Баячууд уйлж байна, гэхдээ бууж өгөхгүй нь

3-р сарын 27, 2013 10:36 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 396
Дэлхийн санхүүгийн хямрал нийгмийн анги давхаргын тэгш бус байд­лыг улам өдөөж, баячууд, ядуусын хоорондох ялгаа улам нэмэгдсээр байна.

Н.МӨНХЖИН

Дэлхийн санхүүгийн хямрал нийгмийн анги давхаргын тэгш бус байд­лыг улам өдөөж, баячууд, ядуусын хоорондох ялгаа улам нэмэгдсээр байна. Санхүү, эдийн засаг амар амгалан байх үед хөгжин­гүй орнуудад бусдын дар­вуулт хөлөг онгоц, орд хар­шууд сөрөг сэтгэгдэл тө­рүүл­дэггүй байсан. Гэтэл өр шир нэхэгдэж, санхүү­гийн хямрал нүүрлэсэн өнөө үед хөрөнгөлөг зарим ир­гэдэд “таагүй” хандах бол­жээ. Тэр тусмаа, олон үе дамжин хуримтлагдсан гэр бүлийн орлого бус, ха­рин одоо олж буй цалин, орлогын асуудлыг нь хөн­дөх болсон байна. Томоо­хон банкуудын топ-ме­не­же­рүүд цалин, шагна­лыг сая саяар нь авч бай­хад хэрэглэгчид нь ашиг авах­гүй, харин бүр мөнгөө ал­даад дуусч байгааг ойл­го­ход бэрхтэй. Нийгмийн шударга ёсыг эргүүлэн тог­тоох оролдлогоор да­лим­дуулан олон орны удир­дагчид хоосорсон төс­вөө дүүргэхийн тулд бая­чууд руу дайрч, тэднийг хө­рөнгөө бусадтай ху­ваа­хыг тулгах болов. Мэдээж тэд үүнийг идэвхтэй эсэр­гүүцэж буй нь тодорхой. Энэ тэмцэл алдаг оног ам­жилттайгаар нэлээд хэдэн жил үргэлжилж байна.

АНУ-ын Сенат өнгөр­сөн долоо хоногт баячуу­дад зориулсан татварын хэд хэдэн хөнгөлөлтийг цуц­лах заалттай төсвийн тог­тоолыг баталжээ. Ту­хайн үедээ Америкийг зол­той л санхүүгийн дам­пуу­ралд хүргэчихээгүй энэ санаачилгадаа Барак Обама амаргүй даваа туу­лан байж хүрлээ. Дээрх тог­тоолыг батлах санал ху­раалтын өмнөх мэтгэл­цээн 13 цаг үргэлжилж, дөн­гөж нэг саналын илүү­гээр батлагджээ. Гэвч АНУ-ын парламентын доод танхим өчигдөр нийг­мийн хөтөлбөрийн зард­лыг багасгах тогтоолыг бат­ласан юм. Харин энэ тогтоолд нь баячуудад үзүүл­дэг татварын хөнгө­лөл­тийг арилгах талаар тусгагдсангүй.

Францад баячуудаас нэмэлт татвар хураах гэ­сэн оролдлого бүтэлгүй­тээд дуусч байх шиг. Ерөн­хийлөгч Франсуа Олланд жилд нэг сая еврогоос илүү орлоготой иргэдэд 75 ху­вийн татвар оноох санал­тай байгаа ч Төрийн зөв­лөл үүнийг 66, бүр 60 хувь болгон бууруулахыг зөв­лө­жээ. Ингэвэл татварын шинэ системийг Үндсэн хуу­лийн зөвлөл батлах ма­гадлал нэмэгдэх ч бас л эсэр­гүүцэлтэй тулгарах бололтой. Шинэ арга хэм­жээ­ний ачаар цугларах мөнгө нь санасан хэм­жээнд хүрэхгүй хэмээн мэр­гэжилтнүүд үзэж бай­на. Ф.Олланд жилд 20 тэр­бум еврог татвараас цуг­луул­на гэж амласан бол энэ нь дөнгөн данган 210 саяд л хүрэх бололтой. Ерөнхийлөгчийн санаа­чилга улс орны нэр хүндэд муугаар нөлөөлж, хөрөн­гө­лөг иргэд татварын шинэ хууль батлагдахыг хүлээлгүй улс орноо орхин явах болсон билээ.

Социалистуудын ли­дер Франсуа Олланд нэг сая еврогоос илүү орлого­той иргэдэд 75 хувийн тат­вар ногдуулна хэмээн ам­лаж сонгуульд ялалт бай­гуулсан юм. Тэрээр Эли­сейн ордонд ирэнгүүтээ ам­лалтаа биелүүлэхээр зохих хуулийн төслийг боловсруулав. Гэвч өнгөр­сөн оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн шүүх дээрх хуулийн төсөлд хо­риг тавьжээ. Гэр бүлийн тат­варыг эхнэр, нөхөр хоёулаа төлдөг Францад хувь хүн хэрхэн татвар төлөх нь маргаан дагуулж байна. Засгийн газрын мэр­гэжилтнүүд үүнийг тоо­цож, гэр бүлийн хам­тын орлогоос татвар авна гэ­сэн аж. Тэгвэл татварыг эхнэр нь төлөх үү, нөхөр нь төлөх үү. Хэн нь ч тө­лөх­гүй хэмээн хэлэх хү­мүүс байна. Одоо нэг саяын орлоготой хүнийг баян гэх үү, хоёр саяын орло­готой хүнийг баян гэх үү хэ­мээн ид маргалдаж байна.

Францын төрийн бай­гуул­лагууд маргалдсаар байх хооронд иргэдийн татварын бодлогод хандах хандлага өөрчлөгджээ. Өнгөрсөн хавар хүн амын 60 хувь нь баячуудад өндөр татвар оноохыг дэмжиж байсан бол эдүгээ энэ үзүүлэлт 53 хувь болж буур­чээ. Зарим хүн, бая­чуудыг дарамталж шахса­наар, га­даад руу хөрөнгө, капи­та­лаа алдаж, ажил­гүйдлийг нэмэгдүүлнэ хэ­мээн үз­жээ. Жүжигчин Жерар Депардьегийн араас өөр олон хөрөнгөлөг францууд гадаад руу гарна хэмээн ажиглагчид үзэж байна.

1 Сэтгэгдэлтэй

Bobby
2016 оны 12-р сарын 1

The voice of raniltaoity! Good to hear from you.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *