Ч.Хүрэлбаатар: Шатахууны үнэ нэмэгдэхгүй. Хэвэндээ байна лээ

6-р сарын 29, 2018 12:21 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 33
36440196_1867465289966077_8523277073228234752_n

С.САРУУЛ

Сүүлийн өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдсэн болон хуурамч шатахуунтай холбоотой асуудал олон нийтийг бухимдуулаад байгаа юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Бүх татварыг тэглэсэн учраас шатахууны үнэ нэмэгдэхгүй. Шатахууны үнэ хэвэндээ байна лээ. Урьдынх шиг мөнгө хэвлээд шатахуун импортлогчдод өгдөг ажлыг дахиад хийхгүй. Өнөөдөр 750 тэрбум төгрөгийн өр төлж буйг онцолж хэлмээр байна. Аж, ахуй нэгжүүдийг оролцуулахгүйгээр хувь хүний орлогын албан татварын 680 тэрбум төгрөгийг сарын хугацаанд өр төлөхөд зарцуулж байгаа нь буруу бодлого. Хуурамч шатахуун байгаа бол шалгадаг байгууллага нь шалгана. Түүнээс хуурамч шатахуунтай тэмцэж байна гээд үнээ нэмж болохгүй” гэв. Хилээр орж ирж буй нефть бүтээгдэхүүний импортын татварын 92 хувь хүртэлхийг хөнгөлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *