Эрүүл мэндийн сайд Н.Удвал аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгийн дарга, захирал нарт албан даалгавар хүргүүллээ.

Зүрхний амрагтаа бөгж бэлэглэх ёс эртнээс уламжлан иржээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр ЭМЯ-нд ажиллаж эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн талаар тус яамны удирдлагуудтай санал солилцов.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр “Эм хангамжийн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөгөөнд оролцож эм хангамж, эмийн эмчилгээний асуудал бол эрүүл мэндийн салбарын амин чухал асуудал байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудын тоо эрс нэмэгдэж, эмийн хүрэлцээ сайжирч, эмийн чанар аюулгүй байдлын талаар анхаарлаа хандуулах болсныг сайшаасны зэрэгцээ эм, эм хангамжийн тогтолцооны хяналт зохицуулалт, мэдээ, бүртгэл сулаас болж эм ханган нийлүүлэх байгууллагууд төрөөс олгосон баталгаажилт, итгэлийг хэрхэн биелүүлж, үйл ажиллагаагаа иргэд, үйлчлүүлэгчид ээлтэй, аюулгүй явуулж байгаа тухай мэдээлэл одоогоор хангалттай биш байгааг хэллээ.

Хүн бүр урт насалж, эрүүл энх амьдрахыг хүс­дэг. Тэгвэл хүн төрөлхт­ний мөнхийн гэмээр энэ хүсэл мөрөөдлийг япон­чууд амьдрал ахуйдаа хэрэгжүүлж яваа гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Учир нь, дэлхийд хамгийн урт насалдаг улс орон бол япончууд. Тус улсад 100 насны босго давсан иргэ­дийн тоо бараг 37 мянга хүрсэн гэдгийг Япон улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн бай­даг. Япончуудын өндөр наслалт зөвхөн идэвхтэй амьдралтай холбоотой төдийгүй, хоол хүнстэй холбоотой гэдгийг судлаа­чид онцолдог. Тиймээс энэ удаа өндөр настнууд­даа зориулсан дараах зөв­лөгөөг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүх­дийн тасгийн эмч Д.Наран­гэрэл хүргэж байна.

Сүүлийн үед хүмүүс элдэв өвчнөөр өвдөх болсон. Гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, стресс гэдгийг эмч нар онцолдог. Тиймээс энэ удаагийнхаа дугаарт бүх өвчний эх үүсвэр, үндэс суурь болоод буй аарцаг нурууны гажилтын талаар Японы уламжлалт аарцаг нурууны бариа засалч Д.Батсуурьтай ярилцлаа.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Хоёрдугаар төрөхийн эмч нарын хүсэлтийн дагуу өчигдөр тус эмнэлэгээр оров. Тус эмнэлэгт өдөрт дунджаар 15 хүн хагалгаанд орж, 30 хүн төрдөг аж.

Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд хийх энэхүү эрхзүйн шинэчлэлийн үзэл баримтлалыг УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгт танилцуулах, тэдний санал бодлыг сонсох, улмаар дэмжлэгийг авах зорилгоор Эрүүл мэндийн сайд Н.Удвал УИХ-ын эмэгтэй гишүүдийг ЭМЯ-нд өнөөдөр ажил хэргийн өглөөний цайнд урьсан байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны 14 тоот захирамжаар байгуулагдсан “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих хоёр дахь үндэсний хөтөлбөр боловсруулах” ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2012 оны 10 сарын 22-ны өдөр ЭМЯ-нд болов.

Дэлхийн мэдрэлийн эмч нарын 8 дугаар конгресс Бразил Улсын нийслэл Брасилиа хотод 2012 оны 10 дугаар сарын 09-13 өдрүүдэд зохион байгуулагдаж, 2000 гаруй эмч нар дэлхийн орон бүрээс ирж оролцов.