Бээжингийн сэргэлт ба сураг алдарсан өсөлтийн эрэл

5-р сарын 29, 2017 9:40 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 16
5-29-3х

Ж.ЦОГЗОЛМАА

АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АШИГ ӨСЧЭЭ

Урд хөршийн аж үйлдвэрлэлийн салбарын ашиг дөрөвдүгээр сард 14 хувиар өссөн нь дэлхийн худалдааны эргэлт хэрхэн нэмэгдэж буйг гэрчилсэн дохио боллоо.

Саяхан тус улсын аж үйлдвэрлэлийн ашиг өнгөрсөн сард 572.8 тэрбум юань буюу 83.6 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос нь мэдээлэв. Энэ нь гуравдугаар сарын үзүүлэлтээс даруй 23.8, харин жилийн өмнөхөөс 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч гүрэн ийнхүү дахин сэргэж буйгаа даяарчлагдсан худалдааны системээр дамжуулан батлан харуулсан хэрэг боллоо. Урт хугацаандаа дэлхийн эдийн засаг удааширч болзошгүй гэсэн айдас нь Хятадын экспортлогчдод багагүй түгшүүр бий болгосон нь дамжиггүй.

Ерөнхийдөө аж үйлдвэрлэлийн салбарын ашигтай үйл ажиллагаа нь сайн өсөлтийн шинж юмгэж өнгөрсөн бямба гаригт болсон Статистикийн хорооны мэдэгдлийн үеэр албаны хүмүүс тэмдэглэсэн байна. Энэхүү мэдэгдэлд өгүүлснээр үйлдвэрлэгч компаниудын өрийн харьцаа дөрөвдүгээр сарын сүүлд 56.2 хувьд хүрч буурсан нь оны эхнээс хойш 0.6 хувиар багассан үзүүлэлт аж.

Түүнчлэн оны эхний дөрвөн сард үйлдвэрлэгчдийн ашиг 24.4 хувиар өсч 2.28 их наяд юаньд хүрсэн бөгөөд 41 үйлдвэрийн 38 нь өнгөрсөн жилийнхээс үлэмж өндөр ашигтай ажилласан байна.

Компаниудын санхүүгийн зардал өнгөрсөн сард жилийн өмнөхтэйгээ харьцуулахад 4.2 хувиар өссөн нь гуравдугаар сарынхаас 1.2 хувиар өндөр үзүүлэлтэд тооцогдож байна

Гэлээ ч өнөөдрийн байдлаар Хятадын дотоодын өсөлт таагүй цаг үетэй нүүр тулаад байгаа билээ. Бодлого боловсруулагчид савнаасаа халиад удаж буй зээлийг зөв удирдаж жолоодохоор хичээж буй. Яг энэхүү хүндхэн цаг үед “Moody’s ” агентлаг тус улсын өрийн зэрэглэлийг бууруулсан нь энэ оны эхний улирлын тааварласнаас сайн дүр зургийг бий болгоод байна.

 

НЭЭЛТТЭЙ ЭДИЙН ЗАСАГ БА ИХ ӨРНӨЛ

 

Хятад улс өнөөгийн дэлхийн эдийн засагт томоохон шинэчлэлээр өөрсдийн нүүдлээ хийж буй. Энэ мэдээж, тэдний  нээлттэй зах зээлийн бодлого билээ. Тэгвэл Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кецян Европын холбоонд айлчлахаар зэхэж буй энэ өдрүүдэд ХятадЕвропын холбооны хөрөнгө оруулалт, түүнийг дагасан олон асуудал яригдана хэмээн зарим хүн найдаж буй.

Европын холбооХятадын дээд хэмжээний уулзалт ирэх сарын 2-нд болох бөгөөд энэ нь АНУын сонгуулиас хойшхи анхны уулзалтад тооцогдох юм. БНХАУын Ерөнхийлөгч Си Зиньпин өнгөрсөн нэгдүгээр сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэхдээ Дональд Трампын бодлогоос сөрсөн утгатай үг хэлснийг олон улсын хэвлэлүүд онцолж байлаа. Ингэхдээ тэрээр дэлхий нийтээрээ хөгжихийн тулд нээлттэй байх ёстой гэсэн нь БНХАУ АНУын ямар бодлого барихаас үл хамааран өөрсдийн бие даасан чиглэлтэй гадаад бодлогоо явуулна гэдгээ зарласан билээ.

 

ХЯТАДААС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ?

 

Өдгөө Хятад улсын 13 дахь таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж буй. Үүгээр авч үзвэл 2020 он гэхэд ДНБий өсөлт хэдэн хувьд хүргэх тухай хүлээлт бий. Ялангуяа, өнгөрсөн жил Бээжингийн өсөлт ердөө л 6.5 хувьтай байсан бол энэ оны сүүл гэхэд үүнээс давсан дүн үзүүлж чадах болов уу. Энэ асуулт дэлхийн өсөлтийн эргэлтийг тодорхойлж байгаа юм.

Мэдээж, хариулт нь экспортоос эхлэлтэй. Манай гаригийн хамгийн том үйлдвэрлэгч орны хувьд Хятад улсад нээлттэй бодлого чухал. Гэвч АНУын Ерөнхийлөгчийн худалдааны хамгаалалтын алхам Бээжинд хэрхэн нөлөөлөх бол гэсэн шинжээчдийн таамаглал уралдан гарсаар буй.

Тэгвэл хөрөнгө оруулалтад суурилсан өсөлт ч мөн чухалд тооцогдож байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөөс арилах уу, энэ зах зээл хөл дээрээ эргэн тогтнох уу гээд асуулт олон бий. Хувийн салбарууд, корпорацийн хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийнхээсээ нэмэгдэх төлөв ажиглагдаж буй нь сайн хэрэг.

Зээлийн бага хүүгийн төвшин нь энэ жил робот, эсвэл cloud-д суурилсан үйлчилгээ зэрэг бүтээлч хөрөнгө оруулалтуудыг дэмжин тэтгэх магадлалтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Generic Fda Propecia Dosage Buy Cheap Cialis Acceptable Amoxicillin Dosage Ranges

Kelgrorge
2017 оны 7-р сарын 1

Cialis Preisvergleich Generika cialis online Propranolol Canada

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *