Боомтоо нүүлгэж, баялгаа зөөхөөр санаархав уу?

1-р сарын 30, 2013 8:46 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 359
Монголын тусгаар тогт­нолын нэгэн баталгаа нь хилийн аюулгүй бай­дал.

Д.БОЛОРМАА

Монголын тусгаар тогт­нолын нэгэн баталгаа нь хилийн аюулгүй бай­дал. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зориу­лаа­гүй амь, урсаагүй цус, асгараагүй хөлс гэж бай­даг­гүйг дэлхийн түүх гэр­чилнэ. Энэ ч утгаар тус­гаар тогтнолын баталгаа болсон хилийн зурвас боом­тод эртнээс өдгөөг хүртэл нухацтай хандаж ирсэн юм. Харин ойрын үед тусгаар тогтнолын илэр­хийлэл болсон Хи­лийн боомтын тухай хуу­лийн төслийг  байнгын хороо, УИХ-ын чуулга­наар хэлэлцэж байна. Хуу­лийн гол санаа нь олон улсын ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөхийн тулд хя­налт явуулах журам, гаа­лийн бүрдүүлэлт хийх шаард­лага, хяналт шалгал­тын үргэлжлэх цаг хуга­цааг багасгах зорилготой гэнэ. Товчхон хэлэхэд, хяналт шалгалтын дав­хард­лыг арилгаж, боом­тын нэгдсэн удирдлагатай болгох тухай ажээ. Өдгөө хилийн боомтод хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар зэрэг таван байгууллага ажил­лаж байна. Олон байгуул­лага байх тусам хүнд сур­тал, чирэгдэл хэний ч хү­сэлт шаардлагагүйгээр аяндаа бий болох нь дам­жиггүй. ОХУ-ын боомт 30 минутын дотор зорчигчийг нэвтрүүлдэг бол Монго­лын тал хагас өдөр “уядаг” гэж гомдоллох нь бий. Энэ утгаараа нэгдсэн зохион байгуулалт, нэг удирдлага чухал. Харамсалтай нь хуулийн төслийн онцло­гийг ярихаас илүүтэй боом­тыг нүүлгэн шилжүү­лэх нь зүйтэй гэсэн санааг зарим хүн илэрхийлж бай­на. Тодруулбал, хоёр хөрш улстай хиллэх аймагт ашигт малтмал олборлогч эрхмүүд хилийн боомтыг өөрт ойрхноор нүүлгэх далд санаа өвөртөлжээ. Дорноговь, Говь-Алтай аймагт энэ санааг ажил хэрэг болгохоор уурхайн ордын эзэд хор найруулж яваа сураг байна. Өөр нэг уурхайн эзэд  гишүүдийг “ашиглан” боомтуудын ойролцоо ашигт малтмал илрүүлэх боломж нөхцөл эрэлхийлж байгаа гэнэ.  Ингэснээр ямар ч зар­далгүйгээр хилийн чана­дад эрдэс баялгаа зарж борлуулах боломжтой юм байх. Нөгөө талдаа энэ хуулиар уул уурхайн бү­тээ­г­дэхүүний экспортыг нэмэгдүүлэх том зорилт­той. Үүнийг цагаан дээр хараар тодорхой бичиж найруулсан байна. Энэ нь байдаг баялагаа гадагш нь зөөх далд санаагаа албан ёсны зөвшөөрөл болгож хувиргах явуулга болж таарах нь. Нүүрс, нефть зэрэг ашигт малтмалаа зөөх зөвшөөрлийг энэ хуулиар олж авах гэсэн оролдлого гэвэл үнэнээс зөрөхгүй.  Өдгөө нүүрсийг дэндүү хямд үнээр Хятадад нийлүүлж байгаа. Үүнийг залруулах гэсэн шиг “Мон­голчууд бидний гар­гах нүүрс нь өмнөд хөр­шийн нүүрсний хэрэг­лээний 0.05 хувийг ч хан­гадаггүй. Далай руу шүлс хаяхтай адил” хэмээн сур­талдах хүн бас цөөнгүй. Энэ нь үнэн байж болох ч ширхэг нүүрс гэсэн бая­лаг. Тухайлбал, 2010 оны нэгдүгээр улиралд 428162.0 тонн ашигт малт­мал, 6631.1 тонн мал, амьт­ны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортонд гарч, 244440.0  тонн бодис бараа бүтээгдэхүүн улсын хилээр дамжин өнгөрсөн байна. Замын-Үүдийн боом­тоор экспортолж бай­гаа ашигт малтмалын 70.0 хувийг төмрийн хүдэр, 19.4 хувийг зэсийн баяж­мал эзэлжээ. Экспортол­сон ашигт малтмалын ихэнх нь түүхий эд хэл­бэрээр байна. Иймд бай­галийн баялгийг олбор­лоод гаргах бус боловс­руулах үйлдвэрүүдийг барьж бүтээгдэхүүн бол­гон экспортлох нь хамгаас чухал байна. Тэгвэл Хи­лийн боомтын тухай хууль нэрийн дор ашигт малт­малаа гадагш нь урсгах далд санаа байж болохыг эрдэмтэн, шинжээчид ан­хааруулж буй нь үнэний ортой байж болох юм. Хуу­лийн төслийн танилцуул­гад бичсэнээр бол  манай улсын ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаа­рын замын дөрөв зэрэг нийт 46 боомт ажиллаж байна. Үүний 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, долоо нь дамжин өнгөрөх боомт. Эдгээрийн 39 нь автозамын, гурав нь төмөр замын, дөрөв нь агаарын замын боомт юм. Хамгийн сонирхолтой нь, хуулийн төслийн танилцуулгад өн­гөрсөн жилүүдэд хэдэн тонн ашигт малтмал гар­гасан тухай албан ёсны тоо баримтыг бичээгүй байна. Харин өнгөрсөн оны ес­дүгээр сарын байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 боомтоор 150 орны гурван сая 386 мянган зорчигч, нэг сая 515 тээв­рийн хэрэгсэл нэвтэрчээ. Сүүлийн таван жилийн хугацаанд хилийн боом­тоор 17 сая иргэн, зургаан сая 547 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Хилээр нэвтрэх зорчигч­дын тоо өдрөөс өдөрт нэ­мэгдэж байгаа энэ үед хуулийн зохицуулалт хэ­рэгтэй нь үнэн. Үнэхээр хилийн боомтод шалган нэвтрүүлэн цогцолбор ба­рилга байгууламжгүй, хилийн хяналтын бай­гуул­лагуудын албан хаагч­дын орон сууцны асуудал шийдэгдээгүй, ажиллах орон тоо хүрэлцэхгүй бай­гаа нь бас үнэн.  Тэр дун­даа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, эдийн зас­гийн өсөлт, хөгжил болон гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын хэм­жээнд нөлөөлж байдаг улсын эдийн засгийн амин чухал сүнс нь юм. Иймээс төрийн үйлчил­гээг хүнд сурталгүй, шуур­хай болгох шаардлагыг энэ хуулиар засах боломж­той. Гэвч хуулийн утга санааг өөрчилж ерөнхий концевцээс нь өөр байд­лаар ашиглах нь гэсэн хардлагыг улстөрчид он­цолж байна.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Sky Pharmacy Reviews Cipla Cialis Review cialis generic Zithromax 250 Mg Side Effects Propecia Alcool

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *