн ойн чуулганд оролцохоор явна. Дэлхийн маш олон төрийн удирдлагууд оролцоно. Манай Ерөнхийлөгч нэлээд олон  хурал зөвлөгөөнд үг хэлнэ. 70 жилийн хугацаанд НҮБын ажилласан үр дүнг олон улс харж, дүгнэж байна. НҮБын хэмжээнд явуулах шинэчлэл хэрхэн явагдах талаар ярилцаж байна. Гол сэдвийн нэг нь 2015 он хүртэл тавьсанМянганы хөгжлийн зорилт”-доо хэрхэн хүрсэн, 1930 он хүртэл хүн төрөлхтөн хөгжлийн ямар зорилт тавих талаар дэлхийн лидерүүд ярилцаж хэлэлцэнэ. Энд Монголын талын байр суурийг илэрхийлнэ. НҮБын байгууллагын 70 дахь удаагийн чуулган хариуцлагатай юм. Аравдугаар сард болох монголчууд анх удаагаа НҮБын хүний эрхийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Ази номхон далайн орнуудаас таван суудал дээр долоон улс нэрээ дэвшүүлсэн. Энд ялж гарч ирэхэд бидэнд бэлдэх шаардлага бий.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн асуудалд та ямар бодлого баримталж байна вэ?

Гадаад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудал Монгол Улсын гадаад бодлогын, Гадаад хэргийн яамны тэргүүлэх бодлогуудын нэг. Гадаадын 58 улсад 125 мянга орчим монгол иргэн оршин сууж байна. Эндээс гадаадын 13 улсад 107 монгол иргэн ял эдэлж байна. Үүнээс хар тамхины хэргээр 31 иргэн ял эдэлж байгаагаас гурав нь цаазаар авах ялтай ч хугацааг нь хойшлуулсан байгаа. Одоогоор нэг ч монгол иргэн цаазаар авахуулаагүй байна. Өнгөрсөн жил БНХАУтай ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ хүрээнд тус улсад ял эдэлж байсан гурван иргэнээ авчирсан. Энэ оны эхээр нэг иргэнээ авчирсан. Хуульзүйн яамтай хамтран дахин гурван иргэнийг авчрахаар ажиллаж байна. Ялтан шилжүүлэх хэлэлцээрийг Монгол Улс 20 гаруй оронтой байгуулсан байдаг. Шаардлагатай гэж үзсэн зарим оронтой гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Хятадад ял эдэлж байгаа 31 иргэний ихэнх нь Малайзаас Хятад руу хар тамхи зөөж баригдсан байдаг. Миний бие наймдугаар сарын эхээр Кула Лумпурт болсон Азийн сайд нарын хуралд оролцохдоо Малайзын талтай уулзсан. Сайн мэдээ гэвэл сүүлийн нэг жилийн хугацаанд дахин монгол иргэн хар тамхи зөөсөн хэрэгт ороогүй. Энэ нь тухайн үед бид нэлээд ажиллаж таслан зогсоож чадсантай холбоотой гэж үзэж байна. Хар тамхи зөөх бүлэг сүлжээг зохион байгуулж байсан хүн нь баригдсан. Харамсалтай нь нэг нь монгол хүн байсан. Удахгүй шүүх хурал нь болно. Хар тамхины хэрэг Малайзад, Хятадад ч цаазаар авах ялтай байдаг. Тиймээс цөөхөн монголчууд маань мэдээлэлгүйн улмаас хар тамхины наймааны золиос болж байгаа учраас бид дээрх улсуудад тайлбарлан иргэдээ аврах ажил хийж байна.   

ОХУын айлчлалын үеэр хөдөө аж ахуйн салбарын асуудлаар ярилцахад Монголын талаас мэдээлэлгүй явснаасаа болоод асуудал гарсан. Ийм асуудал дахин гарахгүй байхад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?  

Манай талын буруутай зүйл их бий. Гадаад харилцаанд 1990 оноос хойш өөрчлөлт орсон, чөлөөтэй болсон. Өмнө нь гадагшаа явахад төр засгаас зөвшөөрөл өгдөг байсан бол одоо хувь хүнээс эхлээд бүгд гадаад харилцаанд ордог эрхтэй болсон. Үүний муу тал ч байна. Ялангуяа төрийн байгууллагууд  нэгдсэн цонхоор нэг байр суурьтай ярих ёстой. Дотооддоо нэгдсэн байр суурьт хүрээгүй, түүхий байгаа асуудлыг ярьдаг нь маш их газар авсан байсан. Та бүхэн мэдэж байгаа. Хятадаас авах зээлийн асуудлыг манай тал 5-6 удаа өөрчилж байсан. Үүнийг цэгцлэх цаг болсон гэдэг үүднээс нэг цонхны гадаад бодлого шаардлагатай байгаа юм.

 Ялангуяа төрийн байгууллага, орон нутгийн удирдлагуудын хувьд 2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас гаргасан тогтоолыг ягштал биелүүлэх ёстойг би Гадаад хэргийн сайдын хувьд шаардаж байгаа. Мэдээллийн тогтолцоог бий болгож, 14 хоног, сар, улирал, хагас жилээр гаргаж байгаа нь үр дүнгээ өгөх байх

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Comprare Viagra Originale Valtrex Online Australia cialis overnight shipping from usa Levitra 10 Mg Costo Amoxil 20mg Duree 1103 Lasix 100

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *