Бүс нутгийн мөнгөний бодлогыг чангатгана

4-р сарын 13, 2018 9:23 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 12
IMG_8689

Ц.МЯГМАРБАЯР

 Дэлхийн банкхөг­жиж буй Зүүн ази, ном­­хон далайн бүс нутгийн хэтийн төлөв хүчтэй байгаа ч эрсдэлд анхаарах шаардлагатайгэв. Дэлхийн ихэнх улс оронд эдийн засгийн сэр­гэлт үргэлжлэхээр байгаа бөгөөд энэ нь дотоодын эрэлт хэрэг­цээ нэмэгдсэнтэй хол­боотой эерэг хандлага ажиглагдаж хэмээв. Гэвч тогтвортой байдал, тогтвортой өсөлтийг хан­гахад эрсдэлийг анхаарах шаардлагатай. Тиймээс бүс нутгийн хэмжээнд мөнгөний бодлого сул байгаад цэг тавих болно гэж  Дэлхийн банкнаас өчигдөр танилцуулсан дөрөвдүгээр сарын тай­ландаа  онцлов. Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч ЖонПаскаль Нгану  хэлэхдээМонгол Улсын нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн, макро эдийн засаг тогтворжиж байгаа зэргээс хамаарч өнгөрсөн онд эдийн засаг 5.1 хувиар өсч хүлээлтээс давлаа. Төсвийн алдагдал 2016 онд 17 хувьд хүрч байсан бол өнгөрсөн оны эцсээр 1.9 хувьд хүрч ес дахин буурснаар төсвийн нөхцөл байдал сайжирсан. Энэ нь эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд төс­вийн алдагдлыг чангатгасны үр дүн юм. Өнгөрсөн жил инфляц 6.5 хувьтай байсан хэдий ч Төвбанкны хязгаар болох найман хувиас доош барьж чадлаа. Түүнчлэн Төвбанкны мөнгөний зохистой бодлогын хүрээнд 2017 оныхоос ахисан төвшинд байна. Ядуурлын төвшин 2016 оныхоос 6.5 хувиар өссөн. Мөн өрхийн орлогын өсөлт, 1.6 хувь байсан нь  долоон хувь  болж өслөө. Гэхдээ 2017 оны эдийн засгийн өсөлтийн үр дүнд ядуурлын төвшин тэнцвэрээ олсон. Энэ жилийн төсвийн төсөөлөл 5.3 хувь хүрнэ гэж тө­сөөлж байна. Цаашлаад 2020 онд зургаан хувиас давахаар төсөөлсөн”  гэлээ. Үүнд түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ ханш, хувийн хэвшил, тээвэр зуучлал, уул уурхайн хөрөнгө оруулалтын өсөлт нөлөөлнө. Төсвийн бодлогыг гадаадын түнш байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй макро эдийн засгийн хөтөлбөр, хэрэглээнийн эдийн засаг нөлөөлөхөөр байгаа аж. Цаашид ядуурал ажилгүйдлийн төвшин 2016 оныхоос ажил, ор­лого нэмэгдэж сэргэнэ хэмээн таамаглажээ. Эдийн засагч Б.Даваа­далайХэдийгээр эдийн засагийн өсөлт тогт­вортой байх ч улс төри­йн нөхцөл байдал, түүхий эдээс хамааралтай үнийн хэлбэлзэл, цаг агаарын тогтворгүй байдал, малын зүй бусын хорогдол, санхүүгийн салбарын ил тод байдал, мөнгө угаах байдалтай тэмцэх зэрэг хүчин зүйлс эдийн засаг тогтвортой байхад нөлөөлнөгэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *