“Ботго авахуулах зан үйл”-ийг ЮНЕСКО-д бүртгэсэн батламжийг гардуулна

2-р сарын 5, 2016 10:23 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Соёл , Урлаг, спорт Уншсан: 207
ga

Х.ЦОЛМОНЗАЯА

Намиби Улсын нийслэл Виндхук хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаан өнгөрсөн саруудад болж ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас нэр дэвшүүлсэн ингэ хөөслөх буюу “Ботго авахуулах зан үйл” удирдах хорооны 24 орны гаргасан шийдвэрээр батлан бүртгэсэн. Ботго авахуулах зан үйл нь Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад орсон өв юм. Тэгвэл өнөөдөр “Ботго авахуулах зан үйл”-ийг батлан тунхагласан ЮНЕСКО-гийн батламжийг албан ёсоор гардуулна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *