Бээжинд айлчилж байна

6-р сарын 20, 2018 1:37 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 42
6-20-11

Х.ОЮУНБОЛД

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын  ерөнхийлөгч Ши Жинь Пинтэй  уулзах зорилгоор Бээжинд гурав дахь удаагаа айлчилж байна. Энэ нь  түүний 2011 онд төрийн эрхэнд гарснаас хойш гадаад оронд хийж байгаа гурав дахь албан ёсны айлчлал юм. “Синьхуа” агентлаг түүнийг БНХАУ-д хоёр хоног айлчилж байна гэж мэдээлсэн байна. Орон нутгийн  хэвлэлийнхний мэдээлснээр  ерөнхийлөгч Ши Жинь Пинтэй уулзаж өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай Сингапурт хийсэн уулзалтынхаа үр дүнг танилцуулж хэлэлцэх  юм байна. Мөн Японы “Нихон” телевиз удирдагч Ким Жон Уны Бээжинд онгоцноосоо бууж байгааг дамжуулжээ. Харин түүнийг энэ удаагийн уулзалтаараа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоно гэж амласныхаа хариуд олон улсын эдийн засгийн хоригийг бууруулахыг зорьж байна. Үүний тулд БНХАУ-аас дэмжлэг авна гэж найдаж байна  гэж Японы “Никкей” агентлаг мэдээлэв. Мөн БНХАУ-ын Гадаад яамнаас өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос хүлээсэн үүргээ биелүүлбэл НҮБ-д Пхеньянд ног­дуулсан хоригийг бууруулах асуудлыг авч үзэж болох талаар санал тавьжээ. Ким Жон Ун үүний өмнө БНХАУ-д өнгөрсөн гуравдугаар сарын 25-28-нд албан  бус айлчлал хийсэн.  Түүний айлчлалын үеэр хоёр орны тэргүүнүүд  олон асуудлаар ярилцсан билээ. Тухайлбал, хоёр орны харилцаа холбоог нягтруулах, Солонгосын хойгт энхтайван тогтоох, цөмийн зэвсэггүй бүс болгох тухай амласнаа баталсан юм. Дараа нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хоёр Солонгосын хилийн зааг дахь цэрэггүй бүс Панмунжом тосгонд уулзсан.Энэ үеэр тэрээр  Солонгосын хойгтой холбоотой ерөнхийлөгч Ши Жинь Пинтэй хэлэл­цэж тохиролцсон асууд­лаар хөрш орны ерөнхий­лөгчтэй  хамтран ажиллаж зорилгоо биелүүлэх талаар тохиролцсоны дараа өнгөрсөн сард Бээжинд хоёр дахь удаагаа айлчилсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *