Ч.Найдандорж: “Ромео, Жульетта”-г би үзэгчийн нүдээр харна

10-р сарын 30, 2015 10:10 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 529
10-30-zms

 

Ч.ГАНТУЛГА

УДЭТын хамт олон өвөл цагийн үзвэрийн нээлтээ алдартРомео, Жульеттажүжгээр нээх гэж байна. Тус жүжиг 1966 онд С.Гэндэн, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар Монголын тайзнаа амилсан билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржтой энэ тухай ярилцлаа.

Театр хөл хөдөлгөөн ихтэй байна. МагадгүйРомео, Жульеттажүжигтэй холбоотой байх?

-“Ромео, Жульеттажүжиг Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа амилах гэж байна. Жүжгийг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, залуу жүжиг­чид гол дүрийг бүтээнэ. Бэлтгэл 80 хувь хангагдсан. Жүжгийн дуу болон тайз бэлэн болчихлоо.

10-30-2Жүжгийг удахгүй хяналтаар оруулна гэж байсан?

Бид шинэ бүтээлээ үзэж, театрын хяналтаар ярилцаж байж үзэгчдэд хүргэдэг. Үүний дагуу тус жүжиг удахгүй хяналтад орно. Театрын удирдлага, найруулагчид үзэж санал бодлоо хуваалцдаг юм.

Энэ удаагийн бүтээлд таны оролцоо хэр байна?

Одоогоос дөрвөн жилийн өмнө би театрын ерөнхий найруулагч байсан юм. Тухайн үед Н.Наранбаатар миний өрөөнд ирээдНайдаа ах аа би таниас нэг зүйл гуйж, зөвшөөрөл авмаар байна. БиРомео, Жульетта”-г хийх гэсэн юм болох уугэж байсан. Тэгэхээр Н.Наранбаатар энэ жүжгээр олон жилөвчилсөнбайх. Тиймээс залуу халуун, чадалтай найруулагчийн сэтгэл рүү бимэсбарьж дайраад яахав. Үүнээс гадна би найруулагчдаа итгэж байна. Олон бүтээлээрээ мэргэжлийнхний болон үзэгчдийн итгэлийг олсон хүн. Н.Наранбаатар энэ хэмжээний жүжгийг энэ үед хийж чадахаар хангалттай бяд суусан найруулагч. Тиймээс энэ хүнд миний зөвлөгөөнөөс илүү итгэл чухал гэж бодсон. Жүжгийг би үзэгчийн нүдээр харна.

-“Ромео, Жульттатаны театрт ирээд тавьсан анхны бүтээл. Тухайн үед залуу найруулагчийн хувьд их зоригтой алхам хийжээ?

Би 1992 онд найруулагчийн сургууль төгссөн. Тухайн үед театрын даргаар А.Таяа гуай ажиллаж байлаа. Манай театрыг олон жил удирдсан даа. Намайг Соёлын төв өргөөнд анхХудалч эхнэржүжиг тавьсныг минь үзээдБи Монголын театрыг олон жил толгойллоо. Надад найруулагчдыг шалгадаг гурван шалгуур бий. Нэгдүгээрт, сонгодог жүжиг хийж чадаж байна уу. Хоёрдугаарт, инээдмийн жүжиг хийж чадаж байна уу. Гуравдугаарт, том хэмжээний жүжиг хэрхэн хийж байна гэдгийг нь хардаг. Чи ямар ч байсан инээдмийн жүжгийг нь хийчихлээ. Бусад хоёрыг нь би харна даагэж хэлж байсан. Энэ үг миний сэтгэлд гүн үлдсэн. Өнөөдрийг хүртэл би А.Таяа даргын гурван шалгуурыг давах юмсан гэж бодож ажилладаг. ТиймээсХудалч эхнэр”-ийн дараа сонгодог бүтээл хийх ёстой, юу хийх вэ гэж их бодсон. Харин 1993 онд СУИСд багшаар очоод 1994 онд өнөөгийн Л.Баттулга, Б.Баатархүү, Ш.Доржсүрэн нарыг гуравдугаар дамжаанд байхад ньРомео, Жульетта”-г анх тавьсан юм. Тэр үеэс театрт энэ жүжгийг тавина гэж зорьсон.

Жульеттад эхнээсээ И.Одончимэг гавьяатыг тоглуулна гээд харчихсан байсан гэж та ярьж байсан?

Тэр үед театрт И.Одончимэг ид мандаж явсан үе. Авьяастай, туршлагатай, мэдрэмжтэй. Үнэнийг хэлэхэд тухайн үед надад тоогдсон ганц жүжигчин л дээ. Хэдийгээр би театрын найруулагч биш ч очиж жүжиг үзэх бүртээ Одноог тоглуулна гэж боддог байсан. Таргалчихсан байвал сэтгэлээр унаад л, эргээд ирэхэд турчихсан байвал нууцхан дотроо баярладаг байлаа. Ингэж, энэ жүжгийн тухай бодлыг тээж явсаар 1995 онд театрт найруулагчаар ирээд, жүжгээ тавьсан. Тухайн үед үзэгчид, театрынхан намайг жүжигчин гэдгээр минь л мэддэг байлаа. Найруулагчаар ирээд анхны зоригтойгоор барьж авсан бүтээл миньРомео, Жульетта”.

Энэ том бүтээлийг найруулна гэхээр залуу хүний хувьд жаахан туршлага хуримтлуулъя гэсэн бодол танд төрөөгүй юм уу?

Өнөөдрийн Н.Наранбаатар найруулагч шиг туршлага надад байгаагүй. Ямар сайндаа гавьяат жүжигчин С.Дамдин миний өрөөнд орж ирээдБи Л.Ванган, С.Гэндэн, Г.Доржсамбуу, Б.Мөнхдорж зэрэг Монголын театрын бүх найруулагчтай ажиллаж үзсэн. Чамайг найруулагч гэдгийг ах нь мэдэхгүй ээгэж байсан удаатай.Энэ үг миний хувьд маш том сорилт байсан юм. Үүнийг дагаад энэ жүжгийг тавих хүсэл, эрмэлзэл минь илүү ассан.

Тухайн үед Хүүхэд залуучуудын театрт энэ жүжгийг тавих гээд уран бүтээлчид нь бэлтгэлдээ орчихсон байсан гэж ярих юм билээ?

Хүүхэд залуучуудын театрын найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа энэ жүжгийг тавих гээд дүрээ хуваарилаад, тайзны зургаа хүртэл гаргачихсан байсан үе. Тайзыг ньБоролдойМягмар зурж байсан юм. Гэтэл надад энэ жүжгийг тавих олон жилийн мөрөөдөл байдаг. Тэгэхээр нь 1995 оны Цагаан сарын шинийн 3-нд хадаг бариад И.Нямгаваа найруулагч дээр очсон. Ашгүй театрынхан нь золголт хийгээд бүгд байж таарсан. Намайг хараадДрамын театрт Ч.Найдандорж очсон гэж сонссон. Бүр Ромео, Жульеттаг тавих гэж байгаа гэл үүгээд л. Хүмүүсийн ярианаас мэдчихсэн байсан юм билээ. Би ёс суртахууны хувьд хүндэлж явдаг найруулагчаасаа зөвшөөрөл авах гэж очсон юм. Харин Гаваа найруулагчТэг, тэг хий. Танай театр мэдээж сонгодог хэлбэрээр нь тавина биз. Бид бол өөрөөр хийнэгэж надад хэлсэн.

Гэхдээ И.Нямгаваа найруулагч энэ жүжгийг тавиагүй шүү дээ?

Хүүхэд залуучуудын театрынхан жүжгийг илүү монголчилж тавихаар бэлдэж байсан юм. Жүжиг гэр барьж буйгаар эхэлж, эцэст нь гэрээ барьж дууссанаар төгсөнө. Энэ хооронд өнөөх бамбай, тулалдааны зэвсэг нь гэрийн унь, хана байх жишээтэй. Гэхдээ бололцоо нь болоогүй ч юм уу И.Нямгаваа найруулагч бодсоноороо жүжгээ тавьж чадаагүй. Тэр хүний толгойд энэ жүжиг бүтнээрээ орчихсон байх тэр үед нь би театртРомео, Жульет­та”-г сонгодог хэлбэ­рээр нь тавьсан түүхтэй.

Та түрүүн дүр сонголтын тухай ярьсан. Харин О.Гэрэлсүх жүжигчний хувьд театрын жүжигчин биш байсан. Яагаад түүнийг тоглуулахаар шийдсэн юм бэ?

Театрт Ромеод тоглохоор бяртай жүжигчин олон байсан. Гэхдээ миний сэтгэл дотроо харж, хайж байсан Ромео байгаагүй. Энэ жүжгийг хоёр баг тус, тусдаа бэлдсэн. Нэг нь Г.Урнаа, Г.Алтанбагана тэргүүтэй жүжигчид байлаа. Би хоёр группээ жүжиг нээтэл хооронд нь өрсөлдүүлж байгаад сүүлд нь хольсон. Уран бүтээлч бүхэнд эхний тоглолт үнэтэй байдаг шүү дээ. Ялангуяа, энэ жүжгийн анхны гараанд гарах нь жүжигчин бүрийн мөрөөдөл. Тиймээс хөшиг нээх эхний үзвэрийн өмнө би урлагийн харгислал хийж, олон жүжигчнийг гомдоосон. Гэхдээ энэ нь чанартай бүтээл үзэгчдэд хүргэхийн төлөө байсан юм. Харин анхны үзвэрээс хойш энэ хоёр групп ээлжилж тоглосон. Би СУИСд багшилж байх үеэсээ О.Гэрэлсүхийг мэддэг ч эхэндээ анзаараагүй. Жульеттагаа олчихоод байдаг. Жүжиг хийх хүсэл зорилгоороо тэнхимийн багш нартайгаа их ярилцдаг байсан. Гэтэл манай сургуулийн тайзны хөдөлгөөний багш байсан н.ХандсүрэнБи эмэгтэй хүнийхээ хувьд харахад Ромеод дөрөвдүгээр дамжааны О.Гэрэлсүх л тохирох юм шиг ээгэж хэлсэн. Энэ үеэс би О.Гэрэлсүхийгангуучилж”, анхааралдаа авлаа. Хийсэн ажил бүрийг нь үзэхэд яг л миний хайсан Ромео мөн шүү. Тэгээд л төгсөх жил нь жүжигтээ тоглуулсан юм.

Н.Наранбаатар найруулагч жүжгээ илүү орчин үед нийцүүлж тавьж байгаа гэж сонссон. Харин та жинхэнэ сонгодог хэлбэрээр нь найруулсан байдаг?

-1996 он гэдэг XX зууны төгсгөл. Харин XXI зуунд бол өөр. НамайгРомео, Жульетта”-г тавьж байх үед дэлхий нийтээрээ жүжгийн зохиолыг хасах, өөрчлөх эрх хумигдмал байсан. Харин одоо уран бүтээлчдийн жүжгийн зохиолд хандах хандлага харьцангуй өөрчлөгдөж, чөлөөтэй болж. Тиймээс Н.Наранбаатар найруулагч илүү зоримог алхмуудыг хийж байгаа.

-1996 онд тайз их өвөрмөц байсан гэж тухайн үеийн үзэгчид ярьдаг. Тайзаараа та юу илэрхийлэхийг хүссэн бэ?

Жүжгийн тайзыг нэрт зураач Я.Санжаасүрэн хийсэн. Украинд театрын зураачаар мэргэжил эзэмшсэн, чадварлаг уран бүтээлч байсан. Гол шийдэл нь дурлалын ариун сүм. У.Шекспир энэ жүжгээрээ хүн төрөлхтөнд дурлалын ариун сүм буюуРомео, Жульетта”-г тунхагласан. Тайзан дээр гурван талтай, гурвалжин сүм босгосон. Үүнийг тойроод  амьдрал, хайрын гурвалжин, үйл явдал өрнөдөг. Харин энэ удаагийн жүжгийн тайз өөр. Энэ жүжгээр бид театрын урлагт тайзны шинэ шийдлийг авчрахаар ажиллаж, халаасаа сэгсэрч сууна.

Тухайн үед жүжиг ямар төсвөөр бүтсэн бэ?

Аливаа уран бүтээл босоход санхүү хамгийн чухал. Захиргааны хурал дээр биРомео, Жульетта”-г хийнэ гэхэд өнөөдрийн манай театрын захирал байгаа Д.Цэрэнсамбуу гуай орлогч дарга байсан юм. “Санхүүгийн хувьд бид ядуу. Гэхдээ мөнгөөр дутаахгүй гэдгийг би хариуцъя. Чи харин сайн жүжиг хийгэж надад урам өгсөн. Дарга ч амлалтдаа хүрсэн. Үүний дараа би уран бүтээлийн шагнал гэж 150 мянган төгрөг авч байснаа санаж байна. Энэ жүжиг театрт тавигдсанаасаа хойш 10 гаруй жил дүүрэн үзэгчтэй тоглосон. Надад театрт оруулсан мөнгө чухал байгаагүй. Харин миний бүтээл үзэгчдэд хүрсэн нь хамгийн үнэ цэнэтэй байлаа. Өнөөдөр манай эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Гэхдээ бид байгаа зүйлээ бололцооныхоо хэрээр авч, дутсан зүйлээ тархиныхаа хэмжээгээр сэтгэж хийнэ гэсэн бодолтой байна.

Анх энэ зохиолыг уншихад танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

Дэлхий нийтээрээ энэ зохиолыг мэднэ. Би Багшийн дээд сургуульд байхдаа анх уншиж байлаа. Тухайн үедОтеллажүжгийг Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж гайхалтайгаар театрт тавьчихсан байсан үе. Үүнээс ч өмнө У.Шекспир  Монголын үзэгчдийн үзэх дуртай бүхэл бүтэн ертөнц болчихсон шүү дээ.

-1990-ээд он бол Монголын нийгмийн хүнд, хэцүү, бараан үеийн нэг. Энэ үед гэгээ оруулах гол хүчин зүйлийн нэг ньРомео, Жульеттабайв уу?

Би тухайн үед дөнгөж 30 нас гарч явсан үе. 1990 онд Ардчилал гараад, 1995 он гэхэд лангуу хоосорчихсон, хүмүүс Хятадаас хог түүж авчирч зардаг байсан. Амьдралын утга учир мөнгөөр хэмжигдэж, хүн бүрийн толгойд яаж мөнгөтэй болох вэ гэсэн ганцхан бодол эргэлдэж байсан шилжилтийн үеийг монголчууд туулж байлаа. Энэ үед хүмүүс өөрийн сэтгэл зүрхний ариун нандин, үнэтэй бүхнийг мартаж, орхигдуулж, анзаарахаа больж эхэлсэн. Яг Монголын нийгмийн амьдралын эгзэгтэй үед бодлогоор энэ жүжгийг хийсэн юм. Хүнд ариухан зүйл байдаг. Хайр сэтгэл гэдэг юугаар ч сольж боломгүй эрхэм зүйл. Хүний хүсэл мөрөөдөл хүчтэй. Өшөө хонзон ямар аюултайг, мөнгөнөөс илүү хайр чухал гэдгийг энэ жүжгээр өгүүлсэн.

Харин одоогийн нийгэмд …?

-Бид оюуны хувьд төөрөгдөлд, үл итгэх байдалд орчихоод байна. Юуг үнэ цэнэтэй, эрхэм бэ гэдэгт хүмүүс эргэлзэж байна. Хүүхэд залуус байтугай хөгшин би хүртэл юуны төлөө амьдраад байгаа юм бэ. Үр хүүхдүүдийг минь ямар ирээдүй хүлээж байна вэ гэж бодохоор эмзэглэх юм. Тиймээс жүжгийг ирж үзсэн хүн бүр энэ эмзэглэлийг зөвөөр хөглөх, амьдралын үнэ цэнийг мэдэрч, дурлал гэдэг чинь ямар гоё юм бэ гэсэн бодлыг тээгээд гараасай. Эцэг эхчүүд нь хүүхдээ мөнгөөр биш жинхэнэ хайр дурлалаар нь суулгаж, залууст дурлал гэдэг ямар ариун сайхан юм бэ, ингэж дурлах юмсан, ямар амттай юм бэ гэсэн бодлыг төрүүлж чадвал манай хамт олны зорилго биелнэ. Бид араатан, амьтан, машин болох гээд байна. Хүн, хүн хэвээрээ дуусах ёстой. Өнөөдрийн нийгмийг эмчлэх эмгүй жор нь “Ромео, Жульетта” юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 18 Сэтгэгдэл

HaroQuicle
2017 оны 9-р сарын 29

Cialis 40mm Cialis Sin Receta Foro Generico Propecia Comprar cialis Cephalexin Dose Chart

HaroQuicle
2017 оны 10-р сарын 3

Amoxicillin Makes Me Feel Crazy Viagra Fur Die Frau Stern Can You Buy Cialis In Cebu Pharmacy viagra Driclor Walmart

HaroQuicle
2017 оны 10-р сарын 3

Cod Only Real Clobetasol Cheapeast Assumere Levitra cialis Differenze Cialis Viagra

HaroQuicle
2017 оны 10-р сарын 5

Canadian Pharmacy Mall Reliable Source For Dapoxetine Finestra 1 Mg viagra online Viagra Adolescentes Buy Synthroid 112

HaroQuicle
2017 оны 10-р сарын 8

Viagra Giornaliero buy levitra online Efectos Del Cialis En La Mujer

HaroQuicle
2017 оны 10-р сарын 11

Levitra Generique Pas Cher En Ligne Propecia Canada Pharmacy Kamagra Pas Cher Pharmacie viagra Kamagra Pharmacy Online Generic Viagra Pills Ampicillin Amoxicillin Dosage

HaroQuicle
2017 оны 10-р сарын 11

Levitra 10 Mg Vendita Viagra Alternativen Viapro levitra 20mg prices achat Priligy France

HaroQuicle
2017 оны 10-р сарын 13

Comprar Cialis Canarias viagra Real Zentel Echinococcosis Online Tablet Overseas

HaroQuicle
2017 оны 10-р сарын 17

Propecia 10 Mg Buying Real Provera Cycrin viagra Propecia Y Aminexil

HaroQuicle
2017 оны 10-р сарын 22

Propecia O Regaxidil Amoxicilina Internet Where To Buy Prix Levitra Pfizer Pharmacie viagra Propecia Precio Cialis Levitra Keflex And Vaginitis

HaroQuicle
2017 оны 10-р сарын 28

Viagra Ausland Kaufen Canadian Erectile Dysfunction Pills Alli Pill For Sale In Uk viagra Amoxicillin Drowsy Buy Valtrex Hong Kong Levitra From Canada

HaroQuicle
2017 оны 10-р сарын 28

Finasteride 10mg Propecia Principio Activo viagra Clobetasol Medication Discount Shop With Free Shipping

HaroQuicle
2017 оны 11-р сарын 2

Green Kamagra Priligy Approved In Canada Macrobid Real France viagra Cheap Canadian Hydrochlorothiazide Propecia Spain Online

HaroQuicle
2017 оны 11-р сарын 13

Shelf Life Keflex Finestra 1 Mg Cialis Active Over The Counter cheap cialis Misoprostol How Long Does It Take Viagra Super P Force Cialis Tadalafil Wirkung

HaroQuicle
2017 оны 11-р сарын 17

Viagra Cialis Tunisie Precio Cialis 4 Comprimidos cheapest generic levitra Bentyl Cod Accepted Keflex Hose Comprar Viagra En Espana Sin Receta

HaroQuicle
2017 оны 11-р сарын 30

Pyridium Cheap Cod Accepted. Order Online Pyridium Discount Without Dr Approval. Want To Buy Generic Pyridium Website Cash Delivery Overseas How To Last Longer In The Bedroom Commander Baclofene En Ligne levitra samples overnight Viagra Without Subscription

Jefftreaps
2017 оны 12-р сарын 11

Precios Cialis Generico Original Viagra Erkennen viagra cialis Secure Free Shipping Macrobid Discount Pharmacy Visa Accepted

Ellgync
2018 оны 6-р сарын 7

Accutane Online Australia Cephalexin Penicillin Taken Together cheap cialis My Pharmacy 365 Viagra Posologie Vidal

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *