Бичил уурхайчид цахимаар мэдээлэл солилцдог боллоо

3-р сарын 2, 2018 9:40 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 25
28534176_896675417174561_276110786_n

 

Г.НАСАНБААТАР

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Швейцарын хөгжлийн агентлаг хамтарсан Тогтвортой бичил уурхай төслийн хүрээндБичил уурхайн мэдлэгийн төв”-ийн цахим платформын нээлт өчигдөр боллоо. Нээлтэд УУХҮЯны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн дэд захирал, Илариа дали, төслийн зохицуулагч Б.Алтанбагана болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцлоо. Энэ төв нь цахим орчинд суурилсан мэдээллийн бааз юм байна. Эндээс бичил уурхайтай холбоо мэдээлэл олж авахаас гадна харилцан санал солилцох, туршлага судлах зэрэг боломжийг бүрдүүлэгч холбоос гүүр болж байгаагаараа давуу талтай болохыг Швецарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн зохицуулагч Б.Алтанбагана онцоллоо. ТэрээрМэдлэгийн төв”-тэй болсноор бичил уурхайчид хаа нэгтээ цугларч мэдээлэл солилцох шаардлагагүй. Монгол орны өнцөг булан бүрээс холбогдон санал бодлоо илэрхийлэх, мэдээллээ солилцох боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Бичил уурхайд зөвхөн уул уурхайн асуудал байдаггүй. Тиймээс энэ төвд найман сэдвийн хүрээнд мэдээллийг багцлан оруулсан байгаа аж. Тэгэхээр мэдээлэл оруулахыг хүсч байгаа хүн бүр бүртгүүлэн мэдээллээ оруулнагэв. Уг цахим платформ нь бичил уурхайчдын эрхзүйн орчин, мөнгөн ус болон химийн хорт бодисын хор нөлөө, нийлүүлэлтийн сүлжээ ба эдийн засгийн хөгжил, бичил уурхайчид, орон нутгийн удирдлага, үр дүн, ололт амжилт гэсэн найман сэдвийн  мэдээллийг багтаажээ.  www.asmhub.mn гэсэн вэб хуудас бүхийБичил уурхайн мэдлэгийн төвнь бичил уурхайчид, хэвлэл мэдээлэл, Засгийн газар, олон улсын  байгууллага, хувийн хэвшил, олон улс, бичил уурхайн ТББууд, боловсрол судалгааны байгууллагын оролцоог хангах суурийг тавьсан хэмээн төслийн багийнхан хэлж байна. Дээрх вэб хуудаснаас бичил уурхайтай холбоотой мэдээ, мэдээлэл, цахим сургалт, уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн мэдээлэл  авахаас гадна усан жингийн аргаар алтны сорьцыг тооцоолох боломжийг бүрдүүлжээ. Мөн  цахим платформын групп  хэсэг нь харилцан яриа хэлэлцүүлэг мэтгэл­цээ­ний гол талбар байх бөгөөд бичил уурхай­чид гар утаснаасаа цогц мэ­дээллийг авах боломжтой гэдгийг Швейцарийн Хөгжлийн агентлагийн  “Тогтвортой бичил уурхайтөслийн эксперт Ц.Тансагмаа хэллээ.

Датакомкомпанийн технологийн албаны захирал И.Амгалан ярихдааМанай компани энэхүү системийг өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш хөгжүүлж байгаа. Энэ цахим платформ бол бичил уул уурхайн орчин дахь бүхий л мэдээллүүдийг агуулсан. Мөн энэ дотроо цахим сургалттай. Иймээс бичил уурхайчид өөрсдийн цахим харилцааг бий болгох, мэдлэг мэдээллүүдээ авах бүрэн боломжтой систем юм. Энэ системийн хөгжүүлэлтийн шат нь дуусч байгаа. Цаашид Уул уурхай хүнд үйлдвэрийн яамныхан болон манай компани дээрх системийг хамтран үргэлжлүүлэн авч явнагэлээ.

Энэ үеэр УУХҮЯны Төрийн нарийн бичгийн дарга Г.НандинжаргалӨнгөрсөн онд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоорБичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Эдгээр эрх зүйн актууд болон бичил уурхайн талаарх мэдээ, мэдээллийгМэдлэгийн төв”-ийн цахим хуудаснаас цаг алдалгүй авах боломжтой. Энэ хүрээнд  платформыг хөгжүүлэхэд бичил уурхайтай холбоотой бүх байгууллага, судлаачид иргэдийн оролцоо идэвх, санаачлага чухал ач холбогдолтойхэмээв. Ийнхүү цахим платформ бий болсноор бичил уурхайчдыг цаг үргэлж шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж буй нь сайшаалтай хэмээн   салбарын төлөөлөгчид онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Viagra Come Doping Kamagras Online Australia Quanto Costa Cialis Farmacia canadian pharmacy cialis Fast Sildenafil Citrate New York Cialis Erboristeria

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *