“Барьцаалагдсан” багш нар

10-р сарын 4, 2017 9:05 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 10
10-4-5

Ч.ГАНТУЛГА

Багш нарын тэмцэл өнгөрсөн наймдугаар сараас эхлэлтэй. Анх 10 гаруй багшаас эхлэлтэй энэ асуудал өнөөдөр 34 мянган багшийг нэгтгэсэн. Монголын боловсролын салбарт өмнө нь гарч байгаагүй өргөн цар хүрээтэй, нийгмийг хамарсан асуудал болж хувирсан. Багш нарын туйлын зорилго цалингаа дэлхийн жишигт ойртуулж, 1.6 сая төгрөг болгох. Багш мэргэжлийн нийгмийн үүрэг, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойд тооцох. Төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж, эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, боловсролын чанарыг дэлхийн шилдэг жишигт хүргэх төслийг бодитой бүрдүүлэх зорилгоор багшийн цалинг 3500 ам.долларт дүйцэх хэмжээнд 2020 гэхэд хүргэх гэсэн гурван заалт бүхий шаардлагыг Ерөнхий сайд болон  БСШУСын сайдад хүргүүлээд байгаа юм. Харин БСШУСЯнаасБагшийн цалинг нэмүүлэх түр хорооноос цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалингийн доод жишгийг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг тавьсан. Засгийн газраас багшийн цалинг нэмүүлэх шаардлагыг хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэнэ. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны  нэгдүгээр сарын 01-ээс үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх саналыг холбогдох талуудын хэлэлцээг зохион байгуулж, нэмэлт хэлэлцээрийг байгуулан шийдвэрлэх байр суурийг илэрхийлээд байна.” гэсэн хариуг өнгөрсөн сарын 14-нд өгсөн.

 

САЛБАРЫН САЙДЫН САЛХИНД ХИЙССЭН АМЛАЛТ

 

Салбарын сайд Г.ЧулуунбаатарЗасгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Улс орны эдийн засагт гарч байгаа өөрчлөлтийг дагалдаж багшийн цалин, хөлс ч цаашид нэмэгдэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Салбарын яам юуны өмнө батлагдсан төсөв, түүний хуваарилалт, гүйцэтгэлд үзлэг, хяналт хийнэАжлын үр дүн цалин хөлстэй нь шууд хамааралтай байхаар багшийн цалин, хөлсний зохицуулалтыг эргэж харнагэж амласан. Энэ амлалт хаачив. Төр солигдох шуугиантай хамт салхинд замхрав бололтой. Үүнээс хойш дорвитой үр дүнд хүрсэнгүй. Нэг үеэ бодвол Монголын эдийн засаг сэргэсэн гэж сангийн сайд онцолсон. Харин багш нарын цалинг нэмэхийн тулд 590 тэрбум төгрөг шаардлагатай. 30 хувиар нэмэх шийдвэрт хүрвэл 120 тэрбум төгрөг болно. Харин багш нарт энэ хэмжээ хангалтгүй гэж үзэж байна. Хэрэв энэ хэвээр удвал тэд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэсэн ч хойч ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрх ашигт барьцаалагдан өнөөг хүртэл хичээл орсоор байгааХэдийгээр есдүгээр сарын 1-нд хичээл орох үгүй нь мэдэгдэхгүй байсан ч багш нар сурагчдаа хүндлээд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн. Хэрэв цалинг нь хүссэн хэмжээнд нь нэмэх шийдвэр гарвал тэдэнд ажил хаях ямар ч шаардлагагүй гэдгээ мэдэгдээд байгаа. Багш нарын гар дээр авдаг цалин нь нийгмийн даатгал, татвараа хасаад 480-840 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үүнээс гадна зэрэг, ажилласан жилээсээ хамаарч тодорхой хувиар нэмэгддэг. Энэ мэдээж дэлхийн жишигтэй харьцуулахад доогуур хөлс. Бусад орны жишгийг харахад боловсролын салбарт илүү хандуулдаг. Мексикт 14 саяГерман-12.5 сая, АНУ 8.7 сая, Испани-8.5 сая, Солонгос 6.5 сая, ОХУ-1.6 сая. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Өнөөдөр монголчуудын 60 гаруй хувь нь амьжиргааны доогуур төвшинтэй амьдарч байна. Иргэдийн 40  гаруй хувь нь банкинд өртэй, зээлтэй гэсэн судалгаа бий. 500 мянган төгрөгөөс хамгийн багадаа 300 мянган төгрөгийг сар бүр төлөх ёстой. Үлдсэн мөнгөө амьдралдаа арай ядан хүргэж буй нь Монголын өнөөдрийн төрх. Цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц. МөнхтуяаМонголын багш нар барьцаанд байна. Цалингаа нэмүүлэх үү, хугацаагүй ажил хаялт зарлах уу. Хэрэв бид ажил хаялт зарлавал хэдэн өдрийн хичээл тасалдахыг хэн ч мэдэхгүй. Тиймээс энэ замыг сонгохыг хүсэхгүй байна. Биднийг ийм зам сонгоход бүү хүргээсэйгэсэн юм.

БАГШ ХҮН ГУРВАН ЗАРЧМЫГ БАРИМТЛАХ ЁСТОЙ

 

Дэлхийн банкнаас  нэгэн судалгаа гаргажээ. Судалгаанд хөгжиж буй орнуудад хүүхдийг сургуульд хамруулах хөдөлгөөн өрнөсөн ч боловсролын салбар дээшилсэнгүй. Ядуу орны сурагчдын амжилт баян орнуудаас хоцорч байна гэжээ. Энэ судалгаанд Индонез, Уругвай, Кени, Танзани зэрэг манай улстай хөгжлийн хувьд ойролцоо орнууд хамрагдсан байна. Эндээс манай хүүхдүүдийн боловсролын төвшин ямар байгаа вэ гэсэн асуулт гарч ирнэ. Цаашлаад багш нарын чанар, чадамж хэр вэ. Үнэхээр дэлхийн жишигт нийцэх цалин хүссэн сурган хүмүүжүүлэгчид маань дэлхийн төвшинд хүрсэн мэдлэгийг өгч чадаж байна уу. Тус судалгаанд зөвхан Математикийн хичээлээр жишээ авчээ. Судалгаанд хамрагдсан орны хүүхдүүдийн математикийн хичээлийн чанар өндөр хөгжилтэй орны сурагчидтай харьцангуй доогуур байна. Энэ орнуудад ч ялгаагүй багш нарын үнэлэмж доогуур. Тиймээс авлигын асуудал байнга яригддаг юм байна. Харин манай орны хувьд багш нарынхаа чадамжийг ахиулах ажлыг хэрхэн хийдэг вэ. Сурлагын чанар багш нарын цалинтай шууд холбоотой нь дээрх судалгаанаас харагдаж байна. Багшийн чадамжийг гур­ван чиглэлээр баг­цал­даг юм байна. Нэг­дүгээрт, хувь хүний чадам­жууд, хоёрдугаарт, нийгэмшлийн чадамжууд, гурав­дугаарт, мэр­гэжлийн чадамж. 2014 оны МУБИСийн санаач­лагаар багш бэлтгэдэг сургуулиудШинэ зууны монгол багштөслийг хэрэгжүүлжээ. Шинэ зууны монгол багш дээр өгүүлсэн гурван чадамжтай байх үүрэгтэй. Мөн Монголоо гэсэн сэтгэлтэй, хүүхдийг зөв хүн болж төлөвшихөд сэтгэл зүрхээ зориулж чадахуйц зөв төлөвшил хандлагатай байх нь чухал юм. Нийгэмшлийн чадварт хүнтэй зөв боловсон харилцахаас эхлээд бусдыг сонсдог, өөрийгөө бусдад ойлгуулж, илэрхийлэх чадвар орно. Энэ төсөл амжилттай хэрэгжиж буй талаар МУБИСийн захиргаа онцолж байв. ХаринГурван Эрдэнэбагшийн сургуулийн хувьд зөвхөн мэрэгжилтэн бэлтгэхээс гадна  багш хүний ёс зүйн зарчим, гадаад харилцаагаа анхаарч ажилладаг юм байна

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *