Ч.Ганцэцэг: Тогтворгүй байдал бизнесийг боомилдог

4-р сарын 6, 2016 8:00 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 108
85e318b9-a449-4043-a98e-efc9be77acee

Д.ОЮУНЧИМЭГ

Өнгөрсөн сарын сүүлчээр Турк улсын Бурса хотод болсонУлудаг эдийн засгийн дээд хэмжээний чуулган”-дХанбогд кашмиркомпанийн ерөн­хий захирал Ч.Ганцэцэг оролцжээ. Тэрээр бизнесийн орчинд эмэгтэйчүүдийн оролцоо, амжилтыг нэмэгдүүлэх тал дээр байр сууриа илэрхийлэн, туршлагаасаа хуваалцсан байна.

 

Турк улсад болсон эдийн засгийн дээд хэм­жээний уулзалтад оролц­лоо. Тэрхүү уулзалтын онцлог болон манай улсад нөлөөлөх хүчин зүйлийн талаар ярилцлагаа эхэлье?

Турк улсын Бурса хотод болсон эдийн засгийн дээд хэмжээний чуулганд Азийг төлөөлж анх удаа оролцсондоо баяртай байна.

Тус улсын эдийн засгийн чуулганы өнгөрсөн сарын сүүлчээр болсон Монголын эдийн засгийн форумтай харьцуулж харахад нэг зүйл анзаарагдлаа. “Улудаг эдийн засгийн дээд хэмжээний чуулган”-д Турк улсын топ аж ахуйн нэгжийн захирлууд нь оролцдог юм байна. Тэд одоо болон ирээдүйн талаар ярилцахаас гадна цаг үеийн асуудлаар хэлэлцдэг. Энэ удаад дэлхийн нийтийн эдийн засгийн хямралаас хэрхэн гарах вэ гэдэгт илүү анхаарч оролцогчдын санал бодлыг сонсож байлаа. Миний хувьдУлудагчуулганд оролцохдоо бизнест эмэгтэйчүүдийн оролцооны талаар илтгэл тавьсан юм. Турк улсад бизнесийн болон үйлчилгээний байгууллагад нь ажиллагсдын дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг юм билээ. Харин манай улсын хувьд байдал эсрэгээрээ. Манай бизнес эрхлэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Мөн ажиллах хүчний ихэнх нь эмэгтэй хүн байдаг. Хэдийгээр манай улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа ч энэ бүхнийг эмэгтэйчүүд үүрч, бэрхийг туулж явна. Яагаад гэвэл, бүсгүйчүүд маань хэцүү байна хэмээн хойш суудаггүй. Ингээд уулзалтын төгсгөлдСитибанкны захиралМанай Турк эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг удирдаж, манлайлах ажилд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Дэлхий нийтээр эмэгтэйчүүдийн дайчин, шударга, эрсдлийг тооцох чадварыг хүлээн зөвшөөрсөн байна. Бид хоцорч болохгүйгэж хэлж байсан. Эндээс харахад бусад улстай харьцуулахад манай улсын бүсгүйчүүд мундаг, чадалтай байгаагийн илрэл гэж бодож байлаа.

4-6-3й1

Манай улсын бизнесийн хөрс тийм ч таатай биш гэдгийг хүн бүр хэлдэг. Гадны бусад орнуудад нөхцөл байдал өөр байдаг тухай хүмүүс ярьж байна. Ялангуяа эхлэлтийн бизнесийг илүү түлхүү дэмждэг тухай?

Турк улс ажил олгогчоо төр засаг нь дэмжиж байгаа нь анзаарагдсан. Мөн хууль, дүрэм, журам нь байнга өөрчлөгдөөд байдаггүй юм байна. Түүнчлэн банк санхүүгийн байгууллагын зээлийн хүү уян хатан байна. Энэ мэтчилэн давуу талууд бий. Манай улсын хувьд нийгэм, эдийн засгийн орчин тогтвортой байх хэрэгтэй. Тухайлбал, хууль тогтоомж өөрчлөгдөх бүрт эрсдлийг нь бизнесийнхэн үүрдэг. Нэг хууль гарахаар нөгөөхөө үгүйсгэж байгаа нь үйлдвэрлэгчдэд дарамт учруулдаг юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил гарсан НӨАТын тухай хуулийн шинэчилсэн найруулга ноолуурын үйлдвэрлэгчдийг маш хүнд байдалд оруулж байна. Малчдаас авсан ноолууртаа 10 хувийн татвар төл гэж байгаа юм. Гэтэл, “Цагаан сар”-аа хийж чадахгүй байгаа малчид ноолуураа тушаачихаад 10 хувийн татвар төлнө гэж байхгүй. Үүнийг нь үйлдвэрлэгчид үүрэх болж байна. Харамсалтай нь түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд гарах зардал их. Ийм нөхцөлд хүний өмнөөс нэмж 10 хувийн татвар төлнө гэдэг хүнд даваа болно. Гэх мэтчилэн нэг хууль гарахаар хэвийн явж байсан үйл ажиллагааг алга урвуулахын дайтай болгож байгаа нь харамсалтай. Зарим улс орон бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдээ маш сайн дэмждэг юм билээ. Яагаад гэвэл, тэд ажлын байр бий болгож байна. Түүнээс гадна улсын эдийн засагт оруулах хувь нэмрийн хувьд ч хүчтэй байна. Манай улсын хувьд аж ахуйн нэгжээ дэмжих тал дээр хойрго ханддаг нь эдийн засгийн хүндрэлээс гарах нэг замыг боомилж байгаа хэрэг. Үүнийгээ залруулах л хэрэгтэй.

Манай улсын хувьд бизнесийг дэмжихдээ хойрго хэрнээ татвар авахдаа шаргуу ханддаг

Үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн хэлдэг нэг зүйлийг би танаас тодруулмаар санагдлаа. Тэд хяналт шалгалт, төрөөс өгөх зөвшөөрөл хүнд суртлыг өөгшүүлэн, аж ахуй эрхлэгчдийг чирэгдүүлдэг гэж хэлдэг юм?

Үгүй гэж үгүйсгэх аргагүй. Ер нь давхар, давхар хяналт, хуулийн байгууллагын шалгалт хувиараа бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулдаг гэдгийг хэлэхэд буруудахгүй болов уу. Ороо бусгаа цагт олон хуулийн өөрчлөлт үнэхээр дарамт учруулж байгааг хэлэх нь зүйтэй. Ороо бусгаа гэдэг нь эдийн засаг хүндэрч байгааг хэлж байгаа юм шүү дээ. Учир нь үйлдвэрлэгчид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч худалдан авагчгүй бол санхүүгийн хувьд хүнд байдалд орно. Үүн дээр нэмээд төр засгаас явуулах хяналт шалгалт дотоодын бүү хэл гадаадын бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байна. Үүнээс улбаалан аливаа ажил үйлчилгээ, үйлдвэрлэл хөл дээрээ тогтоход тун хүнд байдалд орж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй гэж ярьдаг. Гэтэл энэ мэт дарамт шахалтыг тэсээд гарах гадны хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Учир нь дотоодын бизнес эрхлэгчид нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байхад гадныхан ирж бизнес явуулна гэдэг зангууны үлгэр. Эдийн засаг муудлаа гэхэд гадныхан гараад явчихна, харин дотоод том, жижиг аж ахуйн нэгжүүд тэсч үлдэх гээд зүтгэдэг юм шүү дээ. Хамгийн гол нь үйлдвэрлэгчийн ард хэ­дэн ажилчин байгаа, түүний цаана хэчнээн хү­нийг орлоготой байлгаж байгаа вэ гэдгийг төрийн­хөн огт тооцоо­лохгүй бай­на. Тиймээс төр засаг дотоо­дын хөрөнгө оруулагчдыг нэн тэргүүнд анхаарах цаг болсон. Баялаг бүтээж байгаа, татвар төлөгчдөө дэмжих хэрэгтэй. Ингэснээр улс, эх орон хөгжинө. Гэвч бизнес хийж байгаа хүмүүсээ олигархи гэж чич­лээд, дарамтлаад, ша­хаад байвал эдийн засаг хүндэрнэ. Тиймээс бизнес эрхлэх хөрс хортонд эдэгд­сэн энэ цагт ямар боломжгүй. Үүнийг дагаад улсын аюулгүй байдал, тус­гаар тогтнол ч яригдана шүү дээ.

Энэ бэрхшээлийг бизнес эрхэлж байгаа хүн бүр хэлдэг. Гэтэл одоо хүртэл сайжрахгүй байгаа нь хачирхалтай?

Өдөр, шөнө шиг ялгаатай энэ байдлыг арилгаад өгөөч гэдэг хүсэлтийг бид хэлсээр байгаа. Харин ажил хэрэг болно гэдэг хэзээ ч бүтэхгүй даваа мэт байх юм. Уг нь арайхийн дэнчигнэж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжээд ажиллах хэрэгтэй. Мөн уян хатан зохицуулалт шаардлагатай гэдгийг онцолмоор байна. Ялангуяа НӨАТын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар маш олон газар хүнд байдалд орно. Яагаад гэдэг шалтгааныг би дээр дурдсан.

e3ee9d64-3eef-4408-8518-06555a1f1c22

Бизнесийн орчинд татварын дарамт байдаг нь олон аж ахуйн нэгжийг дампуурахад хүргэж байна гэдэг. Та бизнесийн байгууллага удирдаж байгаа хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

Бизнес эрхлэгчдийн­хээ санаа бодол, санаачлагыг хэлж, дамжуулдаг ч ажил хэрэг огт болохгүй байгааг анзаарч байгаа биз ээ. Бүх төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст тулгамддаг асуудал нь татварын бодлого. Гэтэл одоогоор дорвитой арга хэмжээ аваагүй л байна. Магадгүй НӨАТын хуулийн шинэчлэлээр боломж олгосон гэх байх. Мөн Ил тод байдлыг дэмжих тухай хуулиар олон аж ахуйн нэгжийг санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх механизм бүрдсэн гэж хэлэх байх л даа. Гэхдээ л энэ нь бодит дэмжлэг болохгүй. Яагаад гэвэл, татварын бодлого нь сууриараа өөрчлөгдөх хэрэгтэй. Хэдийд нь татвараа бүтэн авах вэ, хэдийд нь хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх вэ гэдэг хөшүүргийг хэрэглэхгүй байгаа цагт бизнес хөл дээрээ босохгүй ээ. Учир нь эхлэлтийн бизнес эрхлэхээс эхлээд татвараа авч эхэлнэ. Мэдээж банкны зээлийн хүү, хугацаа дарамт болно. Энэ мэтчилэн тоочоод байвал маш олон зүйлийг хэлж болно. Хамгийн гол нь эдийн засгийн хүндрэлтэй байгаа үедээ аж ахуйн нэгжүүдээ олигтойхон дэмжээд хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин