БНХАУ-аас Монголын дайчдад медаль гардуулжээ

9-р сарын 1, 2015 4:43 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 72
9-1-10a1

Г.ЖАВХЛАН

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 03-нд буюу ирэх пүрэв гаригт 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал болно. Цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл жагсаалын нэгдсэн бэлтгэлээ амжилттай базаасаар байна. БНХАУ-аас өчигдөр манай дайчдад Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүндэт медаль гардуулан өгсөн бөгөөд ялалтын ойд зориулсан далбаан дээр дайчид маань гарын үсгээ зурсан байна. Монголын дайчид Бээжин хотын төв дэх Тянь Ань Миний талбайг дуурайлган хийсэн талбайд 76 хүний хайрцагтай оролцох  10 гаруй орны цэргүүдтэй хамтарсан бэлтгэлийг долоо хоног тутмын зургаан өдөрт хийж байгаа бөгөөд өдөрт найман цагаар бэлдэж байгаа гэнэ. Цэргийн ёслолын жагсаалд 16 орны Зэвсэгт хүчний төлөөлөл оролцоно. Ингэхдээ 10 орны цэргийн хайрцаг жигдрэн жагсч, зургаан орны далбаатай цөөн тооны цэрэг алхах юм байна. Жагсаал Бээжин хотын цагаар 10.00 цаг, монголын цагаар 11.00 цагт эхлэх юм байна.  Цэргийн ёслолын жагсаалыг одоогийн байдлаар МҮОНРТ, TV25 телевизүүд шууд дамжуулан хүргэхээр бэлтгэлээ хангаж байгаа гэнэ. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлж байгаа ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар, бүрэлдэхүүнийг командлан алхах ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ нараас ярилцлага авч Монголын дайчдаар бахархаж байгаа тухай нийтэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Justice
2017 оны 2-р сарын 13

That in’ghitss perfect for what I need. Thanks!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *