БНХАУ-д Арктик тив хэрэгтэй юү

7-р сарын 3, 2018 9:38 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 54
7-3-4

Х.ОЮУНБОЛД

БНХАУ цөмийн эрчим хүчээр ажилладаг анхны мөс зүсэгч хөлгийг барих, зураг төслийг шалгаруулах зорилгоор нээлттэй тендер зарласан байна.  “Глобал таймс” сонинд бичсэнээр нээлттэй тендерийг БНХАУ-ын Үндэсний цөмийн корпораци өнгөрсөн сарын 21-нд зарлажээ. Мөн энэ хөлөг онгоц нь мөс зүсэхээс гадна хөвөгч эрчим  хүчний цахилгаан станцын үүргийг гүйцэтгэх ёстой гэж бичсэн байна. Харин энэ мэдээ орос мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшээжээ.  Тухайлбал, ОХУ-ын Төрийн захиргаа, Үндэсний эдийн засгийн академийн эрдэмтэн Эдуард Галимуллин “БНХАУ Арктик тивд” гэсэн нийтлэлдээ энэ нь ОХУ-ын геополитикт тулгарч байгаа томоохон сорилт юм гэж бичжээ. Тэрээр энэ нийтлэлээ БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд гаргасан “БНХАУ-ын бодлого Арктик тивд” гэсэн баримтын  шинжилгээнд тулгуурлан бичсэн байна. Эрдэмтэн Эдуард Галимуллины нийтлэлд тус бүс нутгийн Азийн нөхцөл байдлын үндсэн мөн чанарыг  өнөөдөр өөрийн бүс нутгаас хальж өргөжиж байна.  Энэ нь тус бүс нутагт хамаардаггүй орнууд болон олон улсын нийгэмлэгийн ашиг сонирхолд их чухал гэж тодорхойлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *