“Бөх” уулын хүү жавхаалаг заан

2-р сарын 20, 2013 11:25 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 813
Будан дундаа дуниарах Булган хангай хэмээх сайхан нутгаас монгол бөхийн олон хүчтэнүүд халх наадмын дэвжээнд нэрээ дуурсгаж ирсэн билээ.

Н.МӨНХСАРУУЛ

Будан дундаа дуниарах Булган хангай хэмээх сайхан нутгаас монгол бөхийн олон хүчтэнүүд халх наадмын дэвжээнд нэрээ дуурсгаж ирсэн билээ. Даншгийн цуут аварга Намхай, Лувсанжамбаа цуут арслан мундаг Лувсандаш, Бүрхэг Г.Дэндэв, алдарт аварга Б.Түвдэндорж, С.Цэрэн, тэмээ өргөдөг Б.Жамъяндорж арслан, улсын гарьд И.Доржсамбуу, заан “улаан гуталт” Жанчивдорж, Нямзав, М.Өсөхбаяр, Д.Баасандорж заан, өсөх идэр начин И.Ёндонсамбуу гээд тоочвол хөвөрч өгнөө. Булган нутаг улсын цолтой бөхөөр арын хангайн дараа ордог. Тэгвэл өнөө цагийн өнгөлөг сайхан залуу бөхчүүдийн тэргүүнд жагсаж яваа нэгэн сайхан заан бол Мөнхсайханы Өсөхбаяр. Яагаад ч юм бодож байхад даншгийн их аварга Өсөхбаяр, улсын даян аварга Г.Өсөхбаяр нарын адил монгол бөхийн түүхэнд нэрээ мөнхлөх бөх тэр байх магадлалтай юм. Өсөхөө заан Булганы Бүрэгхангай сумын унаган хүү уул усныхаа ариун цэнгэг агаарт бие чийрэгжин морин дэл дээр дэрвэж өссөн гэдэг. Ээжийнх нь тал бөхийн удамтай. Тодруулбал ах “өндөр” Цэрэндолгор нь аймгийн начин цолтой бөх байж. Мөн хамгийн бага дүү нь эдүгээ цагийн барилдаанч бөхийн нэгэн Д.Баасандорж заан юм байна. Өсөхөө заан хүүхэд байхаасаа хаа ч явсан үеийнхэнтэйгээ барилдаж бөхийн ертөнцөд  ирээдүйн хүсэл бодлоо бэлчээсэн хүү байж. Түүнийг нь Бүрэгхангай сумын сургуулийн багш Догсом ажиглаадхаж. Дээрээ бөхийн удамтай дотроо бөхөд сонирхолтой дэгж дэрвэсэн хүүг түүхийн багш мэргэжилтэй ч бөхөд дуртай багш нь ирээдүйд сайн бөх болох нь гэдгийг мэдэрчээ.

Өсөхбаяр зааны дээд үед улсын заан Хорол, улсын начин “дүүгүүр” хэмээх Д.Гомбосүрэн, Дүгэр гээд улсын цолтой бөхчүүд бий. Бүрэгхангай нутагт “Бүргэд” буюу Бөх уул хэмээх нэгэн сайхан уул бий. Энэ л нутгийн бөхийн харгуйд хөл тавьсан бүхэн тэр л уулыг шүтэж мөргөж залбирдаг аж. Бөхийн хийморь даллагатай энэ сайхан дүнхгэр номин уулаа Өсөхөө ч бас сэтгэлдээ тээж сүслэж явдаг гэнэ. Өсөхөө хүү 2001 онд улсын өсвөр болон идэрчүүдийн бөхийн барилдаанд IV байр эзэлсэн бол 2003 онд түрүүлсэн нь бөх болох амжилтын эх байж. Цагаан сарын хүүхдийн барилдаанд ч нэг түрүүлж. Их л даруухан ч барилдаад ирэхээрээ шийдсэн мэхтэй, мэхэндээ даацтай их цоглог, өөртөө таарсан шартай барилддаг нь харагддаг. Тэрбээр одоо “Хилчин” спорт хороонд харьяалагдан бэлтгэл сургуулиа хийдэг. Нэгэн ахмад бөх бидний үед П.Дагвасүрэн арслан л иймэрхүү түүхий сүүний бяслаг шиг бөх харагддагсан хэмээн хуучилсан юм. Өсөхөө заан заримдаа их цоглог, эрдүү барилдаж үзэгчдийг шуугиулна. Даваад туг тойроод дэвэх нь буцаад гүйх нь уурга авсан адуу шиг цацаа цалгиатай омголон санагдаж сэтгэл дэвэргэдэг юм. Бөхийн хорхойтнууд зөв бөх шүү гэж ярьцгаадаг.

Бөх сонирхогчид бид арслан, аварга цолонд хүрэхийг л түүнээс хүсдэг дээ. Би нэг удаа Өсөхөө заанаас ямар мэх голлон хийдгийг сонирхоход “Ер нь хийсэн мэх болгон дархан мэх шүү дээ” гэсэн нь ёстой яаж л бол яаж барилдана гэсэн итгэлтэй хариулт санагдсан шүү. Ямар ч том хүнд бярдуулдаггүй их хараатай тосгуулж хавирах, татаж хутгах мэхийг голчлон хийж байдаг. Жаахан сэтгэлийн хөдөлгөөн нь түргэдээд яаран гоомой мэхээр унах нь ч бас ажиглагддаг. Тогтоод баараггүй барьцнаас мэхээ хийгээд салхиа дараад ирвэл нөгөө “Тунгалаг Тамир” романд гардгаар цагаа болохоор энэ хүүгийн гараас арслан ч гарахгүй дээ гэдэг шиг юм бодогдуулна. Ерөөс давилуун зангүй их энгийн, аархал хийрхэлгүй, мэнд ус, үг яриа сайхантай даруухан бөхийн нэгэнд түүнийг оруулж болноо.  Ээ дээ бөх хүнд байх эрхэм сайхан чанар тэр бөгөөд түмний хайран дээр дэвнэ гэдэг түрүүлэхээс хэцүү гэдгийн сануулга болов уу. Энэ цагийн идэр олон бөхчүүдийн дээхнэ зиндаанд ийм нэг сайхан заан халгиа цалгиатайхан барилдаж, түрүүлж, үзүүрлэж, тунаж, амлаж, амлуулж явнаа.

Нийт: 4 Сэтгэгдэл

Brendy
2016 оны 12-р сарын 1

Thanks for stanritg the ball rolling with this insight.

Patsy
2016 оны 12-р сарын 3

So much info in so few words. Tosltoy could learn a lot. http://dmtimo.com [url=http://niqrenukhqq.com]niqrenukhqq[/url] [link=http://eazyrrkotkj.com]eazyrrkotkj[/link]

Darvin
2018 оны 9-р сарын 19

Is that really all there is to it because that’d be flangerbastibg. http://gkruib.com [url=http://dttdlfolta.com]dttdlfolta[/url] [link=http://kisiwszkr.com]kisiwszkr[/link]

Symona
2018 оны 11-р сарын 5

Areilcts like this are an example of quick, helpful answers. http://dpoyhg.com [url=http://srvtcyyvpj.com]srvtcyyvpj[/url] [link=http://ecqqfrkdqvn.com]ecqqfrkdqvn[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *