“Бидний мэдэх мазаалай” үзэсгэлэн нээгдлээ

6-р сарын 6, 2018 8:30 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 41
6-6-4

О.ХАЛИУН

Жил бүрийн зургадугаар сарын 5-ныг дэлхий нийтээрээ  “Байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан БОАЯЖЯ-наас “Бидний мэдэх мазаалай” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ. Үзэсгэлэнг үзсэнээр дэлхийд ховордоод буй мазаалай баавгайн амьдрах орчин, идэш тэжээлийг мэдэхээс гадна зан төрхийг нь судлах боломжтой юм. “Мазаалай хамгаалах сан”-гийн судлаач А.Баясгалан “Бид мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүлгээд судалж байгаа. 2005 оноос хойш нийт  23 мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүлгэсэн. Мөн үсний дээжийг цуглуулан тоо толгойг тогтоох, амьдрах орчны загварчлал  боловсруулах судалгаа хийж байна. Судалгаанаас харахад 28 мазаалай эх оронд минь байна гэсэн мэдээлэл гарсан. Дэлхий дээр цөлд амьдардаг ганц баавгай Монголд байна. Энэ бол Үндэсний баялаг” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *