Баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ

8-р сарын 19, 2015 9:41 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 53
4l7ep3a3mgt15n8dqbibunjtpr

Засгийн газрын ээл­жит хуралдаан өнгөрсөн даваа гаригт болж доорх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын ба­руун бүсэд барилгын материалын үйлдвэр­лэлийг хөгжүүлэх зорил­гоор Ховд аймгийн Буянт сумын нутагт бай­гуулахВестерн ХолдХХКийн жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал­тай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Төслийг хэрэгжүү­лэхэд шаардагдах зөв­шөөр­лийг хууль тогтоом­жийн хүрээнд олгож, үйлдвэр байгуулах ажилд дэмжлэг үзүүлж байхыг Барилга, хот байгуулалтын сайд, Ховд аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

“Вестерн Холд” компани баруун бүсийн хөгжлийг түргэтгэх, үйлд­вэржилтийг дэм­жих, орон нутагт байнг­ын ажлын байрыг нэмэгдүүлэх замаар үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх зорилгоор орон нутагтаа 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах төсөл боловсруулсан байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *