“Бүргэдийн баяр”-ыг 10000 төгрөгөөр үзээрэй

3-р сарын 2, 2018 10:08 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 96
_MG_2010

Ч.ГАНТУЛГАГ.НАСАНБААТАР 

 Монгол Улс амар амгалан, байгалийн үзэсгэлэн цогцолсон, диваажингийн орон гэдгээрээ бахархдаг. Эх орны минь сайхныг үзэх гэж зундаа олон жуулчин манай улсыг зорьдог билээ. Ялангуяа 6-8 сар аялал жуулчлалын оргил үе гэж болно. Энэ үеэр цэцэглэн хөгждөг салбар маань анхны цаснаар нам гүмхэн болдог нь нууц биш. Эх орныхоо эзэн нь болсон бид хорт утаанаас ангижирч, амралтаа ая тухтай өнгөрүүлэхэд “Sky resort”, “Хандгайт”-аас өөр сонголт байхгүй. Харин энэ сард монголчууд төдийгүй гадныхны сонирхлыг татдаг баяр нь Казах түмний бахархал болсонБүргэдийн баярбилээ. Энэ баяр нь үндэсний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлалыг хойч үеийн­хэнд өвлүүлэх, дэл­хийд сурталчлах, аялал жуулчлалын бүтээг­дэхүүн болгох зорилготой аж. Уламжлалт түүх, соёлоороо бахархах энэ удаагийн баяр энэ сарын 4, 5-ндЧингис хааны хүрээжуулчны баазад болох юм

_MG_2019

 БҮРГЭДИЙН АН ХИЙХ УЛАМЖЛАЛ 6000 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ

 Бүргэдийн ан хийх уламжлал 6000 жилийн түүхтэй. Анх төв Азийн нүүдэлчдийн дунд үүссэн гэж үздэг. Үүнийг өнөөг хүртэл хамгийн сайн хадгалж ирсэн улс бол Монгол. Казах үндэстний ёс заншилд бүргэд шувуу эзнээ муу бүхнээс хамгаалж, урт наслуулдаг гэж үздэг. Бүргэдээр ан хийх нь ахуйн хэрэгцээ төдийгүй уламжлалт зан үйл, баяр наадам, уралдаан тэмцээнийг илүү сонирхолтой болгодог юм. Бүргэдийг барьж гэршүүлэхийн тулд дэгдээхэй байхад нь үүрнээс нь авах, хээрийн зэрлэг бүргэдийг барьж гаршуулах гэсэн хоёр аргыг хэрэглэдэг  ажээ. Харин ан хийж сургахад нарийн арчилгаа, зүтгэл хэрэгтэй гэнэ. Бүргэдэд зориулсан хөлний уяа, нүдний даруулга, суурин суудал, ац тулгуур, бээлий, тэжээлийн уут, аяга зэрэг хэрэглэл заавал байх шаардлагатай. Казахууд ан хийхээ шувуучлах гэж нэрлэдэг. Энэ зан үйлийг Арабын нэгдсэн Эмират, Белги, Чех, Франц зэрэг 11 улс хамтарч Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн байна. Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг ЮНЕСКО 2010 онд албан ёсоор бүртгэжээ

_MG_1980

 ТАСАЛБАРТ БҮХ ҮЗВЭРИЙН ҮНЭ БАГТСАН

 Энэ удаагийн бүргэдийн баярын тухайУлаанбаатар аялал жуулчлалын хол­боо”-ны менежер Э.Должин­сүрэнгээс зарим зүйлийг тодруулсан юм.

_MG_2058

 Энэ жилийн бүр­гэдийн баяр ямар онц­логтой болох вэХэдэн хүн оролцож байна?

Энэ жилийн бүр­гэдийн баяр Богд хан уулын тусгай хам­гаа­лалттай газрын Жаргалантын аманд байр­ладаг байгалийн үзэс­гэлэн бүрдсэн жуулчны баазад болно. 11 дэх удаагийнБүргэдийн баяр”-ыгУлаанбаатар аялал жуулчлалын холбоо”, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Мөн БОАЖЯ жил бүр дэмжиж оролцдог.

Баярт оролцох бүр­гэд­чидийг хэрхэн сонгосон юм бэ?

-“Монголын бүргэдчидхолбоо БаянӨлгий аймагт бий. Холбооныхон баярт оролцох бүргэдчидийг аймгаасаа сонгон шал­гаруулалтаар сонгосон. Сум болгоноос 2-3 бүргэдчин оролцоно.

– “Бүргэдийн баяр”-ыг хоёр өдөр үргэлжлүүлэхээр болсон шалтгаан?

Энэ жил хоёр өдөр үргэлжилж байгаагаараа онцлогтой. Тэмцээнд орж байгаа бүргэдчид онгоцоор ирж, очдог. Тээврийн зардлыг ньХүннүэйр молл”  болон Нийслэлийн  аялал жуулчлалын газар зохицуулж байгаа. Баярын хамгийн залуу бүргэдчин Алтай сумын 14 настай охин. Харин хамгийн ахмад нь  Сагсай сумын 88 настай буурай оролцож байна.

Нийт хэдэн бүргэдчин оролцох вэ?

 -20 бүргэдчин оролцоно. Үүнээс гадна БаянӨлгий аймгийн зохион байгуулах комиссоос зургаа, гар урлалын бүтээгдэхүүний худалдаа хийх таван хүн гээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй  ирж байна. Мөн урьдчилсан байдлаар нийслэлд амьдардаг БаянӨлгий аймгийн иргэд үзнэ гэж тооцохоор 300 гаруй хүн оролцоно гэсэн тооцоо бий.

Зохион байгуу­лалтын хувьд?

Дэг журмын хувьд бид сайн зохицуулалт хийнэ. Албан ёсны нээлт 11 цагаас эхлээд 17 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд бүргэдээр ан хийх үзүүлбэр болон урлагийн тоглолттой учир үзэгчид уйдахгүй. МөнУлаанбаатарчуулгын тоглолтыг онцолмоор байна. Шилдэг үзүүлбэрүүдээ үзүүлэх юм. Нутгийн зөвлөлийн зохион байгуулж байгаа сайн дурын уран бүтээлчдийн тоглолт  ч сонирхолтой байх болно.

Бүргэдүүд ан хийхээс гадна өөр үзүүлбэр сонирхуулах болов уу?

Монголын бүргэдчидийн холбоо”-ноос шонхор шувууны үзүүлбэр болон морин дээрээс сур харвах, шонхор шувууг хэрхэн сургах  зэрэг нэмэлт үзүүлбэр бэлдсэн

Үзэгчдийг амралтын бааз руу яаж аваачих вэ. Нийтийн унаа явах уу?

Амралтын өдрийн өглөө 9:30 минутаас Чингисийн талбайн баруун талаас автобус явуулахаар төлөвлөж байна. Баяртаа оролцсон хүмүүс эргээд энэ унаагаараа хот руу хүргүүлэх боломжтой

-“Бүргэдийн баяр”-ыг хэдэн төгрөгөөр үзэх вэ?

Нэг хүн өдрийн 10000 төгрөгийн тасалбараар үйлчлүүлнэ. Өмнөх жилүүдэд дотоодын үзэгчид 10000 төгрөг, гадаадын жуулчид 30 ам.доллараар үздэг байсан. Энэ жилээс адилхан үнээр үзэх боломж олгож байгаа юм. Хэрэв та тасалбар авчихсан бол энэ өдөр болох бүх үзвэрийг үзэх эрхтэй.

Хүйтний эрч сулраагүй байгаа үед хүмүүсийн оролцоо хэр байх бол?

Угталтын халуун аарц, цай, жимсний ундаа болон дулаан байр бий. Үзэгчдийн ая тухыг хангах, хэрэгтэй зүйлээр нь үйлчлэх үйлчилгээний цэг ч хангалттай. Үүнээс гадна хоёр гэр барьж Казахын уламж­лалт ёсыг хү­мүүст танилцуулахбүргэдчидтэй дурсгалын зураг авхуулах нөхцлийг бүр­дүүл­сэн. Энэ үйлчил­гээний төлбөр хүртэл тасалбарын үнэд багтсан байгаа.

_MG_2010

Эх сурталж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Cialis Livraison Rapide Canada Macrobid Tablet For Sale Comprar Cialis Oferta cialis Secure Cheap Amoxicilina Discount Canada Amex Cod Accepted Clomid Causes Fausse Couche Il Viagra Poche Calorie

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *