Бразили Швейцарь тэнцээгээр өндөрлөв

6-р сарын 18, 2018 1:21 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 15
z6z6z6

Д.АРИУН

Донын Ростов хотноо энэ сарын 17-нд болсон Бразили Швейцарийн багийн “тулаан” Е хэсгийн хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг байсан. Гэхдээ энэ тоглолт Бразилийн багийн хөгжөөн дэмжигчдийн тухайд хүлээж байснаас арай өөр дүнтэйгээр өндөрлөв. Хоёр баг 1:1 буюу оноо тэнцэв.

Тоглолтын 20 дахь минутад Бразилийн шигшээ багийн тоглогч Филиппе Коутиньо гоол  хийсэн бол 50 дахь минутад  Швейцарийн Стивэн Зубер багтаа оноо авчирснаар оноог тэнцүүлж  чадсан юм.

Олон Улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-гийн мэдээлснээр 43019 үзэгч ирж энэ тоглолтыг үзэж хөгжөөн дэмжсэн байна.

Таван удаагийн дэлхийн аварга Бразилийн баг энэ сарын 22- Косто-Рика улсын шигшээтэй дараагийн тоглолтоо хийнэ. Харин Швейцарь Сербийн багийн тоглолт Калининград хотноо болох юм. Өнгөрсөн ням гаригт Сербийн баг Коста-Рикачуудыг 1:0-ээр буулгаж аваад байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *