Батламж хуудас хоёр жилийн хугацаанд хүчинтэй

7-р сарын 4, 2012 12:03 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 238

– Шалгалтын дүн, оноотой холбоотой өргөдлийг ажлын таван өдөрт багтаан авна –

Б.ТУУЛ

 

Элсэлтийн ерөнхий шалгалтад  мэдлэг, оюунаа сорьсон 43 мянга гаруй залуус энэ сарын 1-нээс батламж хуудсаа гардаж авсан.  Дүн, онооныхоо жагсаалт­­тай танилцсан зарим нь  их, дээд сургуулиудын элсэл­тийн журамтай  танилцаж байна. Харин зарим нь  батламж хуудсаа хаанаас авахаа мэдэхгүй  энд тэндээс асууж сурах аж. Эцэг, эхчүүдийн зарим нь манай сонины редакци руу утас цохиж байна. Тиймээс бид БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Отгонцэцгээс  дараах мэдээллийг авлаа.

 -Элсэлтийн ерөнхий шал­галтын дүн, онооны жагсаалтыг энэ сарын 1-нээс www.eec.mn цахим хуу­даст байршуулж, ний­тэд мэдээлнэ гэж байсан. Шал­­галтынхаа дүнг хүүх­дүүд цахим хуудасны чинь аль хэсгээс үзэж болох вэ?

-Шалгуулагчдын дүн, онооны  жагсаалтыг бид  долдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn  вебсайтад байршуулсан. Тиймээс энэ жил элсэлтийн ерөн­хий шалгалт өгсөн хүүхэд бүр  шалгалтынхаа дүн оноог манай сайтын шал­гуулагчийн булангаас  өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан  харах боломжтой.

-Элсэгчдийн батламж хуудсыг бас энэ сарын 1-ээс өгч эхэлсэн. Нийс­лэлийн болон хөдөө орон нутгийн хүүхдүүд дүнгийн батламжаа хаанаас авч байгаа вэ? 

-Дүн онооны батлам­жийг  долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд тараасан. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид элсэлтийн ерөнхий шал­галтын дүнгийн батлам­жийг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна. Харин хөдөө орон нутгийн нийт шалгуу­лагчид  дүнгийн бат­ламжаа аймгийн Боловс­рол, соёлын газрын Эл­сэлтийн ерөнхий шалгал­тын Зөвлөгөө – мэдээл­лийн ажилтнаас авна. Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид элсэлтийн ерөнхий шал­галтын дүнгийн батлам­жийг  ЭМШУИС-ийн 131 тоотоос хүлээн авна.

-Батламж хуудас чинь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх аа?

– Тийм. Шалгалтын дүн оноо бүхий  батламж хуудас  нь хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Харин  үрэгдүүлсэн тохиолдолд дахин ол­гохгүй.

-Элсэгчдийн дунд шал­галтынхаа дүн оноотой санал нийлдэггүй хүүх­дүүд байдаг. Тэдний санал гомд­лыг бас хүлээж авч байгаа гэсэн үү?

-Шалгуулагч шалгал­тын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон даалгаврын хариулттай холбоотой өргөдлөө бич­гээр гаргаж, шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын таван өдөрт багтаан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ба­рилгачдын талбай-2, Зас­гийн газрын Х байр, Боловсролын үнэлгээний төв гэсэн хаягаар ирүүлж болно.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *