Болгарууд амиа хорлохгүйн тулд тусламж хүсч байна

3-р сарын 29, 2013 10:24 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 416
Европын  холбооны хам­гийн ядуу Болгар ул­сын эрх баригчид эдийн зас­гийн хүндрэл бэрх­шээ­лээ шийдвэрлэж чадахгүй байгаагийн хажуугаар бас нэг асуудал босч ирсэн нь амиа хорлох үзэгдэл газар авч буй явдал ажээ.

Н.МӨНХЖИН

Европын  холбооны хам­гийн ядуу Болгар ул­сын эрх баригчид эдийн зас­гийн хүндрэл бэрх­шээ­лээ шийдвэрлэж чадахгүй байгаагийн хажуугаар бас нэг асуудал босч ирсэн нь амиа хорлох үзэгдэл газар авч буй явдал ажээ. Зөв­хөн нэг сарын дотор хомс тарчиг байдал, амьдралын муу нөхцөлд цөхөрсөн зур­гаан иргэн “зулын гол” болоод байна. Өөрсдийгөө шатаах нь тус улсад эрс нэмэгдсээр байгаа амиа хорлох үзэгдлийн нэг хэ­сэг болж байгаа аж.

2011 онд 3153 иргэн амиа хорлохоор завдаж, тэд­ний 796 нь хорвоог ор­хисон хэмээн Болгарын Эрүүл мэндийн яамнаас мэ­дээлэв. 2010 онд 2799 хүн амиа егүүтгэхийг орол­дож, 783 хүн амиа ал­даж байв. Өнгөрсөн оны дүн ха­раахан гараагүй байгаа ч өмнөх оны үзүү­лэлтээс давсан нь тодор­хой хэ­мээн тус яамны мэргэ­жил­тэн Владимир Наков өгүүлэв.

Эсэргүүцлийн хөдөл­гөөн идэвхтэй өрнөж бай­гаа хотуудад амиа хорлох үзэгдэл нэмэгдэж байгааг Сэтгэл судлалын үндэс­ний төвийн мэргэжилтэн Вихра Миланова ярьж байна. Болгарт тавдугаар сарын 12-нд хугацаанаас өмнөх сонгууль болно. Тэр хүртэл Засгийн газрыг тэргүүлж байгаа технократ Марин Райков амиа хор­лох эмгэнэлт үзэгдлийг хазаарлахын тулд сэтгэл зүйч, сэтгэцийн эмч на­раас тусламж гуйхаар шийджээ.

Эрүүл мэндийн яам­наас амиа хорлох эрсдэл­тэй хүмүүсийг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эрүүл мэн­дийн төвүүдэд даалгажээ. Гэвч шинжээчид энэ арга хэмжээнд эргэлзэнгүй хан­даж байна. Учир нь Болгар дахь амиа хорлох үзэгдлийн гол шалтгаан нь ядуурал болж байгаа аж. Тус улсад дундаж цалин 350 евро, ажилгүйдэл 11 хувьтай байгаа юм. Euro­stat байгууллагын мэдээлж буйгаар, Болгарын 7.3 сая иргэний 22 хувь нь 155 евро хүрэхгүй цалинтай, 49 хувь нь цалингийн доод хэмжээнээс доошоо унах эрсдэлтэй байдаг аж. Тус улсын супермаркетуудад нэг литр сүү нэг еврогийн үнэтэй байгаа нь амьд­ра­лын чанар сайтай Вена, Лондон зэрэг хоттой адил байгаа юм. Амиа хорлох үзэгдлээс сэргийлэх хам­гийн сайн арга нь сарын доод цалинг 500 еврод хүр­гэх хэмээн сэтгэл судлаач Анета Аничкина үзэж бай­на. “Цалинг ийм хэм­жээнд хүргэчихвэл тэр “эрсдэлтэй” хүмүүст сэт­гэл судлаач хэрэггүй бол­но. Учир нь амиа хорлож буй хүмүүс нь сэтгэцийн өвч­тэй биш” хэмээн тэрээр өгүүлэв. Тиймээс хэн, хэзээ амиа егүүт­гэхийг тааварлах бо­ломжгүй ажээ.

Сүүлийн нэг сард өөр дээрээ шатахуун асган шатаасан зургаан хүний хоёр нь амьд байгаа ч амь нас нь аюултай байгаа аж. Өнгөрсөн хоёрдугаар са­рын 18-нд Велико Тар­ново хотод 26 настай залуу өөрийгөө шатааснаар бол­гарууд “Зулын гол” болох давалгаа эхэлсэн байна. Хамгийн сүүлд, энэ сарын 20-нд Ситово сууринд 41 настай ажилгүй нэгэн эр өөрийгөө шатаажээ.

36 настай нэг эр да­лайн эргийн Варна хотын захиргааны байрны өмнө “Зулын гол” болсны дараа Раднево хотын захир­гаа­ны ордны өмнө 53 настай, таван хүүхдийн эцэг мөн л өөрийгөө шатаасан бай­на. Нийслэл Софи хотын Ерөнхийлөгчийн ордны өмнө нэгэн мужаан бу­химд­лаа илэрхийлэн өөрий­гөө галджээ.

“Нийгэмд хэрэгцээгүй болс­ноо мэдэрч, гэр бүл­дээ тусалж чадахаа боль­сон учраас” хэмээн тэд энэ үйлдлээ зөвтгөж бай­на. “Энэ бол эсэргүүцлээ илэрхийлэх нэг хэлбэр, улс­төрчдөд хандсан уриа дуудлага” хэмээн судлаач Хар­лан Димов ярилаа. Бол­гар иргэд амьдралаа авч явахын тулд олон жил тэм­цэж, нийгэм буруу чиг­лэлд явж байсны гор нь өнөөдөр гарч байна хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.

 

Нийт: 3 Сэтгэгдэл

Marv
2016 оны 12-р сарын 1

Applerntay this is what the esteemed Willis was talkin’ ’bout.

Loran
2016 оны 12-р сарын 3

It’s like you’re on a miosisn to save me time and money!

Marsue
2018 оны 9-р сарын 20

Action requires kndgweole, and now I can act!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *