Буриад улсын тэргүүн Вячеслав Наговицын чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэлээ

2-р сарын 7, 2017 5:09 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд , Тойм Уншсан: 27
2-7-9

Д.АРИУН

ОХУ-ын Буриад улсын тэргүүн Вячеслав Наговицын хугацаанаасаа өмнө огцрох өргөдлөө өгнө гэж өнөөдөр /2017.02.07/ мэдэгдсэн талаар РИА Новости агентлаг мэдээлжээ. Буриадын төр, засгийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгчийн  хэлснээр бол, Вячеслав Наговицын энэ шийдвэрийг гаргахдаа Буриад улсын хөгжилд шинэ уур амьсгал, шинэ давалгааг бий болгоно гэж үзсэн байна. Тэрээр өөрийгөө хоёр удаагийн бүрэн эрхийнхээ хугацаанд хангалттай сайн ажилласан гэж үзэж байгаагаа илэрхийлээд дахин сонгогдохоор өрсөлдөхгүй, бүр хугацаанаасаа өмнө албан тушаалаа өгөх өргөдлөө өгөх болно гэж мэдэгджээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2017 оны тавдугаар сард дуусах ёстой байсан гэдгийг lenta.ru мэдээлсэн байна.

Вячеслав Наговицыны гаргасан энэ шийдвэртэй зэрэгцээд ОХУ-ын хэд хэдэн муж, улсын захирагч, тэргүүнүүд чөлөөлөгдөх гэж байгаа талаархи мэдээлэл Оросын зарим хэвлэлд гарсан байна.

ОХУ-ын засгийн эрх барьж байгаа “Нэгдмэл Орос” намын гишүүн өдгөө 60 настай Вячеслав Наговицын өмнө нь Томск мужийн засгийн газрын тэргүүн, мужийн  захиргааны орлогчоор ажиллаж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *