“Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулна”

4-р сарын 23, 2018 12:37 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 37
59e6a9198ff872.32382663-550x300

Т.САЙХАН

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар оролцов. Бүлгийн гишүүд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хагас жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд хэл ам татсан олон асуудал гарлаа. Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,  Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах бичиг өргөн барьж байгаа гэдгээ илэрхийлэв.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *