БНСУ-ын виз мэдүүлэх төвийн ажилтан Элчин сайдын утсыг ашиглан хүний эрхэнд халджээ

6-р сарын 4, 2018 2:55 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 77
a

Б.САРАНГЭРЭЛ

Баянзүрх дүүргийн VI хорооны “С” виз мэдүүлэх төвийн ажилтнууд Элчин сайдын яамны утсыг ашиглан хүний эрхийг зөрчсөн талаар хохирогч мэдээлэл хийлээ. Иргэн Я.Эрдэнэ-Отгон Солонгосын Йонсей Их сургуульд суралцахаар хоёр жилийн хугацаанд бэлтгэн, зургадугаар сарын 2-ны өдөр тус улсад ярилцлагад орохоор визний мэдүүлгээ өгчээ. Гэвч “С” виз мэдүүлгийн агентлагийн хариуцлагагүй ажилтнаас болж, түүний виз цагтаа гараагүй бөгөөд Солонгос улсын элчингээс Йонсей Их сургуультай холбогдон түүний өмнөөс  ярилцлагад орохоос татгалзсан гэсэн хариуг өгчээ. Энэ талаар холбогдох ажилтнуудад хандахад тодорхой хариу өгөлгүй, хариуцах эзэн олдохгүй байсаар  ярилцлагын хугацаа өнгөрсөн байна. Хохирогч Я.Эрдэнэ-Отгон “Өнөөдөр зөвхөн миний эрх ашиг бус олон залуусын эрх ашиг зөрчигдөж байна. Визний хугацааг маань андуурч харсны улмаас буцааж хугацаа алдан хоцроосон виз мэдүүлгийн төвийн ажилтан ,зөвхөн би л татгалзах эрхтэй байтал ярилцлагыг маань дур мэдэн цуцалсан Элчингийн ажилтанд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн юм. Энэ мэтчилэн виз мэдүүлгийн ажилтнуудаас болж иргэд цаг хугацаа,санхүүгийн тал дээр хохирол амсч байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *