Ч.Хүрэлбаатар: Том төслүүдээ хөдөлгөхгүй бол төсвийн орлого тасарна

2-р сарын 15, 2017 10:21 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 13
20161027135013-20151106150250-hurel1111

С.УЯНГА

 

Төсвийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа өчигдөр тайлагналаа. Байнгын  хороо  20 удаа хуралдаж, бие даасан хоёр хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 33 хууль, тогтоолыг хэлэлцэн батлуулжээ. Мөн өнгөрсөн парламентын үед Монгол Улс  олон төсөвтэй явж ирснийг нэг болгож, орлого, зарлагыг бодитоор тооцох, сахилга бат, хариуцлагын тогтолцоог бий болгоход анхаарч ажилласны зэрэгцээ концессыг хяналтгүй хэрэгжүүлдгийг зогсоож чадсан гэдгийг Байнгын хорооны гишүүд хэллээЭнэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

-“Эрдэнэтүйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргалаа. Та энэ асуудалд эсрэг байр суурьтай байсан?

УИХаарЭрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж байх үеэс би байр сууриа илэрхийлсэн.

Хариуцлага тооцох ёстой улстөрчид нь хаана байна. Хэрэв тухайн үеийн Засгийн газарҮгүйгээд хэлчихсэн бол өнөөдрийн байдалд орохгүй байсан. Тогтоолд тухайн үеийн Ерөнхий сайд, асуудал хариуцсан сайдад хариуцлага тооцох тухай заалт байхгүй. Мөн нэг сарын дараа 580 сая ам.доллар төлнө. Монгол Улс өрийн дарамтаараа дэлхийд нэгдүгээрт байрт ороод явж байна. Ийм нөхцөл байдалд их хэмжээний ам.доллар төлөх шийдвэр гаргаж байгаа нь зөв үү. Олон талаас нь харах ёстой байсан. “Эрдэнэтдээр сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Яагаад гэвэл 2009 оны долдугаар сарын 7-ны УИХын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шийдвэрээр ураны лицензийг эмхэлж цэгцэлсэн асуудал бий. Зургаан жил олон улсын Арбитрын шүүхээр энэ асуудал яваад 116 сая ам.долларын өрөнд унасан. Энэ бүхнийг эргэцүүлж үзэж байгаад шийдвэрээ гаргах ёстой байсан, энэ байр суурь одоо ч хэвээрээ. “Эрдэнэтдээр энэ бол эцсийн шийдвэр биш. Эцсийн шийдвэр шүүх дээр гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Төсөв өнөөдөр ямар байна вэ?

УИХаар 2017 оны улсын төсвийг хэлэлцэж байх үед Засгийн газар Монголын эдийн засгийн өсөлтийг 3.5 хувьд хүргэнэ гэсэн. Тавантолгойн төсөл явна, Гачууртын ордыг ашиглана, Оюутолгой төслийг үргэлжлүүлнэ, төмөр замыг барина гэж 2017 оны төсвийн хуулийг батлуулсан. Хэрэв эдгээр төслүүдээ хэрэгжүүлэхгүй бол эдийн засгийн өсөлт 3.5 хувьд хүрэхгүй, төсвийн орлого тасарна.

Хөгжлийн банкны тухай хуулийг батлуулснаар банк бие даан ажиллах боломж бололцоо эрх зүйн хүрээнд бүрдэж чадсан уу?

Хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээл дээр ажиллаж чаддаг, Засгийн газрын баталгаагүйгээр хөрөнгөө босгож чаддаг, үйл ажиллагаа нь ил тод, улс төрийн оролцоогүйгээр бие даасан шийвэр гаргадаг банк болоосой гэдэг байр суурь илэрхийлж байсан. Тэр хэмжээгээр хууль батлагдсан. Харин хуулийг батлахын өмнө Олон улсын валютын сантай уулзаж, 13 санал авсан. Тэр бүгд хуульд туссан. Анхнаасаа экспертүүдийн саналыг тусгасан байсан бол хэл амгүй батлагдаж болох байсан. Гэхдээ үр дүн гарсан.

Олон улсын валютын сангийн хэлэлцээрийн талаар танд тодорхой мэдээлэл байна уу

Засгийн газар Олон улсын валютын сантай хэлцэл хийж байна. Хоёр тал төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж үзсэн бол 2017 оны төсөвт тодотгол хийнэ. Тохирсон зүйлээ Засгийн газар биелүүлэх ёстой. Олон улсын валютын сан ч тохиролцсон зүйлүүдээ шийдэх ёстой. Хэрэв тохиролцсон зүйлүүд дотор хуулинд өөрчлөлт оруулахаар болсон бол УИХ хуралдаж таарна.

Олон улсын валютын сангийнхантай би уулзсан, тэр үед энэ долоо хоногт багтаж, хоёр тал эрмэлзэх зүйлээ олон нийтэд хандаж мэдээлнэ гэсэн. Үүнээс өөр мэдээлэл алга.

Эх сурвал: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *