Бөөрний Нямшга

2-р сарын 5, 2018 8:04 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 80
27

Д.ОЮУНЧИМЭГ,Ц.МЯГМАРБАЯР

Монгол Улсад бөөрний мэс засал болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнийхөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын анагаах ухааны ихмастеруудын нэг Төрийн шагналтхүний гавьяат эмч Д.Нямсүрэнг “Амьдралынтойрог” буландаа урилаа.

ДӨРВӨН АЙЛ ДАМЖИН НЭГДҮГЭЭР АНГИА ДҮҮРГЭСЭН НЬ

Тэрээр 13 хүүхэдтэй айлын ес дэх хүүхэд. Ааваар нь овоглодог галын гурван зээтэй байв. 1961 он. Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын санаачлага нэгдэл одоогийн Өвгөд багт Д.Нямсүрэн эрдмийн аянд мордож нэгдүгээр ангид орсон жил. Тухайн үед соёлын довтолгоон ид өрнөж байсан аж. Эр, эм гэж ялгалгүй бүгдийг нь шалгах бөгөөд толгой болон хувцсанд нь “амьтан” байгаа эсэхийг үздэг байсан гэдэг.

Сургуулийн сурагчид үстэй дээл, монгол гуталтай хичээлдээ суудаг байв. Харин Д.Нямсүрэн хүү том хүрэн булигаар монгол гутал, ээжийнхээ урлаж өгсөн эсгий оймс, ханцуй нь хөшилдсөн азарган нэхий дээл, лоовууз малгайтай жижигхэн биетэй сурагч байснаа дурсав.

Аав ээжээсээ ах дүү 13-лаа. Арын эгнээний баруун талын эхнийх нь Д.Нямсүрэн.

“Тэр цагт ангийн буланд жижиг зуух байна. Түүнд сургуулийн галч өглөө бүр том, том модоор галлачихдаг байсан юм. Орчин цагийн хүүхдүүд үүнд итгэхгүй байхдаа” хэмээн инээмсэглэх нь түүний бага насны гэгээн дурсамжийн нэгээхэн хэсгийг санагдуулж буй мэт. Биеийн тамирын хичээлд сүүл мушгина. Жижиг биетэй, бяд муутайхан ч сэргэлэн хүү байсан аж. Сумын төвд сургуульд сурч байх тэр жил дөрвөн айл дамжсан түүх, түүнийх. Тухайн үед нэг айлаас ганц хүүхдийг нь л сургуулийн дотуур байранд суулгадаг байжээ. Тиймээс Д.Нямсүрэн хамаатан, садан төрлийнхнөө бараадан хичээлдээ явсан хэрэг. Зузаан нэхий өмдөө суран тэлээгээр бүсэлсэн хүү хааяахан өмдөндөө “авчих” энүүхэнд. “Тэлээгээ тайлах гэсээр байтал, аль хэдийнэ өмдөндөө “явуулчихна” шүүдээ” гээд нуг нуг инээв.

Алдарт эмчийг анхнаасаа “онц” сурлагатан байсан гэмээр. Гэтэл олон аав, ээжийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн суралцах хугацаандаа “Алтан гурав” алдалгүй явснаа дурсав.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул. Түүний төрсөн нутгийн хойд талаар Тагна Тувагийн Урианхай нутаг, Саяны нурууны сарьдаг өндөр уулс сүндэрлэнэ. Уулсын урд талд Алтан хөлийн нурууны зүүн биеэс урсаж гарсан Агарын голд төрж өссөнөөрөө тэрээр бахархдаг.

Хоёрдугаар ангид орох жилээ эгч, ах нарынхаа хамт лам айлын хаяа түшин илүү гэрээ барьж өрх тусгаарласан гэдэг. Эгчээрээ ахлуулсан Б.Даваажавын хүүхдүүд айлын эгч Хандсүрэнгийн хяналт дор эгчийнхээ командаар хичээлдээ гүйлдэнэ. Тэрээр эгчийгээ сургууль төгссөн жил гэрийн ахлагч болон “томорсон” нь бас л нэгэн дурсамж болон үлдэж.

АНДУУДАА “САМНАА”-ГААР ДАЙЛСАН ОН ЖИЛҮҮД

Б.Даваажавынх нэгдэлжих хөдөлгөөнд хожуухан орсон гэв. Таван хошуу мал нь талаар нэг багширна. Тэр үедээ “феодал өвгөн” хэмээгдэж байсан ч олондоо дэм тустай нутгийнхны хүндлэл хүлээсэн нэгэн байж. “Аав минь социалист нийгмийн үед цаг хатуу байсан ч зул тасалж байсангүй. Жил бүр лам багшдаа очиж мөргөн, зам мөрөө засуулдаг уламжлалаа ч алдаагүй” хэмээв. Одоо ч түүний цээжинд лам багшийн зааж өгсөн шад мөр бий ажээ.

Түүний аав Б.Даваажав сургуулийн хүүхдүүдийнхээ өвлийн идэшийг базаахдаа адууны голдуу мах элтгэнэ. Энэ нь цаанаа учиртай. Нус нь гоожиж, шуухитнаад ирэхээр адууны махтай шөл хийж уух захиастай. Бас аав, ээж нь хүүхдүүддээ “самнаа” хийж явуулна. Долоо хоног идэх учраас өдрийн нормтой. Хүүхдүүд болсон хойно дотуур байранд байгаа найз нараа дагуулж ирэн “самнаа”-гаараа дайлна. Тэгэхээр долоо хоногийн сүүлчээр хүрэлцэхгүй болох жишээтэй. Ингээд л хэн, хэнийг дагуулж ирсэн бэ гэдэг асуулга эхэлж байгаа юм. Гэсэн хэдий ч хоол, ундаараа аргалаад өлсөхгүй, бусдаас харамлахгүй олонтойгоо явж ирсэн аж. Сургуульд байхдаа тэшүүрээр гулгах сонирхолтой нэгэн байж. Мэдээж тэр цагт зориулалтын цан байхгүй учраас хоёр хөлдөө мод бэхлэн гулгадаг байсан гэдэг. Бусдын жишгээр өдрийн ихэнх цагийг тэвэг өшиглөж өнгөрөөнө. Бас болоогүй даалгавараа хийсэн нэр хэмээж “гурилдахаа” ч мартахгүй. Тухайн үед бүтэн сайнд гарах кино үзчих гээд хэрэндээ л тэмцэнэ. Ийнхүү сумынхаа анхны наймдугаар ангийг дүүргэсэн балчир хүү аймгийн 10 жилийн сургуульд шилжин суралцсан байна. Түүний бага сургуулийн хөгтэй явдал тасрахгүй. Анх шугам зураг орж эхлээд л “муу” дүн авсан нь санаанаас нь гардаггүй гэлээ. Амралтаараа гэртээ очоод “Шугам зураг дээр муу гарчихлаа” гээд хэнэггүйхэн хэлчихэж. Харин аав нь нэг их үглэж загнасангүй. Гэхдээ “муу” ч байхдаа яахав дээ. Ядаж “гурав” авчихаж болсонгүй юу гэсэн нь цохиод авсанаас ч жинтэй буусан байна. Ингээд зургадугаар ангийн хоёрдугаар улирлын дүн гарах үед геометрийн багш Т.Амарбаясгалан “Миний хичээл дээр муу гарах гээд бусад хичээлдээ сайн хүүхэд байна уу” гэж асуужээ. Бага байхын их нээлттэй хүү байсан Д.Нямсүрэн “Би” гээд л гараа өргөчихөж. “За тэгвэл болноо гээд сайн” гэснээр их л урам авч байснаа дурсав. Хичээл давтаж гийгүүлэхгүй ч “Бусдын тоосонд булагдахгүй, торойтол түрүүлэхгүй” явснаа ярив.

ААВААСАА “ЖАВТИЙ” ХҮРТСЭНТҮҮХ

Төрийн шагналт, хүний гавьяат эмч маань “Аав, ээж минь Засагтхан аймгийн Эрдэнэ дүүрэгч хошууны улс юм шүү дээ.” Хэмээн дурсав. Одоогоор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум аж. Аав Б.Даваажав, ээж Д.Буянтогтох нь хүүхдүүдийнхээ хамтаар Агарын голын хөвөөг дагаж амьдарсан гэдэг. Олон хүүхдийг эв түнжинтэй, нэгнээ гэх сэтгэлтэй болгож төлөвшүүлсэн нь тэдний онцгой холч ухааных хэмээн “Амьдралынтойрог”-ын баатар маань хуучлав.

Монгол Улсын Төрийн шагналт, Хүний гавьяат эмч Д.Нямсүрэн нь эрүүл мэндийн салбарт 41 жил, УКНЭ-т 30 жил, Эрүүл мэндийн яамны бөөр, урологи, андрологийн зөвлөх мэргэжилтнээр 22 жил ажиллаж байгаа ажээ.

Ах дүү олуулаа өссөн ч хэзээ ч нэгнийхээ эд зүйлийг дураар оролдохгүй. Аав, ээж нь тэднийг тун чиг чамбай өсгөсний ач хэмээв. Хааяахан хоорондоо түр тархийж, нударга зөрүүлнэ. Гэхдээ ард нь ааваас жавтий хүртэж нэг хэсэгтээ л номхорно. “Ахынхаасаа бахь аваад ир” гэх аавын даалгаврыг биелүүлэхээр дүүтэйгээ уралдан тэнхээгээрээ “чавхдав”. Гэсэн ч дүү нь аль хэдийнэ авчихсан гүйж байгаа харагдав. Ах нь юм болохоор булаагаад эргэх гэтэл гарынх нь алгыг хавчиж орхисон байна. Ингээд хэрэг мандаж “тоосоо” гөвүүлсэн гэдэг. Монгол ахуй, сургааль алдагдаад байна уу гэдэгт тэрээр санаа зовж явдаг нэгэн. “Магадгүй буруу зүйлийг дэвэргэлээ гэж шүүмжлэх л байх. Гэхдээ эцэг, эхээсээ үг сонсохгүй, алганы амт үзэхгүй өснө гэж юу байхав. Хүүхэд гурван нас хүртлээ оюун ухаан нь төлөвшиж, буруу зөвийг маш сайн ойлгодог. Би одоо ч буруу зүйл хийсэн үед нь хүүхдүүдээ тоншоод авдаг. Надад ганзаганы сур шиг жижиг сур бий. Түүгээрээ л ороолгочихно. Мэдээж өвдөж хавдтал нь зохихгүй шүүдээ. Тиймээс ач, зээ нар минь “Өвөө”-гийнхөө захиасыг ягштал биелүүлнэ. Хэзээ ч нэгнийгээ хазаж, сарлахгүй шүү дээ” гэлээ. Хөдөөгийн ахуйг хүүхдүүддээ таниулаххэрэгтэй. Орчин цагийн хүүхдүүд хэтэрхий хотжоод ахуйгаасаа алсарч байгаа нь харамсалтай хэмээн Д.Нямсүрэн эмч ярилаа. Монголчууд хаана ч байсан өвсөө хадаж, малаа хариулах ухааныг мартаж болохгүй хэмээн захив. Тэрээр бага насандаа арьс элдэж, хурга, ишгээ хариулахын зэрэгцээ намар эрт мод бэлтгэхэд тусалдаг ажилсаг хүү байсан гэдэг. Зургаан наснаасаа эхлэн наймдугаар анги төгстөлөө хурдны морь унасан балчир хүү “Ирээдүйд алдартай эмч болно” гэдгээ төсөөлөөгүй юм билээ.

ЖАНЖАА МААРАМБЫН УДАМ

Конкурс өгөх цаг ойртсоор. Онц сурлагатнууд түрүүлж хуваариа авсаар. Д.Нямсүрэнг орох үед Анагаахын дээдийн 13 хуваарь байжээ. “10 жилд байхдаа химийн хичээлдээ тунчиг сүрхий хүүхдүүдийн тоонд орно. Ялангуяа органик химийн багш Цэдэнсамбуу намайг дандаа магтана. Бид түүнийг “Баньдхай” гэж авгайлдаг. Үнэхээр сайн байсан эсэхийг мэдэхгүй ч их л урам ордог байв” хэмээн дурдатгалаасаа хуваалцав.

Эмч болох замыг нь түүний өвөг эцэг Даваагийн авьяас чадвартай холбож болмоор. Учир нь нутагтаа “Жанжаа маарамба” хэмээх алдартай тан барьдаг, эмийн ургамал түүж тангаа өөрөө бэлтгэдэг чадалтай домч байсан гэв. Өвөөгийнхөө хэрэглэж ирсэн эмийн судар болоод халбагыг нь өдгөө ч хадгалдаг байна.

Мөрөнгөөс онгоцоор ирж оюутан болсон залуу намрын ажилд явахдаа “Нарлаг Монгол” галт тэргээр зорьсон газраа хүрчээ. Шавилхан биетэй ч алив ажлыг амжуулж явсан цаг нь саяхан мэт тодхон санагддаг ажээ.

АНХНЫ ЦАЛИНГАА АХДАА “ХАДГАЛУУЛАВ”

Сангийн аж ахуйд оюутнууд өглөөн нарнаас үдшийн бүрий болтол ажиллана. Тэглээ гээд ганц удаа ч ажлаас хойш сууж, биеийн амрыг эрж байсангүй. Ид ажлын үеэр сургуулийн оюутнууд бие биетэйгээ танилцан нөхөрлөж халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ. Магадгүй нэг гэр бүл мэт нэгдэх нь тэднийг олон жил нөхөрлөх их үүдийг нээсэн байдаг тухай инээмсэглэн ярих гол баатар маань тэр л үед эхнэртэйгээ танилцсан түүхтэй. Түүний эхнэрийг М.Эрхэмбаяр гэдэг. Тэрээр ханийгаа “Нямшга” хэмээн авгайлдаг гэх. Намрын ажлаас буусны дараа 247 төгрөгийн цалин авсан нь түүний хайр дурлалыг бэлэгдсэн мэт. Мөнгөтэй залгасан “монцгор” оюутныг ажлаас буух үед ах нь тосчээ. Түүнийг тоссон нь бас л учиртай. “Миний дүү мөнгөтэй юу” гэж, харин дүү нь “Байгаа” гэв. “Тэгвэл ахдаа хадгалуулчих” гэснээр “найдваргүй” сэйфэнд хийчих нь тэр. Түүний дараагаар 9, 10 сарын степендээ ч авч, “гайхал” ах дахиад “хадгалъя” гэхэд өгөлгүй аргалаад өнгөрөөсөн байна. Дүүгийн мөнгийг хадгалсан ах “гангарч” эхлэх нь тэр. Гэсэн ч дүү огт юу ч хэлж чадахгүй л явж. Гэхдээ ах нь дүүдээ өгөөмөр загнан хуучин малгай, куртикээ шилжүүлснийг мартаж болохгүй юм.

“УДОВ” АВСАН ОЮУТНЫ АЙДАС

Нэгдүгээр курсийн эхний улирлын шалгалт өгч физикийн хичээл дээр “Удов” үнэлгээ авсан Д.Нямсүрэн учраа олохгүй гайхав. Хичээлдээ уначихлаа гээд л ахлах ангийнхнаасаа учрыг нь лавлаад харайлгачихаж. Дээд курсынхэн нь түүнд “Арай ч унаагүй байх” гэснээр бага зэрэг тайвширсан гэдэг. Анатомын хичээл дээр “Онц” авснаар гурван шалгалтаа хангалттай өгсөн маадгар оюутан гэрийн зүг жолоо залжээ. Жил бүр намрын ажилд явна. Тэр жил залуус “морин барилдаан”-аар тоглоод хөгжилтэй байв. Жижигхэн биетэй болохоор бадриун нэгэндээ үүрүүлээд ноцолдож байх зуур доод курсийнхээ оюутантай мөргөлдсөн нь түүний хамрыг муриулгаж орхисон гэдэг. Паянгүй байх цаг хугацаа ч ховор.

Зургадугаар курст орсон жил нь эхнэр нь төрж ууган охин Н.Мянганцэцэг мэндэлжээ. Иргэний хамгаалалтын нүүлгэн шилжүүлэлт болж байв. Би Баруун хараа руу явж байх. Галт тэргэнд дэнхэр улаан бариул байх. Тэр нь нүдэнд өртөөд болох биш. Галт тэрэг нэг зогсч Зүүнхараа руу хөдлөх үеэр нь өнөөх улаан бариулыг татаж орхив. Байдал ч биш боллоо. Би ангийн охидын араар ороод унтаад өгөв. Хүүхдүүд хэлж байна “Чамаас болоод ангийн хоёр хүүг минь бариад үлдчихсэн” гэж байна. Би ч сандарч эхлэв. Тэрүүгээр хүмүүс өөрийнхөө ухамсараар гараад ир л гэнэ. Бас болоогүй ноцтой зүйл болох шинжтэй. Аягүйдвэл шоронд орох боллоо шүү. Оройхон хэрд өнөөх баригдаад үлдсэн хоёр маань ирж байна. Би ч тэр хооронд айсаар байгаад дуу цаашаа ороод, хөдлөх тэнхээгүй шахам болчихсон байв. Хоёр найзаасаа сайн сураглаж аваад штаб руу очиж хэргээ хүлээхээр болсон юм. Тэр үед Санжаадорж багш минь сургуулиас хөөлгөх юм болоод нэлээдгүй загнав. Хэсэг хугацааны дараа зөөлөрч ирээд намайг дагуулан Зүүнхараа явсан. Үнэнээ хэлж, сайн гуйдаг юм шүү гээд захиж билээ” хэмээн Д.Нямсүрэн эмч оюутан цагийн томоогүй явдлаасаа хуучлав.

СЭТГЭЛИЙН МУХАР ДАХЬ МӨРӨӨДӨЛ

1977 онд сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдон ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр болж өгвөл аймгийн төвд үлдэх санаатай байсан ч эхнэрийнх нь хамтаар сум руу явуулсан нь тэр. 1979 онд Эрүүл мэндийн сайд Д.Ням-Осор гуай ээлжийн амралтаараа өргөж авсан ижийдээ очжээ. Сумын дарга нь сум дундын эмнэлгийн дарга руугаа утас цохиж “Сайд чинь амралтаараа ирэх юм байна. Чи ирж уулзах уу” гэв. Боломжийг алдахгүйн тулд гараад “шидчихэлгүй” яахав. Тэгж л салбарын сайддаа курст явах болсноо дуулгав. Ийнхүү мэс заслын эмчийн курсээ “давгүй” дүнтэй төгсч сумандаа очихдоо “Нэгдүгээр эмнэлэгт эмч болно” гэх нууцхан мөрөөдөл тээсээр хүрэв. Үүний тулд цэрэгт явах хэрэгтэй юм байна гэдэг бодол сэтгэлээс нь салахгүй. Аав, ээж, гэр бүлийнхэндээ энэ тухайгаа ч дуулгаж. 1980 оны зун ээлжийн амралтаараа эхнэр, хүүхдээ Мөрөн рүү явуулж, явах бэлтгэлээ базааж эхэлжээ. Д.Нямсүрэн “Цэргийн комисст шалгуулан тэнцсэн болгоныг цэрэгт татаж байгаагүй. Тиймээс комиссын хоёр гишүүнээс аминчлан гуйлаа. Аймгаас явуулахгүй гээд байдаг. Ямартай ч цэрэг татлагын машинд суугаад цэргийн ангид ирэх нь тэр.  Ямартаа ч цэрэгт татагдаж Дашням багшийнхаа баруун гар болжээ. Тэнд байх хугацаанд нь мөр нь мултарсан, элдэв гэмтэл авсан хүн тасрахгүй. Түүнд ажлын туршлага болсоор байлаа. Шинэ цэрэг бас болоогүй сумын депутат Д.Нямсүрэн багшийнхаа цагаан костюмыг өмсөөд депутатын тэмдгээ зүүж гангардаг байжээ.

Ингээд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 206 дугаар ангид мэс заслын эмчээр хуваарилагдсан тэрээр дээд мэргэжилтэй болохоор гурван сар алба хаажээ. Тэр үедээ мэс заслын бас эмэгтэйчүүдийн эмч хийдэг байв.

Цэрэгт байхдаа хамаатны ах хошууч генерал Бямбаадаа “Би ч хот л явмаар байна” гэдгээ олонтаа дурсаж. Түүнийг ирэх бүрт уйгагүй уулзана. Ингээд 1982 оны гуравдугаар сард Д.Нямсүрэн эмч Цэргийн төв эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллахаар болжээ. Ямартай ч орон нутгаас хот руу шилжин ирж мөрөөдлийнхөө үзүүрээс атгаад авав.

МӨРӨӨДӨЛ БИЕЛЭДЭГ ЮМ

Ингээд 1983 онд Ленинградын хээрийн мэс заслын мэргэжил олгох дээд курст нэг жил суралцан төгсч Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар Цэргийн төв эмнэлгийн бөөрний мэс заслын тасгийн эрхлэгчээр томилогдсон гэдэг. Шат шатаар ахиж байсан ч түүний сэтгэлд нэгдүгээр эмнэлэгт ирэх бодол байнга уяатай. Бас болоогүй намын гишүүн болов. “Намын гишүүн болсон л бол жинэхэнэ бурханы аврал. Эмнэлгийнхээ намын товчооны гишүүн, намын гишүүдийн Бүгд хурлын товчлол хийсэн эсэхийг  шалгадаг гэх мэтээр яриад байвал хөгийн юм их байлаа” хэмээн дурсав. Д.Нямсүрэн мэргэжлээ ахиулах, ур чадвараа нэмэх бүхий л арга замыг эрэлхийлнэ. Тэрээр бөөрний мэс заслын дээд курст элсчээ. “Мөрөөдлийн” эмнэлэгтээ жижүүрт гарах нь түүний сэтгэлийг хөгөлдөг байснаа дурсав. Амьдралд юу эс тохиолдохов. Нийтлэлийн баатар маань өвчний улмаас хойд хөршид эмчлүүлж байсан гэдэг. Ийнхүү 1989 онд группт орж Цэргийн эмнэлгээс халагдсан байна. Сэтгэлд байнга уяатай явдаг эмнэлэгтээ эмчээр ажиллах авшаан ч тохиож. Өдгөө 30 гаруй жил өнгөрчээ. “Миний хоёр дахь гэр минь андорлоги, урологийн тасаг. 1996 онд эмнэлгийн даргаар ангийн анд Мэндсайхан хүрээд ирлээ. Намайг баруун гараа болгоно гэж айна. Би ч үгүй гээдз үтгэчихлээ. Гэсэн ч би биш дарга дийлж орлогч дарга болгосон. Тасгийн зөвлөх эмч ч боллоо. Суга өсч эхлэсэн нь тэр шүү дээ. Эрүүлмэндийняамныбөөрурологийнерөнхиймэргэжилтэнбуюузөвлөхэмчболлоо. Тэргүүлэх зэрэгтэй эмч шүү дээ би чинь. Тэгээд “Шээс бэлгийн замын цоорхой” гэсэн сэдвээр магистр хамгааллаа. Тэр жил Хөдөлмөрийн баатар Ж.Жамъян гуай хагалгаанд орсон юм. Түүний дараа хэдэн өвгөчүүлтэй хамт “Ард түмний дундаас чамайг төрийн шагналд нэр дэвшүүлж байна” гэсээр ирсэн юмдаг. Би ч сайн мэдэхгүй байна гэсгээд л гаргачихсан” гэв. Ийнхүү Хөдөлмөрийн баатар, хурандаа генерал Ж.Жамъян гуайн санаачлагаар Д.Нямсүрэнгийн багийн зургаан эмч төрийн шагнал хүртсэн ажээ.

БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ БАГИЙНХАН

1996 онд бөөр шилжүүлэн суул%

Фото Мэдээ