Борис Жонсон талархал илэрхийллээ

3-р сарын 28, 2018 10:22 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 53
29693423_2036005199991836_90831986_o

Х.ОЮУНБОЛД

 Их Британийн Га­даад хэр­гийн сайд  Борис Жонсон  ОХУ-ын таг­нуулч асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгтэй холбогдуулан Оросын дипломат ажилт­нуудыг нутгаасаа албадан гаргах шийдвэр гаргасан орнуудад талархаж бай­гаагаа илэрхийлжээ.  Тэрээр парламентад хэл­сэн үгэндээ ОХУ-ын дипломат ажилт­нуу­дыг нутгаасаа ал­ба­дан гаргахаар  шийд­сэн орнуудаас Кремль хариугаа авах болно гэдгийг ойлгож бай­гаа. Би одоо зөвхөн өө­рийн­хөө өмнөөс бус бид­нийг дэмжиж байгаа бүх орны парламентын ги­шүү­дийн өмнөөс ярьж байгаагаа мэдэж байна. Энэ орнуудад их талархаж байна гэжээ. Мөн Их Британитай, Сергей Скрипалийн хол­боотой хэрэгт санал нэгдсэн орнууд “ОХУ-тай, Оросын ард түмэнтэй нөхөрсөг харилцаатай байхыг хүсч байна.  Гэвч үүний тулд ОХУ-ын Засгийн газар одооноос өөрчлөгдөх алхмаа хийж эхлэх хэрэгтэй” гэв.  Энэ сарын  26-наас Европын холбооны  гишүүн  АНУ, Канад, Албани, Украйн, Норвеги болон Македони тэргүүтэй орон Сергей Скрипалийг хордуулсан хэргийн улмаас Оросын  дипломат ажилтнуудыг нутгаасаа албадан гаргахаа мэдэгдсэн. Харин Исландын Засгийн газар түр хугацаагаар ОХУ-ын эрх баригчидтай хийх хоёр талын хэлэлцээрийг хойшлуулах шийд гаргажээ. Мөн Их Британийн  ерөнхий сайд Тереза Мэй энэ сарын 14-нд Солсбери хотод болсон хэрэгт  Москва буруутай гэсэн юм.  Түүнчлэн Их Британиас ОХУ-ын 23 дипломат ажилтныг албадан гар­гаж байгаа. Мөн хоёр орны хооронд тогтсон бүх харилцааг тасалж байгаагаа мэдэгдлээ. Гэвч ОХУ энэ бүх гүтгэлгийг үндэслэлгүй  хэмээн үзэж, Их Британийн  Элчин  сайдын яамны 23 ажилтныг ОХУ-аас гарахыг шаарджээ.  Мөн Санкт-Петербург дахь Их Британийн Консулын газар, Москвад суугаа Консулын газрыг хаана гэв.  ОХУ-ын Гадаад яам оросын дипломатуудыг эх орноосоо  албадан гаргаж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ орнуудад хариу арга хэмжээ авна гэдгээ амлажээ.  Харин ОХУ-ын дипломат ажилтнуудыг албадан гаргахаас  Бельги, Шинэ Зеланд, Португаль, Австри, Серби, Словак улс татгалзсан байна. Тухайлбал, Бельгийн ерөнхий сайд Чарльз Мишель “Энэ сарын 23,24-нд болсон Европын  холбооны дээд төвшний уулзалтын үеэр ОХУ-ын  20 дипломат ажилтныг албадан гаргах саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн”гэж “Le Soir” сонинд  бичсэн байна.  Тэрээр  Бельги ийм алхам хийвэл энэ нь  ОХУ-тай харилцаагаа тасална гэсэн үг. Москватай хэлэлцээр хийхийн тулд ОХУ-ын Элчин сайдыг байлгах хэрэгтэй гэсэн юм.   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Cheap Generic Viagra Lowest Prices generic cialis Digoxin On Line Renacidin Propecia

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *