БНАСАУ-д мах экспортлох талаар санал солилцлоо

10-р сарын 20, 2015 1:04 pm Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 74
096fae64f280e158a143d926684cb7a6-600x399

С.САРУУЛ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдын зөвлөх Чве Хё Сен-ийг хүлээн авч уулзжээ.

БНАСАУ манай улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлохоор сонирхож байгаа бөгөөд мал эмнэлгийн хорио цээр, ариун цэвэр, махны үйлдвэрүүдийн хүчин чадал, итгэмжлэлийн талаар ярилцсан байна. Малын халдварт өвчний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, махны үйлдвэрүүд, мал эмнэлгийн ариун цэвэр, хорио цээрийн шаардлага хангаж байвал БНАСАУ-д мах экспортлох боломжтой болох юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *