Бандийн хүү буюу “бандан тас” арслан

4-р сарын 16, 2013 9:29 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 756
Монгол бөхийн түүхэнд тодорсон хүчит арслангуудын нэг улсын начин цолтойдоо анх улсад заан цолыг алгасан түрүүлж арслан цолонд хүрч задгайдуу “салхитай” барилдаанаараа үзэгчдийг шуугиулж явсан Баньдийн Ганбаатар арслантай ярилцлаа.

Н.МӨНХСАРУУЛ

Монгол бөхийн түүхэнд тодорсон хүчит арслангуудын нэг улсын начин цолтойдоо анх улсад заан цолыг алгасан түрүүлж арслан цолонд хүрч задгайдуу “салхитай” барилдаанаараа үзэгчдийг шуугиулж явсан Баньдийн Ганбаатар арслантай ярилцлаа.

 

-Та яг Баян-Өндөрийн унага биз?

-Тийм ээ. Би Тэрэл­жийн уулсын суганд тоглож өссөн дөө.

-Бөх үзэж суухад өвгөчүүл танай аавыг адуунд их эрэмгий гэлцэх юм билээ?

-Адуунд эрэмгий, нойронд сэргэг хүн. Баян-Өндөрийн бараг эмнэг ардаг бүхнийг Баньд л унаж сургасан гэж үеийнхэн нь хуучилдаг юм. Морь их сайхан уургална. Одоо 85 настай үр ачаа тойруулчихаад сууж байгаа даа.

-Таны бөх болох анхны гарааг чинь сонирхвол…?

-1975 онд манайх хо­тод шилжиж ирсэн. Есдү­гээр ангисаа бөхөөр хи­чээл­лэж 1976 онд Улаан­баатар хотын пионер су­рагчдын IV спартикиадаар чөлөөт бөхөөр улсын авар­га болж бөөн баяр болж байлаа. Хөхөө баг­шийн шавь л даа.  Найм­дугаар анги төгсөх жилээ сумын­хаа наадамд хоёр даваад байнд нь литрийн шанага, толгой лаа өгөхөд аав маань машид бэлгэ­шээн дээшээ харсан сав, асан мандахын бэлгэдэл лаа өглөө хэмээн ихэд баярлан “Миний хүү бөх болох юм байна” гэж ур­мын цулбуур атгуулсан даа.

-Та бөхийн харгуйд гаргасан амжилтаа тодруулаач?

-1990 оноос хойш “Алдар”-т үндэсний бөхийн дасгалжуулагч хийлээ. Самбо, жүдо бөхийн улсын шигшээ багт 10 гаруй жил байлаа. Энэ хугацаанд самбо бө­хөөр гурван удаа, жүдо бөхөөр дөрвөн удаа улсын­хаа аварга болж байсан. Үндэсний бөхийн улсын спартакиадын аваргаар нэг удаа тодорсон. 1978 оноос үндэсний бөхөөр барилдан улсад нэг удаа түрүүлж, арав шөвгөрлөө.

-Начин цолтой түрүүлсэн жил их одтой, азтай байсан даа?

-Дөчин жилээр С.Цэрэн аварга начин цолтой түрүүлж байсан. Би тэр амжилтыг давтсандаа баярлаж явдаг. Тэр жил ер нь их одтой жил. Улсад түрүүлээд ДЗО-ны XII их наадамд Монголынхоо тугийг барьж жагсаад л. Самбо жүдо бөхөөр олон улсын хэмжээний мастер болоод.

-Таныг их задгай, салхитай барилддаг гэдэг. Энэ талаар найрагчийн наргиа ч бий дээ?

-Би ер нь бие зовоосон баглаа барилдаанд нэг их дуртай биш. Хүний хийн дээр, бариа зөрүүн дээр шийдсэн мэхээ зоригтой хийгээд унагах унахаа шийдэх сайхан даа. Ганбаа арслангийн гарах сайхан салхитай, чиглэл нь тогтворгүй ер нь яаж ч мэднэ гэх утгаар Ц.Чимэддорж найрагч “Ерэн есөн этээ”-дээ бичсэн л байдаг юм.

-Би 1980-аад оны сүүлч ерээд оны эхээр бөх  их үздэг, ялангуяа өөрийн тань барилдааныг тэр тусмаа тохой таллаад өлгөж, өхийлдөж цохих мэхийг тань харахсан гэж байлаа?

-Тэр үе миний барилдааны оргил үе л дээ. Бөхчүүд их хөдөлгөөнтэй, хөдөлгөж барилддаг байлаа. Хөдөлгөөн дунд юу ч гарч болох. Улсын заан Ч.Бямбадорж, улсын гарьд П.Сүхбат, улсын заан С.Сүхбаатар, хоёр ихэр Ло.Эрхбаяр, Энхбаяр гээд яах ийхийн зуургүй л хөлд ордог яруухан сийрэг барилдаанууд их гаргадаг байж. Одоо бол бөхийн сургууль олширч барил­даан элбэгшээд нэгнийхээ алхаа гишгээ, мэхийг ан­да­хаа байж. Нэгнийгээ анасан, хүлээсэн ийм ба­рилдаан жаахан элбэг болоо юу гэж санагддаг.

-Та бөхийн удамтай юу?

-Ээжийн талд бөхийн удамтай. Эмэг эхийн талд өндөр Гүнчин гэж бяртай хүн байж. Улсад дөрвөн удаа дөрөв давсан цэргийн арслан Цэрэндорж, айм­гийн арслан Дамдинсүрэн нар ээжийн эгч, дүүсийн хүүхэд. Улсын өсөх идэр начин Жамъянпүрэвийн ээж манай эмээ нар төр­сөн ах дүүсийн хүүхэд.

-Хүүгээ бөх болгоно гэж боддог биз дээ?

-Отгон хүү удамшвал бөх болно биз ээ. Түүнийг цаг хугацаа харуулах байх. Манай хадам улсад хоёр удаа дөрөв давсан гэдэг юм. Эхнэрийн төрсөн ах нь улсын заан Д.Лхаг­васүрэн юм шүү дээ. Бөх болоход тань өөрийн со­нирхол, бие хаа, сэтгэлзүй гээд их юм орно л доо. Дан ганц удмаар шийдэхгүй л дээ.

-Олон жил багш дас­гал­жуулагч хийлээ. Ямар­хуу багш вэ дээ та?

-Ер нь хатуу талын багш. Хэцүүдээ хэцүү, хэрэгтэйдээ хэрэгтэй. Ми­ний ямар багш байсан нь баг хамт олны амжил­таар илэрнэ. Үндэсний бөхийн хувьд улсын гарьд И.Доржсамбуу, улсын на­чин С.Мандах, улсын заан Д.Сайнбаяр, улсын начин Дэлгэрбат, Цэнгэл­сүрэн, Сүхбаатар, улсын начин Сангисүрэн, Б.Су­гаржаргал гээд олон ул­сын цолтнууд багш ша­вийн холбоогоор надтай хамааралтай явдаг.

-Дасгалжуулагч гэдэг ер нь хэн юм бэ?

-Тамирчин хүн цэвэр өөрийн амжилтын төлөө явдаг. Дасгалжуулагч бол бүгдийн төлөө байх учир­тай. Яг л олон хүүхэдтэй эх гэсэн үг. Тэдний амжилт надаас хамааралтай боло­хоор сэтгэлзүйн ачаалал их. Хэн хаана, хэнтэй таарав гээд л. Давахад нь баярлаад, унахад нь эм­зэг­лээд хэцүү л дээ. Наа­дам дуустал нойртой хо­нохгүй. Эцсийн эцэст хан­хайж хэлхийсэн хал­хын сайхан бөхчүүдийн багш гээд явж байх сайхан шүү дээ.

-Яг өөрийн тань багш хэн бэ?

-Халхын цуут бөх хар­цага Өвөө миний анхны багш. Аавын олон сайхан хүүг “Алдар”-т бөхийн дэвжээн дээр өлгийдсөн энэ буянт хүний ачийг монгол түмэн монгол бө­хийн түүх мартах учиргүй юм. Би багшийнхаа ажлыг “Алдар”-т өвлөж авсан. Мөөеө аварга, Д.Цэрэн­тогтох аваргуудын үг сур­гамжийг ямагт дээдэлж ирсэн.

-Дархан мэх чинь чу­хам юусан билээ?

-Нэг их дархансаад байхгүй ч хоёр талдаа хөл авчихдаг, суйлчихдаг, шуу­дагнаас аль ч талдаа хавирдаг, гар таллаж та­таад өлгөж цохидог мэхийг голлон хийдэг байлаа. Гэхдээ би нутгийн их авар­га Д.Цэрэнтогтохын барилдааныг их шүтдэг, ялангуяа түүний хүн ямар мэх хийнэ, түүнийг нь дагуулж хариулж чаддаг тэр гайхамшигтай чадва­рыг эзэмших гэж их хичээж явлаа. Гэвч гүйцэд сурна гэж юу байхав.

-Өвөрхангайн бөхчүүд гээд ярихаар өнийн түүх сөхөгдөнө дөө?

-Ярих юм их ээ. Их Монгол Шаравжамц, Мээ­тэн Аюур, Молиго Бүргэд, Дэрэн бор гэж эхлээд л яг Далай гүний хошуунаас Ж.Мөнхбат аварга, Даваасүрэн, Дам­динбазар, Цэвээнсүрэн… гээд тоочиж барамгүй хүч­тэнүүд байлаа. Нутгийн уулс наадамд цуг ирдэг гэж Ш.Сүрэнжав найраг­чийн нэг үг бий дээ. Өвөр­хангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, арс­лан Баньдын Ганбаа­тар гээд цолоо зарлуулахад ч хол нутгийн уулс минь нүдэнд үзэгдээд, хоёр гар­ны бяр амтагдаад ирэх шиг сайхан даа.

– “Алдар” спорт хороог таны амьдралын “их өргөө” гэж болох биз?

-Яриа юу байхав. Үе үеийн шилдэг бөхчүүд “Алдар” нийгэмлэгээс төр­сөн байдаг. Би ялгаа­гүй. Эндээс авах л ёстой цолоо хүртэж амьдралаа эхэлсэн. Амьдралын ха­ниа ч эндээс олсон. Хань маань тэшүүрийн спор­тын мастер хүн.

-Таны гоёл юу вэ?

-Монгол дээл, монгол заншил, адуу, айраг, аав ээжийн алс хөдөө нутаг. Хөхүүр хөхүүр айраг, хөх хөх өвгөд, монгол сэтгэл минь л мөнхийн гоёл доо.

-Өнөөдөр та гавьяаны амралтаа эдэлж байгаа ч гар хумхиж суугаагүй ээ. Өвөрхангайн “Их Мон­голын хүчтэн” дэвжээ өөртэй тань амгай, зуузай хоёр шиг холбоотой буй гэдэг?

-Өвөрхангайн бөхчүү­дийн бэлтгэл сургуулилтыг хийлгэж, гал ахалж, дэв­жээг тэргүүлдэг. Залуу бөхчүүддээ зааж, сургаж өөрийн сурсныг хэлж ярьж явах надад сайхан байдаг.

-Танай дэвжээ амжилт их биз. Дэвжээнээс тань одоо шинэ улсын цол гори­лох бөх олон байна уу?

-Манай дэвжээний амжилт арвин. Энэ жи­лийн тэргүүн дэвжээ шал­гаруулах барилдаанд II байр эзэлсэн. Сүүлийн жилүүдэд Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал нар улсын начин цолд хүрлээ. Д.Ган­хуяг арслан маань бяр хүч мэх ухаан ид тэгширч ул­сад дахин түрүүлэх, үзүүр­лэх итгэл дүүрэн байдаг. Аймгийн арслан Болд­баатар, Батдорж, Ц.Чи­мэд­дорж гээд улсын цолд ойрхон идэр арслангуудын ирээдүй саруулхан байна даа. Аймгийн харцага Бунд­хорол, аймгийн на­чин Батсайхан гээд цолоо ахиулах залуус байгаа.

-Ам нээвэл уушги нээ. Би ер нь таныг сайн шал­гаанаа. Та дотно үерхдэг нөхдөө яриач?

-Амьдралын хүрдэн тойрогт хүмүүний ертөн­цөд олон сайхан хүмүүс­тэй андалж явна даа. Бө­хийн хүрээнийхнээс дар­хан аварга Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ аваргуудтай дотно байдаг. За талийгаач Д.Бая­раа гарьд, заан З.Дүв­чин, начин Бадрах, начин Чулуун, Улаанхүү бүгд л тоот бөхийн тоонд орж торгон зодгийн мөр атгалцсан бөхөөр холбогд­сон эрхэм андууд даа.

-Таны хобби юу вэ. Би таныг ном, уран зохиолд дуртайг дуулсан…?

-Ном сонин хоёрт дур­тай. Сонирхсон ном сони­ноо авахыг л бодно шүү.  Уран зохиол уншина гэдэг их гэгээн зүйл. Уншсан зүйлээсээ хүн ухаарал, эргэцүүлэл, сургамж, са­наа олон зүйлийг авна. Ном уншсан хүний харь­цаа, яриа нэг л өөр байдаг даа. Би бөхийн ертөнцөд хөл тавиагүй бол уран зохиолын багш болох байсан юм.

-За танд баярлалаа. Гэгээн сайхан яриаг тань уншигчид шимтэн унших буй заа?

-Баярлалаа. Бөхчүүд, бөхийн хорхойтнууд “Бө­хийн мэдээ”-гийн ун­шигч­дадаа оюуны их бяр хуримтлуулаарай гэж ерөөе.

Нийт: 44 Сэтгэгдэл

2018 оны 2-р сарын 5

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|There you can find 15725 additional Infos|Informations to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 2-р сарын 6

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|There you will find 11984 additional Infos|Infos to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 2-р сарын 8

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|There you will find 41016 additional Infos|Infos to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 2-р сарын 16

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|There you can find 1318 more Infos|Infos to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 4-р сарын 22

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|Here you will find 44259 more Informations|Infos to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

3$#
2018 оны 5-р сарын 8

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|Here you can find 45031 more Infos|Infos to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 5-р сарын 12

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you can find 4894 more Infos|Infos to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 5-р сарын 15

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|There you can find 63018 more Informations|Informations on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 5-р сарын 20

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|Here you can find 7815 additional Infos|Informations to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 7-р сарын 8

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|Here you will find 13626 more Infos|Informations to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 7-р сарын 10

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|Here you will find 41980 additional Infos|Informations to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 7-р сарын 13

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|Here you can find 83197 more Infos|Infos on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 7-р сарын 19

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Infos here|There you will find 87363 more Infos|Infos on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 7-р сарын 23

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|Here you will find 69403 additional Infos|Infos on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 7-р сарын 27

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|There you can find 54964 additional Informations|Informations on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 8-р сарын 6

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|Here you will find 82000 more Infos|Infos on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 8-р сарын 7

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|There you can find 98560 additional Infos|Infos on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 8-р сарын 10

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|Here you can find 48249 more Infos|Infos to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 8-р сарын 16

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|There you can find 56571 additional Informations|Infos on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 8-р сарын 21

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|Here you will find 51682 more Informations|Infos on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 9-р сарын 19

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|Here you will find 58791 more Infos|Informations on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 10-р сарын 3

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Infos here|Here you will find 96356 additional Infos|Informations on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 10-р сарын 3

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|Here you can find 55904 more Informations|Informations on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 10-р сарын 17

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|Here you can find 84270 additional Infos|Informations on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 10-р сарын 18

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|Here you will find 18085 more Infos|Informations to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 10-р сарын 18

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|There you will find 99594 additional Informations|Informations on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 10-р сарын 22

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|There you can find 22876 additional Informations|Informations to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 10-р сарын 22

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|Here you can find 19978 more Informations|Infos to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 10-р сарын 23

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|Here you will find 19650 more Informations|Infos to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 10-р сарын 24

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|There you can find 92105 additional Infos|Informations on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 10-р сарын 24

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|There you will find 30224 more Informations|Infos to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 10-р сарын 26

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|Here you will find 61073 additional Informations|Informations on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 10-р сарын 26

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Infos here|There you will find 82743 additional Infos|Infos on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 10-р сарын 29

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|There you can find 29758 more Informations|Infos to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 10-р сарын 31

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|Here you will find 5536 additional Informations|Informations to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 10-р сарын 31

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|Here you can find 51638 more Informations|Informations on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 11-р сарын 9

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|Here you will find 11187 more Informations|Informations to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 11-р сарын 9

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|Here you can find 61650 additional Infos|Infos on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 11-р сарын 9

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|Here you will find 55390 more Infos|Informations on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 11-р сарын 10

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|There you will find 75726 additional Infos|Infos on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 11-р сарын 10

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|Here you will find 68991 additional Informations|Informations on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 11-р сарын 11

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|Here you will find 71085 more Infos|Infos on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 11-р сарын 11

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|Here you will find 8897 additional Infos|Informations to that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

2018 оны 11-р сарын 11

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|There you will find 91202 more Infos|Informations on that Topic: zms.mn/bandiin-huu-buyuu-bandan-tas-arslan/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *