ЭМЯ-аас Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 70 жилийн ойд зориулан иж бүрэн Дижитал рентген аппаратыг Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үндэсний судалгаа захиалах 50 сая төгрөгийн эрхийн бичгийн хамт гардуулсан билээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус сургуулийн удирдлагуудтай уулзан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар өнөөдөр ямар байгаа талаар танилцуулж нарийвчилсан үнэлгээг хийх чиглэл өгөв.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн урилгаар “Эмч радио” шууд нэвтрүүлэгт ярилцлага өгч, сонсогчдын сонирхсон асуултад хариулав. Сайд ярилцлагын эхэнд радио сонсогч нийт Монголын ард түмэнд мэнд дэвшүүлээд, эрүүл мэндийн асуудлаар санал бодлоо солилцох болсондоо талархаж байгаагаа илэрхийллээ.

Өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа БНФУ-аас Монгол улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Ив Дэлүнэгийн хамтаар Эрүүл мэндийн яамны харьяа Гэмтэл, согог судлалын үндэсний төвд зочлов. Тус төвд анх 1999 онд БНФУ-аас Европын Холбооны ТАСИС хөтөлбөрийн шугамаар төсөл хэрэгжүүлж, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэн, эмч мэргэжилтнүүдийг Францын эмнэлгүүдэд дадлагажуулж эхэлсэн ба энэ хугацаанд тасралтгүй хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн байна.

Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Өглөө зүгээр байсан хүн өдөр нь гэнэт дотор муухайрах, толгой эргэх, гэдэс өвдөх зовиур хүн бүрт харилцан адилгүй илэрдэг. Тийм болохоор бид энэ удаагийнхаа зөвлөгөөг жолооч нарт хүргэж байна. “Автомашин жолоодох үедээ өвчин намдаах, нойрсуулах, тайвш­руулах эм битгий уугаарай.

Томчууд “Амьдрал сайхан байна. Эх орон хөгжиж байна” гэж ярьдаг. Магадгүй, боломжийн амьдралтай хүмүүст тэгж санагддаг ч байж болох. Харин борчууд бол арай өөр зүйлийг хэлж, ярьж байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Б.Мягмарыг хүсэлтийн дагуу хүлээн авч уулзан эрүүл мэндийн салбарын ажилчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах, тэдний нийгмийн баталгааг хангах болон эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар санал бодлоо солилцлоо.

Эрүүл мэндийн сайд Н. Удвал 10 дугаар сарын 5-ны өдөр тус төвд хүрэлцэн ирж төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ч.Бат-Эрдэнэд байгууллагын тамгыг хүлээлгэн өгөв.

ЭМЯ-ны шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдаж шинжлэх ухаан, технологийн тухай хуулинд заасны дагуу анагаах ухааны салбарт ЭМЯ-ны захиалгаар 2013 оноос эхлэн хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний төслүүдийг авч хэлэлцэв.

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Австрали, Сингапурын Хөнгөвчлөх эмчилгээний төвийн захирлууд болон Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн, доктор Д.Одонтуяа нартай уулзлаа. Уулзалтын дараа Ази номхон далайн хөнгөвчлөх эмчилгээний веб сайтад ярилцлага өгөв.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр эмнэлгийн зориулалттай, сэхээн амьдруулах хүчилтөрөгч үйлдвэрлэдэг “Альфа мэда” үйлдвэрийн ажил байдалтай танилцлаа.