У.Хүрэлсүх хаачив?

6-р сарын 29, 2012 Нийтлэгч:

2012 оны сонгууль нэрээ сольсон МАН-ын тэр нэг Их хурал дээр У даргынх нь хэлсэн амлалтыг сануулах үр дүнг авчирч байна.

Ардчилсан нам ялалтаа зарласан даруйдаа нэгдүгээр тойрогт манай нэр дэвшигчид болох УИХ-ын гишүүн Н.Батбаяр, дэд сайд асан Б.Болор нар яллаа хэмээн мэдээлсэн.

Сонгуулийн дүн эцэслээгүй байгаа ч Ардчилсан нам, Монгол Ардын намынхан уралдан ялагчдаа зарлаж эхэллээ. Олон тойрогт эцсийн дүн гараагүй хэвээр байна. Гэвч тойргуудын ялагчдаа булаацалдсан АН, МАН-ын мэдээллүүд олон нийтийг бүр төөрөгдүүлж орхилоо.