УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн баасан га­ригт Монгол Улсын Ерөн­хий про­курорын газар, Төрийн албаны зөвлөл, Сан­хүүгийн зохицуулах хо­рооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

МАН-ыг тусгаар байх хойгуур…

7-р сарын 27, 2012 Нийтлэгч:

МАН гурав дахь өд­рөө хуралдаж байна. Тэднийг Тусгаар тогт­нолын ордон­доо тусгаар хуралдаж байх хойгуур УИХ-ын дарга сонгог­дож, зарим байнгын хороо, бүлгүүд байгуу­лагдчихав.

МАН-ын VI Бага хурал өчигдөр хоёр дахь өдрөө хаалттай үргэлжлэв. Уржигдар шөнө хагаслан хуралдаж намаа сонгуу­льд ялагдуулсан С.Бат­болдын оронд даргаараа Ө.Энхтүвшинг сонгосон байна.

Ардын намын гомдол тайлагддаггүй ээ. Удтал эрх мэдэл, албан тушаалд умбаж явсан энэ намын удирдлагууд сонгуулийн дүнд өнөө хэр нь итгэж чадахгүй байгаа нь сүү­лийн хэдэн өдрийн үйл явдлаас харагдав.

Ажлын хоёр өдөр гац­сан парламент өчигдөр МАН-гүйгээр хуралдаж УИХ-ын даргаа томиллоо. Өглөө эртлэн МАН-ынхан тусгаар тогтнолын ордондоо хаалга үүдээ түг­жиж бай­гаад Бага хурлаа ху­рал­дуулсан ч чуулганы хурал­даанд дахин ирсэн­гүй.

УИХ-ын чуулган ирц хүрэхгүйн улмаас хурал­даж чадалгүй ажлын хоёр өдрийг дэмий өнгөрөөв. АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ИЗНН-ын гишүүд өчигдөр парламентын танхимд хоёронтоо орж суусан ч МАН-ынхан Бүлгийн хурал, Удирдах зөвлөлийн хурал гэсээр чуулганы танхимд орж ирэлгүй бүтэн өдрийг барлаа.

МАН шинэчлэгдэх үү?

7-р сарын 23, 2012 Нийтлэгч:

Ардын намын ээлжит Бага хурал маргааш болно. Тусгаар тогтнолын ордонд болох Бага хурлаар ярих зүйлүүд тодорхой байгаа. МАН-ынхан сонгуульд яагаад ялагдсанаа тун­гааж, хэнд хариуцлага тооцох тухайгаа хэлэл­цэнэ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой ярилцлаа.

Ардчилсан намаас МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвсэл, ИЗНН-тай хийсэн хэлэлцээ ам­жилттай болж өчигдөр орой дууссан байна. Энэ тухай хэлэлцээ хийсэн гурван ажлын хэсгийн ах­лагч Төрийн ордонд мэ­дээлэл хийлээ.

Монгол Улсын гурав­дах Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал маргааш болно. Түүнийг “Өргөө” зочид буудлын хувьчлал болон Улаанбаатар таймс сони­ны хувьчлалыг хийхдээ улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр шүүх гэж бай­­гаа юм.