Балба дахь амьдрал: Газар хөдлөлтөөс хойш хоёр жилийн дараа

4-р сарын 27, 2017 12:38 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд , Тойм Уншсан: 21
4-27-5

Н.МӨНХЖИН

Балба улсыг аймшиг­тай­гаар сэгсэрсэн газар хөд­лөл­төөс хойш хоёр жил өнгөрч байна. “Өнөө­дөр тэрхүү бай­галийн гамшгийн та­лаар ярьж байгаа хүн алгахэмээн балба хос Сусма, Сужит нар өгүүлж байна. Нийслэл Катман­дугийн Жопарти дүү­рэгт хүүхдүүдэд боловс­рол ол­гох хөтөлбөр хэрэг­жүүл­дэг энэхүү балба хос газар хөдөлсөн тэр өдөр бусдын адил зөвхөн хүүхдээ л бодож байсан аж. 2015 оны дөрөвдүгээр сарын 25-нд тус улсад 7.8, таван сард нь дахин 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлж 9000 мянга орчим хүн амь насаа алдсан билээ. 1934 оны нэгдүгээр сард 8500 хүний амийг авч одсон гамшиг тэнд болж байлаа.

Аймшигт газар хөд­лөл­төөс хойш хоёр жил өнгөрсөн ч Балбын Зас­гийн газраас хохирогчдод үзүүлж буй тусламж хан­галтгүй байгаа аж. Олон зуун гэр бүл нимгэн төмрөөр босгосон жижиг­хэн байшинд амьдарсан хэвээр байна.

Катмандуд газар хөд­лөл­тийн ул мөр бараг мэ­дэг­дэхгүй. Харин Катмандугаас 10-аад кмийн зайд байдаг Бактапурт очиход огт өөр дүр зураг угтана. Нурж сүйрсэн сүм хийд, амь амьдралгүй болсон байшин барил­гууд, нурангид хаагдсан гу­дамж. Тус хотын ор­шин суугчид нурж уна­сан барилгын тоосгон уул, овоог авиран давж зорь­сон газраа хүрэх нь хэвшил болоод байна. “Газар хөдлөлтийн дараа мөнгөө хэмнэхийн тулд түр хоргодох хуаранд амьдарч байсан. Засгийн газраас өгдөг тусламж тун бага. Өдөр хоногийг арга­цаахаас өөрцгүйхэ­мээн балба иргэд ярьж байна. Бактапурт сүрэл, ялтасны үйлдвэр нээгдсэн нь олон хүнийгорох орон”-той болгож байгаа аж. “Нимгэн төмөр ялт­сыг эвлүүлж босгосон овоо­хойндоо амьдарсаар хоёр жил боллоо. Өдөр бүр ажилдаа явж амьдрал хэ­вийн үргэлжилж буй мэт боловч газар хөдлөлтийн гамшгаас сэргэж дээшилсэн юм алгахэмээн тэд гомдоллоно.

Газар хөдлөлтөөс хойш сайн дурын олон байгууллага бий болж, хохирсон хүмүүст тусламж дэмжлэг үзүүлж байсан ч аажмаар багассаар одоо бараг байхгүй болжээ. Хувь хүмүүс, пүүс ком­паниуд туслламж үзүүлдэг ч тэдгээр нь өдөр хо­ногийг аргацаах төдий. Бай­галийн гамшгийн хор хохирлыг арилгах, сэргээн босгох үйл хэрэгт Балбын Засгийн газар ихээхэн хариуцлагагүй хандаж байгааг сайн дурын байгууллагынхан шүүмжилж байна. Шүүмжлэлд өртөж, олон улсын дарамт шахалтад орсон Балбын Засгийн газар газар хөдлөлтөд хохирсон иргэдэд гурван үе шаттай тусламж үзүүлэхээр болжээ. 2017 оны эхээр эхний тусламжийг хүргэсэн бол, дараагийнх нь энэ сарын сүүлчээр ирэх ёстой. Орон гэргүй болсон айлд 2500 еврогийн тусламж үзүүлэхээр болсон тухай эх сурвалж мэдээлэв. Эрх баригчид таван жилийн дараа газар хөдлөлтийн хохирлыг арилгаж, хэвийн амьдралыг сэргээнэ хэмээн тооцоолжээ.

Чучепати дахь хоргодох хуаран анхандаа 2000 гаруй хүнтэй байжээ. Гэвч тэндхийн тарчиг амьдралыг үл тэссэн хүмүүс хуаранг орхиж явсаар цөөн хэдэн хүн л үлджээ. Түр хуаранд 18 сарын турш хүүтэйгээ амьдарсан Майя бүсгүй “Олон хүн, байгууллага бидэнд туслахаар ирдэг байсан. Гэвч тэд биднийг ашиглаж ашиг олчихоод л буцдаг байсан” хэ­мээн өгүүлж байна. Өнөө­дөр Майя цонхийг нь даавуугаар хаасан жи­жиг­хэн байшинд сарын 4000 рупигээр (40 евро) амь­дардаг. Өрөөний сарын түрээс нь 4500 рупи. Хоёр жилийн өмнө Балба дахь аймшигтай газар хөдлөлт дэлхий нийтийг цочроож байсан бол өнөөдөр энэ тухай санаж дурсаж буй хүн бараг алга. Засгийн газар байгалийн гамшгийн үр дагаврыг ойрын хэдэн жилд арил­гана гэж байгаа ч үүнд нь итгэх хүн цөөхөн байна.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *