БНХАУ-ын засгийн газар уриалга гаргалаа

2-р сарын 5, 2018 10:05 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 38
In this photograph provided by the G20 host broadcaster, China's President Xi Jinping waves as he arrives in St. Petersburg, Russia on Wednesday, Sept. 4, 2013. U.S. President Barack Obama will seek to bolster international support for a strike against Syria during talks with world leaders this week at the Group of 20 summit. Those efforts will pit him against Russian president and summit host Vladimir Putin, who has perhaps done the most to stymie international efforts to oust Syria's Bashar Assad. The G20 summit begins on Thursday, Sept. 5. (AP Photo/g20Russia)

Х.Оюунболд

 БНХАУын Засгийн газар өчигдөр АНУыг хүйтэн дайны сэтгэхүйгээ орхих, зэвсэгт хүчний цугларалтыг буруугаар ойлгохгүй байхыг уриалсан байна. Энэ уриалгыг  Вашингтон өнгөрсөн баасан гаригт бусад орны Засгийн газрын баримталж буй байр суурьд нөлөөлөх зорилгоор цөмийн зэвсгийн хүрээгээ тэлэх төлөвлөгөөг нийтэлсний дараа хийжээ.

Тус улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлдээЭнхтайван болон хөгжил дэвшил нь дэлхийн орнуудын баримтлах мөнхийн  чиг хандлага юм. АНУ бол дэлхийн хамгийн том цөмийн зэвсгийг эзэмшдэг орон учраас энэ  чиг хандлагыг эсэргүүцэх биш дагах санаачлагыг баримтлах ёстойгэж дурдсан байна.

АНУын цөмийн зэвсгийн шинэ сургааль нь ОХУын эгдүүцлийг төрүүлсэн бөгөөд энэ баримт нь зөрчилдөөн агуулсан баримт гэж үзэж байгаа аж. Түүнчлэн хоёр орны хоорондын маргаан гүнзгийрэхэд хүрч болох  эрсдэлд оруулж болзошгүй гэсэн айдсыг төрүүлж байгаа юм.

АНУын албан хаагчдын мэдээлснээр тус улс цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр ОХУыг цөмийн зэвсэг хэрэглэхийг болиулж чадна гэжээБНХАУ АНУыг  тус улсын оролдлогын тухайд төөрөлдөж байна хэмээн буруутгалаа. Түүнээс гадна тэд үргэлж цөмийн зэвсгийг хөгжүүлж сайжруулах хамгийн энгийн ажиллагааг хэрэгжүүлж, цөмийн зэвсгийн хүчин чадлаа хамгийн доод хэмжээнд байлгаж ирсэн гэжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас “Бид АНУ-ыг хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээ орхих болон энэ асуудлыг чухалчлан авч үзнэ гэж гэдэгт итгэж буйгаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *