УИХ-ын чуулган ирц хүрэхгүйн улмаас хурал­даж чадалгүй ажлын хоёр өдрийг дэмий өнгөрөөв. АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ИЗНН-ын гишүүд өчигдөр парламентын танхимд хоёронтоо орж суусан ч МАН-ынхан Бүлгийн хурал, Удирдах зөвлөлийн хурал гэсээр чуулганы танхимд орж ирэлгүй бүтэн өдрийг барлаа.

МАН шинэчлэгдэх үү?

7-р сарын 23, 2012 Нийтлэгч:

Ардын намын ээлжит Бага хурал маргааш болно. Тусгаар тогтнолын ордонд болох Бага хурлаар ярих зүйлүүд тодорхой байгаа. МАН-ынхан сонгуульд яагаад ялагдсанаа тун­гааж, хэнд хариуцлага тооцох тухайгаа хэлэл­цэнэ.

Ардчилсан намаас МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвсэл, ИЗНН-тай хийсэн хэлэлцээ ам­жилттай болж өчигдөр орой дууссан байна. Энэ тухай хэлэлцээ хийсэн гурван ажлын хэсгийн ах­лагч Төрийн ордонд мэ­дээлэл хийлээ.

МАХН-ын дарга, Мон­гол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр сонгуульд амжилт авчра­хын төлөө ажилласан бүх хүмүүстээ, хамгийн гол нь МАХН-ын эвсэлд итгэж, явуулсан үйл ажиллагаа, дэвшүүлсэн бодлогыг нь дэмжсэн нийт ард түмэн­дээ хандаж талархсанаа илэрхийллээ.