Бирмийн удирдагч Бээжинд айлчилна

11-р сарын 28, 2017 9:00 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 9
11-27-8

Х.ОЮУНБОЛД

Бирмийн  Засгийн газрын зөвлөх, удирдагч Аун Сан Су Чи БНХАУ-ын Засгийн газрын урилгаар ойрын хугацаанд тус улсад айлчилна гэж  “The Global New Light of Myanmar” сонинд мэдээлсэн байна. Тэрээр Бээжинд болох чуулганд оролцох  үеэр  хоёр улсын харилцааг бэхжүүлэх айлчлал хийнэ гэдгээ хэлжээ. Бирмийн Засгийн газар олон мянган рохинжа иргэдийг нутгаасаа  дүрвэхэд хүргэсэн цэргийн ажиллагаа явуулсан нь  Аун Сан Су Чинийг Бирмийн Засгийн газартай  зөрчилдөхөд хүргэжээ. Үүнийг нь НҮБ-аас үндэстэн ястны цэвэрлэгээ гэж үзсэн байна. Бирмийн Засгийн газрын хийсэн энэ алхмыг  олон улсын байгууллагууд шүүмжилсэн. Харин БНХАУ-ын Засгийн газар хууль ёсны цэргийн үйл ажиллагаа гэж  үзэж буйгаа илэрхийлсэн юм.  Ерөнхийлөгч Си Жиньпин Бирмийн зэвсэгт хүчний командлагч Мин Аун Хлайнг  Бээжинд хүлээн авч уулзсанаас хойш  ийнхүү долоо хоногийн дараа тус улсын зөвлөх, удирдагч Аун Сан Су Чи айлчлал хийх нь тодорхой болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *