Боловсролынхоо гарааг коллежоос эхэл

11-р сарын 7, 2012 3:06 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 411

Б.ТУУЛ

 

Монголчуудын сэтгэхүйд “коллеж” бол дунд сургууль гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Тэгвэл америкт харин ч эсрэгээрээ  “Коллежид суралцана” гэдгийг их сургуульд суралцана гэж ойлгодог  аж.  Тиймээс бид боловсрол мэдлэгээ дээшлүүлэхыг хүсч буй хүүхэд, залууст  дээд боловсролын гарааг коллежээс эхэл гэдгийг зөвлөж байна.

Дэлхий хамгийн хүчирхэг эдийн засагтай улс  бол Америк. Мөн бизнесийн чиглэлийн сур­галтаараа дэлхийд хамгийн шилдэг нь. Тэнд сурахын хажуугаар ажил­лах боломжтой гээд  АНУ-д суралцах давуу талуу­даас дурьдаад байвал энэ хуудас лав дүүрэх биз.  Жон Хопкинсийн их сур­гууль, Калифорний их сургууль, Нью Йоркийн  их сургууль гээд Амери­кийн топ сургуулиудад суралцах хүсэлтэй залуу­чууд дэлхийн өнцөг булан бүрт бий. Учир нь дээр дурьдсан их сургуулиудыг төгсөгчид  өндөр цалинтай ажилд орох баталгаатай  болдог тул  их сургуульд  элсэж  орох нь америкчууд төдийгүй  залуу хүн бү­рийн мөрөөдөл юм. Харин эдгээрт элсэхийн тулд  маш өндөр шаард­лага хангасан байх ёстой. Гэхдээ яаж…. Залуу­чуу­дын олонхи нь гадаадад суралцах, тэр тусмаа Америкт суралцах тухай хүсэл мөрөөдлөө бие­лүүлэхын тулд хаана ямар боломж бололцоо байгааг судалж, эрж хайж, өөрий­гөө хөгжүүлж байна. Харин зарим нь энэ хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл юм шиг аашилж сууна.  Тийм учраас бид таны боловсрол мэдлэгт дуслын төдий ч болов нэмэр болох үүднээс  хаана ямар гарц, хөгж­лийн шат байгааг хайж үзэв.

 

АМЕРИКИЙН ТАЙМС  СЭТГҮҮЛИЙН “ОНЫ ШИЛДЭГ КОЛЛЕЖ”

 

Аль ч орны оюутнуу­дын хувьд  Америкийн их сургуульд орж суралцана гэдэг  маш том шалгуур давах шаардлага гардаг. Тиймээс америкчууд өөрс­дөө хүртэл  их сур­гуульд элсэхэд хэцүү байдаг учраас дийлэнх нь  коллежоос эхэлдэг аж. Өөрөөр хэлбэл, их дээд сургуулийн  өндөр босгыг намсгах арга бол колле­жид суралцах, нэр хүнд бүхий их дээд сургуулиуд руу шилжин суралцах юм. Тиймээс монгол оюутнуу­дын сонирхлыг татдаг Сиэтл сентрал  коллежид суралцах боломж хэр байдгыг судалж үзэв.

Америкийн Таймс сэтгүүлийн “Оны шилдэг Коллеж”-оор сонгогдсон Сиэтл сентрал коллеж  танд нэлээд олон болом­жийг олгож байна. Энэ коллежид суралцсанаар Жон Хопкинсийн их сургууль , Калифорний их сургууль зэрэг дэлхийн топ их сургуулиудад шил­жин суралцах боломжтой юм байна.  Манайд ч энэ Сиэтл сентрал коллежид суралцахад зуучилдаг сургалтын төвүүд, албан ёсны  зөвшөөрөлтэй байгуул­лага байдаг юм байна. Тэдний нэг бол “Оpendoor” сургалтын төв.

Тус коллежид су­ралцс­­наар та  2+2  хувил­бараар нэр хүнд бүхий их сургуулиуд руу дундаас нь шилжин суралцах бо­ломж­той юм байна. Энэ жил Сиэтл сентрал кол­лежид элсэн орсон манай оюутан Х.Тэнгис­болд хоёр жил тус  коллежэд сураад  Жон Хопкинсийн их  сур­гуульд  гуравдугаар дам­жаанд шилжин  орох эрх авсан нь  монгол залуу­чуу­дад боломж байна гэд­гийг харуулж байгаа юм. Тус коллежийн 2013 оны хаврын элсэлт явагдаж байгаа учраас та  хугацаа алдахгүй судлаад үзээрэй.

 

СУРГАЛТЫН АМЖИЛТ ҮЗҮҮЛБЭЛ ТЭТГЭЛЭГ АВАХ БОЛОМЖТОЙ

Сиэттл сентрал коллежийн сургалтын төлбөр 8000 гаруй доллар. Үүнийхээ хажуугаар бас амжилттай суралцаж буй оюутнууддаа  тэтгэлэг өг­дөг.  Тэтгэлэг өгөх журмаа ч бас оюутнуудад  маш нээлттэй танилцуулдаг гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Сиэттл сент­рал коллеж энэ хичээлийн жилд  гэхэд 500 000 ам.долла­рын тэтгэлэг олгож. Тиймээс  та ч гэсэн  сургалтын амжилт үзүүл­бэл тэтгэлэг авах боломж­той гэсэн үг. Тус коллеж  монгол оюутнуудад дараах давуу талуудыг амлаж байна

-Тэтгэлэг авах боломж

-Элсэлтийн хөнгөлөлт­тэй журам

-Их сургуульд сурал­цах зөвшөөрлийг  шууд олгох

-Дадлага хийх боломж 

 

СИЭТТЛ СЕНТРАЛ САНГИЙН ТЭТГЭЛЭГ

Жил бүр Сиэттл Сент­рал Сангаас төрөл бүрийн тэтгэлэгүүдийг тус кол­лежэд суралцдаг гадаад, дотоодын оюутнуудад олгодог аж.  Тэтгэлэгийн өргөдлийг гол төлөв өв­лийн семестерийн үеэр хүлээн авдаг бөгөөд тэтгэ­лэг олгох шийдвэр нь ту­хайн хавартаа гардаг гэнэ. Сиэттл сентрал колле­жийн гадаад оюутны хэлт­сээс олгогддог тэтгэлэ­гүүдийг  шинэ оюутнуудад болон сурч байгаа оюут­нуудад зориулсан  гэж хоёр ангилдаг юм байна.

 

ШИНЭЭР ЭЛСЭН ОРЖ БУЙ ГАДААД ОЮУТНУУДАД ӨГӨХ ТЭТГЭЛЭГ

 

Энэ тэтгэлэгийн ава­хын тулд юуны өмнө оюу­тан Сиэттл сентрал кол­лежэд элсэх зөвшөөрлөө авсан байх ёстой. Тэтгэлэг авахын хүсч байга бол тэтгэлийн холбогдох маягтуудыг бүрэн бөглөж, хэвлээд өргөдлөө өгнө. Мөн зарим шаардлагатай зарим материалуудыг хавсаргаад гадаад оюутны хэлтэст шуудангаар эсвэл факсдаж өгөх ёстой гэнэ. Тиймээс та тэтгэлэгийн өргөдлийн маягт болон мэдээллийг тус колле­жийн цахим хуудсаас үзэх боломжтой юм байна.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *