Ч.Гулнар: Дэлхийн номын өдрийг өргөн цар хүрээтэй тэмдэглэх учиртaй

4-р сарын 23, 2018 9:11 am Нийтлэгч: Ангилал Соён гэгээрэл , Ярилцах цаг Уншсан: 175
5-1

Д.ОЮУНЧИМЭГ

 НҮБын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныгДэлхийн номын өдөрболгохоор 1995 онд албан ёсоор зарласан билээЭнэ өдрийг сонгох болсон шалтгаан нь бурханы оронд заларсан зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, хүмүүс тэр дундаа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг аж.Тиймээс дэлхийн номын өдрийг тохиолдуулан ШУТИСийн төв номын сангийн захирал, доктор, профессор Ч.Гулнартай ярилцлаа.

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР

 Дэлхийн номын баярын мэндийг хүргэе. Танай номын сангийнхан жил бүр энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг шүү дээ. Энэ жил хэрхэн тэмдэглэх вэ?

Бид дэлхийн номын өдрийг 10 дахь жилдээ уламжлал болгон тэмдэглэж байна.

Дэлхийн номын өдрийг тэмдэглэхдээ тухайн жилийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч ОУын номын үзэсгэлэн зохион байгуулах, хамтын ажиллагаатай гадаад, дотоодын байгууллагуудын зочид төлөөллийг урьж сургалт явуулах, профессор багш нарын номын нээлт, хэлэлцүүлэг хийх, оюутан уншигчдад зориулсан танин мэдэхүйн уралдаан тэмцээн зохион байгуулах, номын хугацаа хэтрүүлсэний төлбөрийг авахгүй байх, үнэгүй хувилах үйлчилгээ явуулах зэрэг олон ажлыг зохион байгуулдаг. Манай уншигчид ч дэлхийн номын өдрийг тэсэн ядан хүлээдэг болоод байгаа. Энэ жилийн тухайд УИХын Тамгын газартай хамтран тэмдэглэж байгаараа онцлог юм. Дөрөвдүгээр сарын 23-нд Төрийн ордонд, 24-нд ШУТИС дээр номын баярын үйл ажиллагааг явуулна. Ингэхдээ тухайн жил гарсан хуулийн эмхэтгэл болон бусад ном зохиолыг уншигчдад таниулан сурталчлахыг зорьж байна. Мөн  томоохон хэвлэлийн газруудын номын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Энэ жил хэлэлцүүлэгт ямар ном орох бол?

Энэ жил академич Д.ДашжамцынШинжлэх ухааны судалгааны ажлын онол арга зүйн үндэс”,  БУХСийн захирал А.Энхбатын  “Ил хаадын соёл, бичиг үсгийн дурсгалномын хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн.

Дэлхийн номын өдрийг тэмдэглэхдээ номын худалдаа зохион байгуулах зэргээр тэгсгээд өнгөрүүлчихдэг. Төдийлөн ач холбогдол өгч олон нийтийг хамарсан ажил зохион байгуулдаггүй гэхэд хилсдэхгүй болов уу?

Дэлхийн номын өдрийг тэмдэглэхдээ хэдэн зохиолчид маань өөрсдийн бүтээлийг гарын үсгийн хамтаар худалдаанд гаргах, тэр үедээ өөрөө тэнд оролцох маягаар тэмдэглэн өнгөрүүлж  ирсэн. Гэхдээ энэ өдрийг тэмдэглэхдээ улсын хэмжээний томоохон сургуулиуд өөрсдийнхөө онцлогийг харуулсан үйл ажиллагааг танилцуулах арга хэмжээг хамтран зохион байгуулах хэрэгтэй гэж боддогЭнэ жилийн тухайд БСШУСын сайдын тушаалаар нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь зөв шийдэл болсон.

Манай сургуулийн хувьд 25 мянган оюутан 3000 багш, ажилтан бий. Тиймээс сургуулийнхаа хэмжээнд жил бүр уламжлал болгон тэмдэглээд хэвшсэн юм.

Манай сургууль орчин үеийн стандартад нийцсэн номын сангийн тусдаа байртай болж, тав тухтай орчныг бүрдүүлж, үйлчилгээний төрөл, чанарт ахиц гарган ажиллаж байгаа нь Монголын их, дээд сургуулиудад номын сан бол байнга хөгжүүлэх шаардлагатай сургалт судалгааны чухал орчин гэдэг санааг төрүүлсэн болов ууОдоогоор томоохон их дээд сургуулиуд маань номын сангийн байртай болж үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

 МЭРГЭЖЛИЙН НОМЫН САНЧИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

 -“Номын санч”-ийг бэлтгэдэг сургууль тийм ч олон биш. Бас төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа мэт анзаарагддаг. Таны хувьд?

Би 37 дахь жилдээ ШУТИСд ажиллаж байна. Анх багшаар ажиллаж байлаа. Сүүлийн 10 жилийг номын санд өнгөрүүлжээ. Манай сургууль номын сангийн байр барьж эхлэх тэр үеэс номын сангийн захирлаар мэргэжлийн хүнээс илүүтэй судлаач хүн ажиллах хэрэгтэй хэмээн тэр үеийн дарга нар надад санал тавьж би шинэ номын сангаа ашиглалтад орсноос хойш ажиллаж байна. Гэхдээ номын сан гэдэг маш сонирхолтой салбар зөвхөн ном өгч авдаг газар огт биш сургалт судалгааны орчин юм. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр мэдээлэл асар хурдан тарж байгаа энэ үед номын сангийн үйл ажиллагааг дэвшилтэт технологитой уялдуулах зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс эхний ээлжинд мэргэжлийн номын санчийг чадавхижуулах, үүний тулд мэргэжилтэн бэлтгэдэг сургууль анхаарах хэрэгтэй. Энэ талаар зарим сургуулийн захирлуудад ч хэлж л байсан. Номын санчид өөрсдийгөө хөгжүүлж, уншигчаас илүү мэдээлэлтэй, боловсролтой байх учиртай. Үүний тулд мэргэжилтэн бэлтгэдэг сургууль анхаарлаа хандуулахаас гадна хувь хүн өөрийгөө боловсруулах, мэдлэг мэдээллийг олж авах, туршлага хуримтлуулах бүхий л боломжийг эрэлхийлэх нь зүйтэйЕр нь номын санч гэдэг асар өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Ном авахаар зориод ирсэн уншигчид сонголт хийхэд туслах учиртай. Тухайн уншигчийн сонирхсон салбарын номнуудын талаарх мэдээллийг саадгүй өгдөг чадвартай байх ёстой. Үүний тулд компьютер, хэл, харилцаа гээд хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах олон зүйл бий.

Сүүлийн үед оюуны чадавхи муу байна хэмээн хүмүүс ярих болсон. Үүнийг ном уншихгүй байгаатай холбоотой гэж тайлбарлах нь ч бий. Тэгэхээр залуу үеэ ном уншдаг, судалдаг болгохын тулд юу хийх ёстой вэ?

Миний бодол энэ тал дээр өөр байдаг. Харин ч залуучууд ном унших нь их болсон нь манай номын эргэлтийн судалгаанаас харагддаг. Оюутан уншигчид хичээлийн ном сурах бичгээс гадна танин мэдэхүйн болон уран зохиолын номыг фондоос авч унших нь их байна. Бид ч шинээр гарсан уран зохиолын номоор фондоо бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Хүмүүсийг ном унших сэдлийг нь төрүүлэхийн тулд сонирхолтой номтой байхаас гадна орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Орчныг бүрдүүлэхдээ нэн тэргүүнд агааржуулалтын системийг маш сайн ажиллуулах ёстой. Хүн ном уншихаар сууж байхдаа, бүгчим орчинд амархан ядрахаас гадна, нойрмоглох нь бий. Түүнээс гадна тохижилт, ногоон орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн номын санч үйлчилгээний ажилтан гэдгээ ухамсарлахаас гадна ёс зүйтэй, харилцааны өндөр соёлтой байх шаардлагатай. Тухайлбал, ном өгөхдөө чулуудаад байвал хэн ч тэр хүнээс ном авахыг хүсэхгүй. Мөн нам гүм орчинд ном уншиж байтал номын санч утсаар чанга ярих, хөлийн чимээ гарган холхих зэрэг зохисгүй үйлдлийг хийж болохгүй шүү дээ. Манай номын сангийн давхар бүрт уншлагын танхимтай. Мэргэжлээр нь ангилсан тул уншигчдад сонголт хийхэд хялбар байдаг. Түүнээс гадна тухайн оюутныг ном унших үед бусдад саад учруулахгүйгээр янз бүрийн үйлдэл гаргахыг нь эсэргүүцдэггүй. Магадгүй бид ч залуу байсан шүү дээ. Заримдаа оюутнууд нэгнийхээ гараас барих, хэсэгхэн дугхийх зэрэг үйлдэл гаргаж л байдаг. Гэхдээ бусдад төвөг болохгүй бол тэр хүмүүс ойлголцоход нь бид ч бас саад учруулахгүй байх нь тэдэнд тайван, тухтай орчныг бүрдүүлж буй хэрэг шүү дээ.

Соёлын ажилтан гэхээр урлагийнханд хамаатай мэтээр ойлгодог. Гэхдээ үүндНомын санчхамрах ёстой гэдгийг сүүлийн үед ярьдаг болсон?

Улсын хэмжээнд соёлын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ жүжигчин, дуучин хамрагдах мэтээр ойлгож ирсэн нь үнэн. Гэхдээ номын санч ч соёлын үрийг түгээж байгаа мэргэжлийн хүмүүс гэдгийг олон нийтэд ойлгуулахын тулд энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хүчин чармайлт хэрэгтэй. Номын санч зөвхөн ном түгээдэг, хурааж авдаг хүн гэдэг ойлголтыг халж, нийгмийн үнэлэмжийг нь өсгөх хэрэгтэй. Манай сургуулийн хувьд жил бүрийн соёлын ажилтны өдрөөр ректорын нэрэмжит шагнал өгөхөөс гадна урамшууллыг бий болгосон. Энэ хэрээр номын санч өөрийгөө хөгжүүлэх, эрүүл өрсөлдөөнийг бий болгохын төлөө зорьж ажилладаг юм.

 Жил бүрийн соёлын ажилтны өдрийн нэгдсэн арга хэмжээнд нийтийн номын сангууд хамрагдах боловч их дээд сургууль, ЕБСийн номын санчид оролцохгүй байгаа нь ажиглагддаг. Тиймээс манай номын сан санаачлан Монголын номын сангуудын консорциумтай хамтран 2017 оны соёлын ажилтны өдрөөр сургуулийн номын санчдын дунд  эрдэм шинжилгээний хурал, баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан нь оролцогчдын сэтгэлд хүрсэн үйл ажиллагаа болсон. Цаашид энэ арга хэмжээг уламжлал болгон явуулахаар болсон.

 УНШИГЧИД СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖ ӨГ

 Хүүхдүүд ном уншихгүй байна гэдэг шүүмжлэл нийгэмд байна. Ингэснээр мэдлэгийн цар хүрээ хумигдмал байгаа талаар хүмүүс ярьж байгаа шүү дээ. Зарим нь цахим орчноос мэдээлэл авч байна гэдэг ч тэр нь хангалттай мэдээллийн эх сурвалж болж чадахгүй гэх нь бий?

Дэлхий даяаршиж байгаагийн хэрээр ном унших ч сонголттой байж болно. Сүүлийн үед онлайн ном унших боломж бүрдсэн. Мөн цаасаар хэвлэгдсэн ном ч бий. Тэгвэл тухайн хүн өөрийн сонирхсон хэлбэрээр номыг унших боломжтой гэсэн үг шүү дээ. Жишээлбэл, манай сургуулиас эрхлэн гаргадагШУТИС Мэдээлэлсониныг цахимаар унших саналыг зарим оюутан гаргасан. Үүнийг нь бүх оюутны дунд санал асуулга явуулан эцсийн шийдвэрийг гаргасан юм. Гэтэл нийт оюутны 80 хувь нь цаасан хэлбэрээр унших, хадгалахыг илүүд үзэж байгаагаа илэрхийлсэн. Нөгөөтэйгүүр цахимаар уншихыг хүссэн оюутнуудын хувьд ч хэвлэлтийн зардлыг хэмнэх гэсэн санаатай байсныг ойлгож байгаа. Тиймээс бид сонголтыг нь олгох нь зүйтэй гэж үзэн сониноо цахим болон цаасан хэлбэрээр хэвлэж байна.

Танай сургууль хэвлэлийн газартай гэж сонссон. Тиймээс багш нарын ном болон бусад хичээлийн хэрэг­лэгдэхүүнийг хэвлэхэд зардал хэмнэх боломжтой юм байна?

Манай сургууль 2017 онд хэвлэлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн, техник технологийг шинэчлэнШУТИС хэвлэл”-ийн газрыг байгуулсан. Хэвлэлийн газар маань Редакцийн зөвлөл, Хэвлэлийн үйлдвэр гэсэн бүтэцтэй өөрийн сургуулийн болон гадны хэрэглэгчдэд хэвлэлийн үйлчилгээ үзүүлж байна. Редакцийн зөвлөлд ШУны салбарын тэргүүлэх профессоруудаас бүрдсэн баг ажилладагТухайлбал, ирэх жил ШУТИСийн 60 жилийн ой тохионо. Түүнийг угтсан бүтээлийг хэрхэн бүтээх вэ гэдэг агуулгыгБодлогын зөвлөлбарина. Харин хянах ажлыгХэвлэх редакцийн зөвлөлхийнэ. Үүний дараагаар хэвлэлд тавигдах шаардлагыгХэвлэх үйлдвэрмөрдөнө. Ийм шат дамжлагаар тухайн бүтээл олны хүртээл болж, уншигчийн гарт очиж байгаа юм. Энэ бүгдийг журмаар зохицуулах бөгөөд журмыг Захирлын зөвлөлийн хурлаар батлуулан мөрдөж байна. Бид энэ давуу талаа ашиглан уншигчдынхаа хүсэлтийг харгалзан сонголтыг гаргаж өгөх боломжийг байнга эрэлхийлэн ажиллаж байна.

 НОМ БҮТЭЭХ ИХ ҮЙЛС

 Багш нар ном хэвлүүлэн гаргаж болох ч борлуулах нь тэдэнд тулгардаг бэрхшээл болов уу. Учир нь оюутнуудад шахаж байгаа тухай шүүмжлэл гардаг шүү дээ?

Ном бичих нь олон шат дараалалтай их хөдөлмөр орох үйл ажиллагаа юм. Зохиогч номоо бичнэ, түүний дараагаар хаана хэвлүүлэх вэ, санхүүжилтээ хаанаас олох вэ гээд олон зүйлийн талаар бодож, шаналдаг. Харин бид боломж олгохыг зорьдог. Тэрхүү номыг бүтээхийн тулд гаргасан хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Тиймээс зохиогчийн номыг хянаж, хэвлэлтэд шилжүүлнэ. Хэвлэлтээс гарсны дараагаар борлуулсны дараа номын санд үлдсэн хэсгийг авна. Өөрийн фонд, уншлагын танхимаар дамжуулан уншигчдад хүргэж байгаа юм. Тэгэхээр ном бичсэн багш борлуулах гээд яваад байх шаардлагагүй болж байна. Тухайлбал, “Агэдэг профессор 30 жилийн ажлын туршлагыг хэвлэн нийтэд тараахаар шийдсэн гэж бодъё. Гэтэл тэр багшид хэвлэлтийн зардал алга гээд манайд хандаж болно. Манай хэвлэлийн газраас зардал гарган номыг нь хэвлэж болох юм. Ингэхдээ зохиогчийн эрхийг нь газрынхаа нэр дээр бүртгүүлэх болзол тавьдаг. Хэдийгээр зохиогчийн эрх бидэнд байгаа ч гэрээний дагуу тухайн номыг зохиосон хүнд тухайн номын борлуулалтаас 10 хувийг олгох зарчмаар ажилладаг. Номын сангийн тухайд 2017 оноос менежментийн хувьд бие даан ажиллах болсоноор номоо өөрсдөө сонгон авах боломж бүрдсэн.

Зохиогчийн эрх нэлээд асуудал дагуулж байгаа харагддаг. Тухайн номыг зохиогчийн үр хүүхдэд өвлүүлэх эсэх асуудал гардаг юм билээ?

Хэвлэлийн газрын журамд зохиогчийн эрхийн асуудлыг тусгаж өгсөн байгаа. Мөн дэлхийн номын өдрөөр зохиогчийн эрхийг ШУТИСийн Төв номын сан ба хэвлэлийн газарт өгөх ажлыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай өнгөрсөн жил бидэнд таван үндсэн сурах бичгийнхээ зохиогчийн эрхийг өгсөн. Нөгөөтэйгүүр бид сургуулийнхаа багш нарт хямдралтай үнээр хэвлэх эрх олгохын зэрэгцээ ямар хэлбэрээр хэвлэх вэ гэдэг сонголт хийх боломжийг бүрдүүлдэг. Олон улсын жишгийг харж байхад хэвлэлийн газарт зохиогчийнхоо эрхийг өгчихөөд 10 хувиа аваад явж байдаг юм билээ. Би саяхан ОХУаас 90-ээд нэр төрлийн ном авчирсан. Тэдгээр ном бүгд зохиогчийн эрхээ шийдвэрлэсэн байгаа учраас манай багш нар хувилж авч болно.

Мэргэжлийн ховор номыг хичээлдээ ашиглах гэж байгаа багшийн хувьд канондсон хувилбарыг удаан ашиглах боломжгүй шүү дээ. Адаглаад богино хугацаанд цайраад үсэг нь харагдахгүй болчихдог юм билээ?

МанайдНом сэргээн засварлахнэгж бий. Тэд ажлаа маш сайн хийдэг учраас эх хувиас нь ялгарахааргүй чанарын өндөр төвшинд олшруулж өгдөг. Би номын санчиддаа уншлага болон гэрээр гаргаж байгаа номыг сайн хянаж хуучирч муудсан номыг огт гаргахгүй байх шаардлага тавьдаг. Мэдээж тухайн ном уншигчдад хэрэгтэй учраас түүнийг сэргээж, засварлах хэрэгтэй. ТиймээсНом сэргээн засварлахнэгжийг бий болгосон юм. Энэ нэгж хэвлэлийн газраас тусдаа байх бөгөөд номын сандаа харъяалагддаг.

 ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ХЭРЭГЛЭГЧ

 Сүүлийн үед олон улсын мэдээллийн сангаас цахим хэлбэрээр унших ном зохиолоос гадна дэлхийд алдартай сурах бичиг, хэвлэмэл бүтээл, номыг хүмүүс унших болсон байна?

-Тэгэлгүй яахав дэлхийд алдартай олон улсын мэдээллийн сангийн мэдээллийг оюутнууддаа авч өгөх зайлшгүй шаардлага бий. Манай номын сан 2017 оноос өнөөгийн байдлаар БСШУСЯ-ны болон өөрийн санхүүжилтээр хоёр, Монголын номын сангийн консерциумийн гишүүнчлэлээр 10 орчим мэдээллийн сангаар уншигчиддаа үйлчилгээ үзүүлж байна. Мөн ОХУ-ын Үндэсний номын сангийн диссертацийн сангийн эрхийг авч уншигчиддаа үйлчилгээ үзүүлдэг. Энэ жилийн хувьд EBSCO олон улсын мэдээллийн сангийн техник, технологи, инженерийн чиглэлийн дөрвөн багцын жилийн эрхийг 40 гаруй сая төгрөгөөр авсан. Бид энэ эрхийг авч байгаагаараа профессор багш, оюутан судлаачдад дэлхийн жишигт нийцсэн мэдээллийг түгээх, тэндээс сурч мэдэх зүйлээ олж авахад нь дэм болдог. Түүнчлэн тус сангаас жил бүр манай улсад ирж бүх номын сангийн үйл ажиллагаатай танилцдаг. Өнөөдрийн байдлаар манай сургуулиас гадна МУИС, СЭЗИС, СУИС  гэсэн сургууль тус сангаас лицензийн төлбөрийг нь төлж мэдээлэл авч байна. Манай сургууль дээр олон улсын магадлан итгэмжлэлийн багууд ирж ажилладаг. Шалгуур үзүүлэлтэд нь номын сантай холбоотой заалтууд орж ирдэг. Олон улсын мэдээллийн сан буюу “EBSCO”, “SPRINGER NATURE” мэдээллийн санг ашиглаж байгааг хараад олон улсын экспертүүд өндөр үнэлгээ өгсөн.  Мэргэжлээ магадлуулж байгаа бүрэлдэхүүн сургуулийн удирлага, багш нар сэтгэгдэл хангалуун байгаагаа манай номын сангийн хамт олонд илэрхийлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *