“BMW” эргэн ирлээ

5-р сарын 17, 2018 12:45 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 479
5-17-9й1

Г.УНДРАМ

Германы алдарт “BMW” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Bavaria Motors” компани шинээр баригдах үзэсгэлэнгийн танхимынхаа шав тавих ёслолын арга хэмжээг энэ сарын 14-нд хийлээ.

Арга хэмжээнд “Bavaria Motors” компанийн хамт олон,“BMW”-ийн Африк, Зүүн Европын бүс нутгийн төлөөллүүд оролцож, Монгол уламжлалын дагуу морин цагт шав тавьсан юм.

Шинээр баригдах үзэсгэлэнгийн танхим нь 2.200 ам метр талбайг хамарсан, үзүүлэнгийн танхим, сервисийн хэсгээс бүрдсэн хоёр давхар барилга байхаар төлөвлөгджээ. Тус үзэсгэлэнгийн танхим нь “BMW”-ийн олон улсын стандартын дагуу баригдаж, 2019 оны тавдугаар сард ашиглалтад орох юм байна. “Bavaria Motors” компани нь автомашин болон сэлбэг хэрэгсэл борлуулах, засвар үйлчилгээний чиглэлээр 2016 онд байгуулагджээ. Тус компани нь Naran Motors компанитай ямар ч хамааралгүй, тусдаа үйл ажиллагаа явуулдаг, BMW-ийн Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч гэдгийг энэ үеэр зохион байгуулагчид онцолж байлаа.

“Бавариа Моторс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга:

BMW БИДЭНД АСАР ИХ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА

-Бид “BMW” машин болон тус брэндийн шоурүүм тоноглол, сэлбэгийн худалдааны Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын шавыг тавьж байгаадаа маш их баяртай байна. 2016 оноос эхлэн манай компанийн хамт олон болон бизнес хөгжлийн баг асар их эрэл хайгуул, цаг хугацаа, нөр их хөдөлмөрөө зарцуулан энэхүү том төслийг амжилттай эхлүүлсэн Бизнес хөгжлийн багийн хамт олондоо баярлалаа. Герман чанар, герман технологи, герман хийцийг монголчууд гэлтгүй дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч үнэлж ирсэн. “Бавариа Моторс”-ын хамт олон ч энэхүү гайхалтай аялалд нэгдсэндээ бахархаж байна. “BMW” корпораци бидэнд асар их итгэл хүлээлгэж энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжийг олгосонд компанийнхаа хамт олон, хувьцаа эзэм­шигчдийн зүгээс талар­хал илэрхийлье. “Ямар ч мундаг мэргэжилтэн анхлан суралцагчаас эхэлдэг” гэдэг. Цаашид тууштай, шаргуу, хөдөлмөрч баг, хамт олныхоо үр дүнгээр анхлан суралцагчаас мэргэжилтнүүд болтлоо өсөн дэвжих болно гэдгээ бахархалтайгаар илэрхийлж байна.

“BMW”-ийн Африк, Зүүн Европын бүс нутгийн Борлуулалт хариуцсан захирал Конрад Баумгартнер:

БИД МОНГОЛД НАЙДВАРТАЙ, ИТГЭЛТЭЙ, МЭРГЭЖЛИЙН ТҮНШТЭЙ БОЛЛОО

-Юуны өмнө “BMW”-гийн нэрийн өмнөөс энэхүү нэр хүндтэй ёслолд оролцож байгаадаа “Бавариа моторс” компанийн хамт олонд талархал илэрхийлье. “Бавариа Моторс” компанийн цаашдын бизнесийн хөгжилд нь өндөр амжилт  хүсч байна. Хамгийн гол нь бид Монголд ийм найдвартай, итгэлтэй, ирээдүйтэй, мэргэжлийн түнштэй боллоо. Үүндээ бид хамгаас их баярлаж байна. “BMW” корпорацийн зүгээс хийсэн энэ шийдвэр маш зөв  үйл явдал болжээ гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Монголчууд “BMW”-г ихээр сонгон, дурлан унадаг болжээ. Тиймээс бидний шавыг нь тавьж буй энэхүү шоурүүм “BMW”-гийн чанартай бүтээгдэхүүнийг Монголд нийлүүлээд зогсохгүй борлуулалтын дараах засвар үйлчилгээг цаг алдалгүй авах боломжоор монголчуудыг хангаж буйгаараа давуу талтай.  Бид мэдээж “BMW”-гийн бүхий л загварыг худалдаална. Суудлын болон SUV ангиллын бүх загварыг нийлүүлнэ. Үүнд Х загварууд X1, X2, X3, X4, X5, X6 гэх мэт загвар багтана. Мөн ирэх жил дэлхийн зах зээл дээр худалдаанд гарах хамгийн сүүлийн загвар болох Х7-г шоурүүмийн нээлтэнд зориулан танилцуулах гэж буйдаа баяртай байгаа. Өнөөдөр шавыг нь тавьж буй шоурүүмийнхээ нээлтийг ирэх жилийн хавар хийхээр төлөвлөсөн. Бид шоурүүмийнхээ үйл ажиллагааг стандартын дагуу  явуулах бүрэн боломжоор хангаж автомашин, засвар үйлчилгээ, сэлбэгийн, худалдаа эрхлэх юм. Манайх үйлчлүүлэгчдэдээ автомашин худалдаж авахаас гадна тэднийг халамжлах, тэдэнд хандсан үйлчилгээг давхар үзүүлэх болно.

“Бавариа моторс” ХХК-ийн Ерөнхий менежер Б.Мөнх-Амгалан:

“BMW”-ИЙН БҮХ ЗАГВАР ИРНЭ

-“Наран” группийн “Наран моторс” компани “BMW” корпорацийн бүтээгдэхүүнийг Монголд худалдаалдаг. Тэгэхээр “Бавариа Моторс”, “Наран Моторс” хоорондоо ямар нэгэн холбоотой юу. Хэрэглэгчдэд нэг компани юм уу гэсэн ойлголт төрж байх шиг байна? 

-Манай компани “Наран моторс”-той ямар нэгэн холбоогүй, бие даасан үйл ажиллагаатай аж ахуйн нэгж. “Наран моторс” компанийн “BMW” корпорацитай байгуулсан гэрээний хугацаа дуусч дахин сонгон шалгаруулалт явуулахад манай “Бавариа моторс” компани шалгарч Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсон.

Шоурүүмд худалдаанаас гадна засвар үйлчилгээ багтсан гэсэн. Чухам ямар үйлчилгээ багтсаныг тодруулж болох уу?

-Манай шоурүүм бол үйлчилгээний цогц байгууламж байх юм. Автомашины борлуулалт худалдаа эрхлэхээс гадна борлуулалтын дараах үйлчилгээ засварыг хариуцаж, сэлбэг худалдааны ажлыг давхар хийнэ. Мөн “BMW”-гийн “lifestyle”  буюу бэлэг дурсгал, дагалдах хэрэгслүүдийг ч худалдаалах юм.

-“BMW” маркийн автомашин худалдаж авах хүсэлтэй хүмүүс захиалгаа өгснөөс хойш хэр удаж ирэх вэ?

-Бид шоурүүмийнхээ нээлтийг ирэх 2019 оны хавар нээлтээ хийхээр төлөвлөсөн. Нээлтийн үеэр шинэ загварын машинуудыг авчирч худалдаална. Захиалгын талаарх мэдээллийг тун удахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өгөх төлөвлөгөөтэй байгаа.

Эхлээд ямар загвар орж ирэх бол гэдгийг “BMW” сонирхогчид асууж таарна. Тэдэнд зориулсан мэдээлэл өгөөч?

-“BMW”-ийн бүх загвар ирнэ. Х сериуд буюу Х1, Х2, Х3, Х4, Х5, Х6 мөн 2018 оны дөрөвдүгээр улиралд танилцуулагдах Х7 загвар Монголд орж ирнэ.

“BMW”-ийн Африк, Зүүн Европын бүс нутаг хариуцсан менежер Виктор Эйзенбраун:

Х3, X4, X5, X6, X7 ЗАГВАР МОНГОЛД ЗОРИУЛАГДСАН ГЭЖ БОЛНО

-Бид Монголд үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэж буйдаа маш их баяртай байна. Миний хувьд яг гэртээ ирж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна. Учир нь би танай хөрш Казакстанд төрсөн хүн. Тиймээс төрсөн газраас минь ялгаагүй мэдрэмжийг талын Монгол надад төрүүлж үнэхээр тааламжтай байна. Энэхүү гайхалтай шав тавих ёслол надад маш их таалагдаж байна. Ирэх жилийн хавар барилга баригдаж дуусна. Мэдээж бид түншүүдтэйгээ хамтдаа тавьсан зорилгодоо хүрэхээр тууштай ажиллах болно. Монголын зах зээлээс бид ихийг хүлээж байгаа. Ирэх жил гэхэд маш олон Х загвар зах зээлд нийлүүлэгдэнэ. Ялангуяа Х3, X4, X5, X6, X7 загварууд бол ерөөсөө л Монголын нөхцөлд зориулагдсан мэт санагдаж байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *