Босогчдоос сүүлчийн хотыг чөлөөлөв

2-р сарын 1, 2013 11:45 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 1519
Франц, Малийн хам­тар­сан армийн цэргүүд исламын босогчдын гол хүч төвлөрөөд байсан

М.ХҮСЛЭН

Франц, Малийн хам­тар­сан армийн цэргүүд исламын босогчдын гол хүч төвлөрөөд байсан Тим­букту, Гао хотуудыг чөлөөлсний дараа хойд хэсгийн Кидал хотыг эз­лэн, цэргийн хамгаалалт тогтоосон байна. Фран­цын цэргийн албаныхны мэдээлснээр исламын дайчид хэдийнэ Кидаль хотыг орхин зугтсан бо­ловч тэд Алжирийн хилийн ойролцоох ууланд бүгсэн байж магадгүй гэнэ. Францын армийн анги, нэгтгэлүүд дөрвөн нисдэг тэргийн хамтаар хотын нисэх онгоцны буудалд ирээд хот руу нэвтрэхэд исламистууд хэдийнэ зугтсан болохоор ямар нэгэн ту­лаан бо­лоогүй гэнэ.

Нэгэн цагт Францын колони байсан Малид өн­гөрсөн жилээс исламис­тууд бослого үймээн дэг­дээж, улсын хойд хэсэгт хяналтаа тогтоосны зэрэг­цээ өмнөд хэсгийг ч хя­налт­даа авахаар занал­хийлж эхэлснээс Франц тэргүүтэй Баруун Африк, Европын орнуудын цэр­гүүд энэ сараас тус улсын армитай хамтран цэргийн тусгай ажиллагаа явуулж эхлээд буй юм. Малийн Гадаад хэргийн сайдын өчигдөр мэдээлснээр хам­тарсан арми энэ мэтээр исламын босогчдод эз­лэгд­сэн хотуудыг үргэлж­лүүлэн саадгүй чөлөөлбөл гадны цэргүүд таамаглаж байснаас хурдан хуга­цаанд тус улсыг чөлөөлөн, орхин гарах бололтой хэ­мээн мэдэгджээ. Харин шинжээчдийн үзэж буй­гаар Франц улс Мали дахь цэргийн ажиллагааг дуус­гасны дараа Баруун Аф­рикийн орнуудад бүгсэн лалын зэвсэгт аль-Каида бүлэглэлийн дайчдыг аг­нахаар төлөвлөж байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *