“Бүх цэргийн баяр наадам” энэ амралтын өдөр болно

6-р сарын 7, 2018 5:49 pm Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 34
34538076_173224816684912_342327894426517504_n

А.ЦЭРЭНДОРЖ

1921 оны Долоодугаар сарын хоёрны өдөр Их цэргийн Жанжин Д.Сүхбаатарын намын хороонд илгээсэн захидал бичигт “Журамт цэргийн нэг суман жагсаал үйлдэж, нэг суманг Орос цэргүүдтэй гимнастик үйлдүүлж, бусад цэргүүдийг Монгол бөхөөр барилдуулна” хэмээн өгүүлснээс хойш өдгөө “Бүх цэргийн баяр наадам” Улс Хувьсгалын баяр наадам болон өргөжөж хотол даяараа цэнгэн наадах болсон билээ. “Бүх цэргийн баяр наадам” цэргийн цол, чимэг олгох 256 бөхийн барилдааныг БХЯ-ны сайдын тушаалаар  энэ сарын 9-ны өдөр Зэвсэгт хүчний “Алдар спорт хороо”-нд зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр МҮБХ-ны коммис хүрэлцэн ирж үзүүр түрүүний бөхчүүдэд “Бүх цэргийн наадам”-ын цол олгоно гэв.

34668419_173224466684947_5040772136268988416_n

 

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *