БСШУС-ын дэд сайд, МИАТ-ын гүйцэтгэх захирлыг томилов

4-р сарын 19, 2018 9:01 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 60
0419-1

 

Т.САЙХАН

 Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хоёр ч томилгоо хийлээ. МАНын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаярыг БСШУСын дэд сайдаар томиллоо. Г.Ганбаяр нь  нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийг төгссөн. ХБНГУын HUMBOLDT сургуулийн бэлтгэл курс, Санхүү эдийн засгийн дээд сургууль, мөн тус сургуульд магистр хамгаалсан байна

Өнгөрсөн хугацаанд FМ 107.5 радиод ерөнхий менежер, “Гэрэлтэй цонхстудид редактор, УИХын хэвлэл мэдээллийн албаны мэдээллийн албанд 2001-2002 онд, “ТВ-5” телевизийн ерөнхий менежерээр 2003-2007 онд, “BSP” компанийн гүйцэтгэх захирлаар 2007-2010 онд ажиллажээМөн 2012 оноос одоог хүртэл НИТХын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан байдаг.

МөнМИАТТӨХКийн гүй­цэтгэх захирлаар Д.Баттөрийг томилохоор шийд­вэрлэлээ. Тус ком­панийн ТУЗ өмнө нь ху­ралдаж, шийд­вэр гаргасан бөгөөд түүнийгээ Засгийн газарт танилцуулсан юм. Засгийн га­зар хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэснээр тэрээр албан ёсоор ажлаа эхэлж байна. Д.Баттөр нь УИХын 2012 оны сонгуулийн дараа, Н.Алтанхуягийн Зас­гийн газар бүрдэх үеэр өмнөх Засгийн газраас ганцаараа суудалдаа үлдсэн төрийн нарийн бичгийн дарга хэмээн олон нийтэд танигдсан.

Өнгөрсөн хуга­цаанд Герман улсын Берлин хотод Консулаар сууж байсан, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажил­лаж байсан юм. Мөн  одоогийн ЗТХ-ийн сайн Ж.Бат-Эрдэнэтэй нэлээд дотно найз гэдэг. Ийнхүү тал талын дэмжлэгтэйгээр Д.Баттөр “МИАТ” ТӨХК-ийн гүй­цэт­гэх захирлаар томилогдлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 9

Feline Amoxicillin Drops Dapoxetine Chlorhydrate Propecia Peligroso cialis vs viagra Levitra Se Necesita Receta Cialis Tension Arterial

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *