Банкны тухай хууль гацаанаас гарч, айлчлал үргэлжилсэн долоо хоног

1-р сарын 22, 2018 8:49 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 30
5

Т.САЙХАН

 Улс төрийн хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУд хийсэн айлчлал өндөрлөсөн, УИХын дарга М.Энхболдын Веатнам Улсын айлчлал эхэлсэн онцлогтой  долоо хоног боллоо. Мөн  Төрийн тэргүүн зургаан дүүргийн иргэдтэй уулзажулс орны өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд БНСУд хийсэн айлчлалааУтааны эсрэг айлчлал боллоохэмээн онцолсон. Учир нь тус улсаас 700 сая ам.долларын хөнгөлттэй зээл авахаар тохирсон  бөгөөд 500 сая  ам.долларыг утааг бууруулахад зарцуулна гэдгээ мэдэгдээд буйГэхдээ яг юунд хэрхэн зарцуулж утааг бууруулна гэдэг нь тодорхойгүй байна. УИХын даргын хувьд АзиНомхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар хуралдааныБүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаасэдэвт салбар хуралдаанд оролцохоор Веатнамыг зориод байна. Түүний айлчлал энэ сарын 21-нд өндөрлөнөУИХын даргыг эзгүйд чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Донорын тухай хуулийг баталлааБанкны тухай хууль нь ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих бөгөөд  бүх банкны охин компанитай байх эрхийг хязгаарласан хууль боллоо.   Донорын тухай хуульд  хуулийн төсөлд тархины үхжилттэй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгах тухай асуудлыг тусгасан. Тодруулбал, тухайн иргэн амьд сэрүүндээБи тархины үхжилээр нас барсан тохиолдолд миний эд эрхтэн өөр хэн нэгэн эмчлүүлэгчид тохирч байвал шилжүүлэн суулгаж болногэсэн баталгаагаа 25 насандаа эрүүл мэндийн байгуул­лагад гаргаж өгөх юм. Энэ асуудлыг хуульчилж өглөө. Мөн өнгөрсөн баасан гаригт болсон УИХын чуулган дээр Ерөнхий сайд У.ХүрэлсүхЭлэг бүтэн  Монголхөтөлбөрийн хүрээнд мэдээлэл хийв. Мөн өвөлжилт хүндэрч байгаатай холбоотой асуудлаар УИХын гишүүдэд мэдээлэл өгөв.

Б.БатЭрдэнэ: Хэнтий аймгийн урд талын сумдад өвөлжилт хүндэрлээ. 150 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй, 400 тонн өвсийг үнэгүй нийлүүлээч гэдэг хүсэлт гаргаад байна. Өвс, тэжээлийг сумдад хүргэхэд тээврийн асуудал маш хүнд боллоо. Хэд, хэдэн сумдын эмнэлэгт машин хэрэгтэй боллоо. Хурх, Дархан зэрэг сумдын машиныг шийднэ гэдэг ам өчиг өгсөн. Өвөл, хаврын хэцүү цагт шаардлагатай байна, Эрүүл мэндийн сайд аа анхаарч үзээч ээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Өнгөрсөн жил зун, намар зуншлага тааруугаас хадлан тэжээл хангалттай төвшинд бэлтгэж чадаагүй. Засгийн газар хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.  2017 оны төсвийн тодотголд 4.5 тэрбумыг суулгаж өгч шийдвэрлэсэнХамгийн хүнд, хүйтэн өвөл ирэх 10 хоногт тохионо. Хэнтий аймгийн зургаан суманд өвөлжилт хүндэрсэн байгаа. Засгийн газрын хуралдаанаас улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, БаянӨлгий, ГовьАлтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймагт хуваарилах шийдвэр гаргалаа. Ирэх пүрэв гаригаас Шадар сайд аймгуудад ажиллана. Цагаан сар хаяанд ирж байгаа ч хавар үргэлжилнэ. Малын тэнхээ тамир доройтсон үед яаж ч өвс тэжээлээр тордоод нэмэргүй, хэвтээд өгнө. Одоо л сайн тордох шаардлага байгаа. Улсын хэмжээнд 66.5 сая толгой мал тоологдсон. Хонин толгойд шилжүүлбэл 110 сая малаа онд бүрэн оруулах ёстойгэлээИйнхүү өнгөрсөн долоо хоногт Банкны тухай хууль гацаанаас гарч, Төрийн өндөрлөгүүдийн айлчлал  үргэлжилсэн долоо хоног болж, өнгөрлөө.

Эх сурвалж: “ Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *